• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    152   |  
0

Бизнес, худалдаа, үйлчилгээний салбар хурдацтай хөгжихийн хэрээр  нийгэмд олон төрлийн харилцаа үүсэж, улмаар бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх түүнчлэн арилжааны олон төрлийн гэрээ хэлцэл байгуулагдах хэрэгцээ шаардлага улам л өссөөр байна. Үүнтэй холбогдуулан өдөр тутам олон тооны гэрээ хэлцэл байгуулагдахтай зэрэгцээд талуудын хооронд цөөнгүй үл ойлголцол, маргаан үүсдэг. Талуудын, тэр дундаа бизнес эрхлэгчдийн хооронд үүсэх аливаа маргааныг талууд шүүхээр шийдвэрлүүлэхээс гадна арбитраар шийдвэрлүүлэх боломжтой байдаг бөгөөд уншигчидадаа энэ удаагийн дугаараар гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн зарим давуу болон сул тал, анхаарах асуудлын талаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ нийтлэлээр хамгийн түгээмэл арилжааны арбитрын талаар онцлон хүргэх юм. 

Гэрээнээс үүдэлтэй маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх нь ямар давуу талтай вэ?

  • Тухайн асуудлаар мэргэшсэн хүнээр маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой. Арбитрын хэлэлцээрт талууд арбитрчийн тоо, тэдгээрийг сонгох журмыг тохиролцох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, талууд арбитрын хэлэлцээрт заасны дагуу арбитибтрчаа сонгох, ямар мэргэжлийн, ямар туршлагатай хүнийг арбитрчаа сонгох тухай саналаа өгөх боломжтой байдаг. Тухайлбал, гадаад худалдаа, уул уурхай, технологи гэх мэт онцлог бүхий гэрээний хувьд талууд арбитрын хэлэлцээр, арбитрын дүрэмд заасны дагуу тухайн асуудлаар илүү мэргэшсэн хүнийг арбитрчаараа томилох боломжтой. Энэ нь арбитрч аль нэг талаас хараат байна гэсэн үг биш бөгөөд арбитрч нь аль ч талаас хараат бус байх үүрэгтэй байдаг.
  • Уян хатан байдал. Шүүхийн ажиллагаанаас ялгарах нь арбитрын ажиллагааны журмыг талууд харилцан тохиролцох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, арбитрын ажиллагааны талаар талууд арбитрын хэлэлцээрт нарийвчлан тусгаж эсвэл энэ талаар тохиролцож чадвал маргаан шийдвэрлэх ажиллагааг илүү уян хатан байдлаар зохион байгуулах боломжтой.
  • Арбитрын ажиллагааг хурдан шуурхай, тасралтгүй зохион байгуулах боломжтой. Арбитраар маргаан шийдвэрлүүлэхийн бас нэг давуу тал нь Ковид  19 цар тахалын үед илүү тодорхой болсон билээ. Хөл хорио тогтоосон үед ч арбитрын ажиллагаа цахим байдлаар үргэлжлэн явагдах боломжтой. Гэрээ хэлцлүүдийг гадаадын түншүүдтэй хил дамнан хийдэг болсон өнөөгийн нийгэмд өөр өөр улсуудад байрлах этгээдүүдийн хооронд үүсэх маргааныг орон зай үл харгалзан арбитрын журмаар цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
  • Арбитрын шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Арбитрын шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй эцсийн шийдвэр байх бөгөөд шийдвэрийг давж заалдах боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь талуудын хувьд хугацаа хэмнэх давуу талыг бий болгодог гэж үздэг. 

Нөгөөтэйгүүр гэрээнээс үүсэх маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэхийн сул тал нь зардал байдаг. Хэрэг маргааныг хувийн, хараат бус арбитраар хянан шийдвэрлүүлэхийн тулд арбитрын зардал, арбитрчийн хөлс, хуульчийн хөлс зэрэг зардлуудлыг маргааны талууд хариуцдаг. Өндөр үнийн дүнтэй, эсхүл олон улсын шинжтэй маргааны хувьд энэхүү зардал нь илүү өндөр байх боломжтой бол жижиг үнийн дүнтэй маргааны хувьд дээрх зардлууд нь талуудад маргаанаа шийдвэрлүүлэхэд санхүүгийн хүндрэлийг бий болгох боломжтой. 

Тэгвэл гэрээнээс үүдэлтэй маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? 

  1. Хэргийн харьяаллыг тодорхойлох. Талууд хооронд үүссэн маргаан нь заавал шүүхээр шийдвэрлэх маргаан буюу онцгой харьяаллын маргаанд хамаарах эсэх, арбитрын давуу болон сул талууд, тухайн харилцаа нь арбитраар шийдвэрлүүлэхэд тохиромжтой эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр маргаан шийдвэрлэх харьяаллыг тодорхойлох шаардлагатай.
  2. Гэрээнд тусгах. Талууд анхлан гэрээ байгуулахдаа л маргаан шийдвэрлэх харьяаллыг гэрээндээ тусгаж өгдөг. Талууд ихэвчлэн гэрээнд заасан харьяаллын дагуу маргаанаа шийдвэрлүүлэх тул маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн бол гэрээндээ энэ талаар тусгах шаардлагатай. Мэдээж арбитрын хэлэлцээрийг талууд тусад нь байгуулах боломжтой ч арбитрын хэлэлцээрийг гэрээндээ тусгах нь сүүлд талуудын хооронд харьяаллын талаар маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх давуу талтай.
  3. Арбитрын хэлэлцээрийн агуулга. Дээр дурдсанчлан арбитр нь талуудын тохиролцоонд үндэслэсэн, харьцангуй уян хатан тул арбитрын хэлэлцээрт талууд арбитраар маргаан шийдвэрлүүлэх журмын талаар тодорхой тусгахыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэдэг ганц өгүүлбэр байх нь хангалтгүй бөгөөд дараах мэдээллийг тусгавал зохино. Үүнд:

Хэрэв та бүхэн гэрээнээс үүсэх маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон бол арбитрын хэлэлцээр агуулсан гэрээний загварыг www.igeree.mn сайтаас авна уу.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ