A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |
|
Стокгольм хотын сувд гэгддэг Өстермалм дүүрэгт хувийн усан онгоц, тансаг зэрэглэлийн коктэйлын клубууд тэнгисийн эргийг бүслэн буй. Зэрэгцээ гурван гудамжнаас бүрдэх "Strandvägen"-ий өргөн чөлөө нь Шведийн хамгийн үнэтэй барилга, ресторануудаараа алдартай.
Ойр орчимд нь XVIII зуунд баригдсан тус хотын хамгийн тансагт тооцогддог оффисууд, түүнийг хүрээлсэн үйлчилгээний газрууд бий. Харин эндээс цалин, эд хөрөнгийнхөө талаар чөлөөтэй ярьж чадах хэн нэгнийг олох нь өдрийн од мэт. Шведүүд мөнгөний тухай ярианаас эрт үеэс л халгаж ирсэн үндэстэн.
Гэхдээ яагаад?
Скандинавын орнуудын соёл нөгөөтэйгүүр амьдралын код гэгддэг Jаntеlаgen нь нийгмийн сайн сайхан байдал, амжилтыг хувь хүнийхээс илүүд үздэг, хувь хүнийг нийгмээсээ хэт сондгойрохгүй, даруу байхыг сургадаг ёс суртахууны хэм хэмжээ юм. Швед, Дани, Норвеги, Финланд, Исланд зэрэг улсад бичигдээгүй энэ хууль одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн үүнийг энэ тэнцүүгийн зарчим буюу буюу "Бусдаас илүү хүн гэж үгүй” гэсэн агуулгад ч хамаатуулна.
Капиталист нийгэмд, эд хөрөнгө, авьяас, өрсөлдөх чадвараараа бусдаас илүү байх нь амжилтын бэлгэдэл бол Скандинавын орнууд хувь хүний амжилттай, санхүүгийн эрх чөлөөтэй байхыг хөхүүлэн дэмждэг ч үүнийгээ бусдад зарлан, сурталчлахгүй байх нь бичигдээгүй хууль юм.
Ингэхэд Jantelagen юунаас үүдэлтэй вэ?
Хачирхалтай нь скандинавчуудын энэ философи эртнээс өвлөгдөөгүй, өнгөрсөн зуунд л бий болжээ. “Jante” нь Данийн зохиолч Aksel Sandemose-ийн 1933 онд Норвеги хэлээр бичсэн “En flyktning krysser sitt spor” буюу "Дүрвэгсэд өөрийн замыг дайрна" зөгнөлт романаас үүдэлтэй үзэл санаа.
Энэ зохиол нь Jante тосгонд амьдардаг хүүгийн амьдралыг өгүүлдэг түүхийн тухай юм. Jante тосгонд нийгмийн бүхий л харилцааг төрөөс зохицуулж, журамладаг ба “Өөрийгөө бусдаас онцгой гэж бүү бод” гэсэн эхний заалтаас дараагийн 9 заалт нь урган гарчээ. Энэ тосгоныхон хэн нэгэн бусдын хийх зүйлийг заадаггүй, бусдаасаа онцгойрохыг хүсдэггүй хүмүүс ажээ.
Jante-гийн хуульд дараах 10 дүрэм бий:
1.Та өөрийгөө бусдаас онцгой гэж бүү бод.
2. Бусдаас мундаг гэж бүү баярх.
3. Бусдаас ухаантай гэж бүү онгир.
4. Бусдаас сайн хүн гэж бүү тунгаа.
5. Бусдаас илүү мэдлэгтэй гэж бүү сана.
6. Бусад хүнээс өөрийгөө чухалд бүү тооц.
7. Бүх зүйлд гарамгай гэж битгий ихэрх.
8. Танд бусдыг тохуурхах эрх байхгүй.
9. Хүн бүхэн чамайг анхаарч халамжлах ёстой гэж бүү эндүүр.
10. Өөрийгөө бусдад заах эрхтэй гэж бүү шагшир.
Энэ хуулийг баримталдаг шведүүд эд хөрөнгө эсвэл эрдэм мэдлэгээ бусдад хэзээ ч гайхуулдаггүй, бусдыг басаж, бүдүүлэг авирлахгүй байх нь энэ хуулийн гол утга учир юм.
Даруу шведүүд
Шведийн нүүр царай гэгдэх IKEA-г үүсгэн байгуулагч Ingvar Kamprad-ийг жишээ болгон авч үзье. Дэлхийн хамгийн баян 10 эрхмийн тоонд багтдаг атлаа хуучин волво машинаа одоо болтол унаж, 40 жил амьдарсан байшингаа томруулаагүй аж. Өндөр рейтингтэй улс төрчид, язгууртан гаралтай хүн, нийгэмд нөлөө бүхий байр суурьтай хэнбугай ч энэ албан бус дүрмийг амьдралдаа мөрдлөг болгон маш даруу загнадаг.
Сагсуурах хийгээд өрөвдүүлэхийг ЖИГШИГЧИД
Ихэнх хүн гэнэт их хэмжээний эд хөрөнгө, амжилт, алдар нэрийг олбол сагсуурах хандлагатай байдаг бол шведүүдийн хувьд энэ нь хачирхалтай үзэгдэл. Сагсуурах, онгирохын адил өрөвдүүлэх нь мөн энэ үндэстний хувьд халгадаг зүйл. Харин тэд сорилт, бэрхшээл, азгүйдэл тохиолдсон ч бусдад өрөвдүүлж, дэмжлэг авахын оронд өөрсдөө даван туулахыг чухалчилдаг.
Jantelagen өнөөдөр
Энэ тухай “Шведүүдийн аз жаргалтай амьдралын нууц” номын зохиолч Lola Akinmade Åkerström: “Шведүүдийн хувьд хөрөнгө мөнгө, орлогын тухай яриа хүний биологийн үйл явц болох бие засах, хүндрэх, бэлгийн амьдралын тухай ярихаас илүү хаалттай сэдэв. “Jаntеlаgen нь бусдаас сондгойрох, сагсуурахыг жигшдэг, амьдарч буй нийгмийн бүлэгтэйгээ өөрийгөө жишдэггүй, стрессгүй нийгмийн тухай ойлголт. Энэ журам нь ялангуяа алслагдсан нутгуудад яс мөрддөг” хэмээн бичжээ.
Шведүүд дундаж давхаргынхан л цахим орчинд эдэлж хэрэглэдэг зүйл, боловсролын түвшин, амьдралаа гайхуулдаг хэмээн үздэг. Норвегийн Bergen-ий их сургуулийн профессор Cornelius Cappelen: “Залуу үеийнхний сошиал медиа хэрэглээ нь нь Jantelagen-ий нөлөөллийг бууруулж байна. Мөн цагаачдын нөлөөгөөр энэ дүрэм хэрэгжих нь багасаж, хүмүүсийг шилдэг, мундгаар шалгаруулж, амжилтаа тэмдэглэх хандлага дэлгэрч байна” хэмээн шүүмжилжээ.
Бусдад дараа болохгүй байх, даруу загнах энэ соёл ирээдүйд алга болохгүй ч хүмүүсийн амбицийг дарах нь үгүй болно хэмээн зарим хүн үзэж буй. Даруу байх хууль нь тус улсыг зорих цагаачдад ч үйлчилж сургуулийн төгсөлт, байр, машин авахад зэргийг баяр болгон тэмдэглэдэггүй болсон байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|