A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 117 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 117 | |
|
Та хөдөлмөрийн хуульд орсон шинэ зохицуулалтуудтай танилцаж амжсан уу?
Бид өмнөх нийтлэлүүдийн хүрээнд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд орсон онцлох заалтуудын талаар уншигч та бүхэнд цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэхүү цувралын дагуу нийтлэлийн үргэлжлэл болгож 4 дэх хэсгийг бэлтгэсэн тул та бүхэн хүлээн авна уу.
Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалт
1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлүүдийг хөдөлмөрийн харилцаанд оролцогчид буюу ажил олгогч болон ажилтан нь харилцан тохиролцож зайлшгүй тусгахаар заасан байсан. Үүнд:
Хөдөлмөрийн нөхцөл
Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 49-р зүйлийн дагуу дээрх нөхцөлүүдээс гадна хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг гүйцэтгэх байршлыг заахаар нэмж тусгажээ. Тус зохицуулалт нэмэгдсэнээр ажилтныг өөр алба, нэгж, хэлтсийн ажил давхар гүйцэтгэх, хөдөлмөр эрхлэх орчин нөхцөл гэнэт солигдохоос урьдчилан сэргийлсэн зохицуулалт болсон.
Цалин хөлстэй холбоотой зохицуулалт
Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын 104-р зүйлийн 104.1 дэх хэсэгт цалин хөлсийг сард хоёроос доошгүй өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгахаар заасан. Ажил олгогч нь ажилтанд олговол зохих цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт нэмэгдсэн байна.
Өмнө мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдэл цалин хөлсний тодорхой хэмжээг заалгүй хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар орхисон байсан. Энэхүү асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 109-р зүйлийн 109.3 дэх хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгохоор доод хэмжээг тодорхойлж өгсөн. Шөнийн цагийн нэмэгдлийг ажил олгогч болон ажилтан нь харилцан тохиролцож хуульд заасан хэмжээгээр эсхүл түүнээс илүү хэмжээгээр олгох тухай ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээнд тусгана.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах зохицуулалт
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр нэмэгдсэн зохицуулалт нь ажилтан тодорхой нөхцөл үүсэх тохиолдолд өөрийн ажил, үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан.
Үүнд:
Ажилтан нь дээр дурдсан үндэслэлээр өөрийн ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай ажил олгогчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тус нөхцөлийг ажил олгогчийн зүгээс арилгах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй юм. Ажилтан дээрх үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд ажил олгогч нь ажилтны ажиллаагүй хугацаанд ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үүрэгтэй бөгөөд ажил үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл үүссэнээс болж ажиллаагүйтэй холбоотойгоор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тусгайлан хориглосон.
Хөдөлмөр Эрхлэлтийн Харилцаанд Барьцаа Хэрэглэхийг Хориглох нь
Өмнө мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулинд барьцаа хөрөнгийн асуудлыг зохицуулсан зохицуулалт байгаагүйн улмаас ажил олгогч нь ажилтнаас мөнгө, бичиг баримтыг нь барьцаалж, тойрох хуудас зурагдсаны дараа хүлээлгэн өгөх асуудлууд гарч байсан.
Харин энэхүү асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч нь ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хориглосон зохицуулалтыг шинээр нэмж зохицуулсан байна. Энэхүү зүйл заалтыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|