A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 106 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 106 | |
|
Зуршил гэдэг жижиг зүйл мэт боловч, даамжрахаараа хүний амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Эрч хүчтэй, сэтгэл ханамжтай ажиллахад ихээхэн саад болдог дараах муу зуршлуудыг танилцуулж байна.
1. ИНТЕРНЭТЭЭР ХЯНАЛТГҮЙГЭЭР ТЭНҮҮЧЛЭХ
Хүний тархи 15 минутын тасралтгүй төвлөрлийн үр дүнд өндөр бүтээмжээр ажиллаж эхэлдэг. Төвлөрч чадсан тархи ердийн нөхцөлтэй харьцуулахад тав дахин илүү бүтээмжтэй ажилладаг бөгөөд энэ үед эрч хүч, сэтгэл ханамжийн мэдрэмж ч бий болдог ажээ.
Харин ажиллаж байхдаа интернетээр хэсэх нь тархийг ачаалахад шаардлагатай 15 минутыг сарниулдаг байна.
2. ТӨГС ТӨГӨЛДӨР ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭХ
Номондоо хэзээ ч ашиглахгүй санаагаа ч амжилттай зохиолчид цөөнгүй хуудас зарцуулан бичих тохиолдол бий. Учир нь тэд бодолд буй зүйлсээ дэлгэж, хийх ёстой зүйлээ ямар нэг аргаар эхлүүлэх нь чухал гэдгийг ойлгодог ажээ. Энэ нь бодлоо цэгцлэх, оюун ухаанаа ажиллуулах чухал дасгал юм.
Төгс төгөлдөр зүйлийг хүлээлгүй ажилдаа орж, шинэ санаа бүрд боломж олгох нь сайн санаа урган гарах нөхцөлийг бүрдүүлдэг.
3. ХИЙ ИХТЭЙ УУЛЗАЛТ, ХУРЛУУД
Ажлын нөхцөлд хамгийн их цаг “иддэг” зүйл нь хурал уулзалтууд юм. Өндөр бүтээмжтэй, амжилттай хүмүүс хурлаас зайлсхийх нь элбэг байдаг билээ. Тэд уулзалтад оролцохдоо тодорхой зорилготой байж, хурлын цагийг богино бөгөөд үр бүтээлтэй ашиглахыг хичээдэг байна.
Цагийн хязгаар тогтоох, хурлын хугацаанд хэлэлцэх зүйлсээ багтаахыг хичээх нь хүмүүсийг илүү бүтээлч болгодог.
4. EMAIL ИРСЭН ДАРУЙД ХАРИУ БИЧИХ
Email нь таны төвлөрлийг бусниулагч хүчин зүйлийн нэг юм.
Email шалгах тусгай цаг гаргах, чухал харилцагч болон чухал мэдээллийг ангилан эрэмбэлэх, автомат хариулагч ашиглах зэрэг олон арга хэрэгсэл таны гарын дор бий.
5. СЭРҮҮЛГЭЭ СУНГАХ
Хүний нойр нь хэд хэдэн үе шаттай мөчлөгт үйл явц юм. Сэрүүлэггүй өөрөө сэрэх буюу сэрүүлгээсээ өмнө нойр ханах тохиолдол байдаг нь тийм учиртай билээ.
Харин нэгэнт дуугарсан сэрүүлгээ сунган хойшлуулах нь нойрны мөчлөгийг эвддэг бөгөөд дараагийн сэрүүлэг хүртэлх нойр нь ядарч нозоорсон мэдрэмжийг арилгаж чаддаггүй байна. Тиймээс та сэрүүлэгний чимээнээр шууд босохыг дадал болгоорой.
6. ОЛОН АЖИЛ ЗЭРЭГЦҮҮЛЭХ
Нэг дор нэг ажил хийх нь олон ажил зэрэг хийхээс илүү хурдан бөгөөд үр дүнтэй байдгийг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд баталжээ. Олон өөр мэдээллийг нэг дор хүлээн авдаг хүний анхаарал төвлөрөх чадвар сул, ой санамж муу, шинэ ажилд хөрвөх хурд удаан байдгийг тэд олж мэджээ. Товчхондоо, хүний тархи нэгээс олон зүйлийг зэрэг анхаарах чадамжгүй аж.
Олон зүйлийг давхар хийхдээ гаргууд, олон ажил зэрэг хийх нь илүү амар байдаг хэмээн өөрийгөө тодорхойлдог хүмүүсийг ч Стэнфордын судалгаа орхисонгүй. Тэдгээр хүмүүс эмх цэгцтэй сэтгэх, мэдээлэл боловсруулах чадвар ердийн хүмүүсээс бүр ч бага байдгийг эрдэмтэд олж тогтоожээ.
7. ХҮНД АЖЛЫГ ХОЙШ ТАВИХ
Хүний эрч хүч, бүтээлч байдал өдрийн турш шимэгдэн буурч байдаг. Тиймээс хэцүү ажлаа өдрийн төгсгөлд товлох нь улам стрессийг бий болгодог ажээ.
Та эрч хүчтэй өглөөний цагаар чухал ажлынхаа ард гарахыг хичээгээрэй.
8. УНТАХЫН ӨМНӨ ДЭЛГЭЦ ШИРТЭХ
Утас, компьютер, телевизийн дэлгэц нь нойрыг сэргээх үйлчилгээ үзүүлдэг цэнхэр туяаг ялгаруулдаг байна. Байгалийн нөхцөлд цэнхэр туяа нь өглөөний наранд агуулагддаг бөгөөд түүний хэмжээ үд дундаас хойш багасдаг ажээ. Энэ нь аажмаар хүний биед нойрны дааврыг ялгаруулж, үдэш унтахад бэлтгэл болдог байна.
Гэвч үдшийн цагаар дэлгэц ширтэх нь дааврын нөлөөг арилгаж, нойрыг хулжаадаг ажээ. Нойрны дутагдал нь эрч хүч, бүтээмжийг үгүй хийдэг томоохон хүчин зүйлүүд нэг билээ.
9. ХЭТ ИХ САХАР ХЭРЭГЛЭХ
Сахар нь тархийг сэргээх үйлчилгээтэй бодис билээ. Сахар дутагдахад ядрах, анхаарал сарних, удаашрах мэдрэмж бий болдог бол, ихдэхэд хүний бодол олон зүгт үсчиж, тогтон төвлөрөхөд хүндрэлтэй болдог байна.
Судлаачдын хэлж буйгаар хүн өдөрт 25 грамм сахар хэрэглэх тустай ажээ.
Гэвч уг сахарыг ямар хэлбэрээр өөрт авах нь тун чухал. Ундаа, амттан зэрэг боловсруулсан сахартай бүтээгдэхүүн 20 минутын турш таныг эрч хүчээр цэнэглэх боловч бор будаа, овьёос зэрэг карбогидрат нь танд хэрэгтэй сахрыг өдрийн турш жигд тунгаар өгдөг байна.
Эх сурвалж: World Economic Forum
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|