• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

Зориг сангаас шинжлэх ухаан технологийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр зарлажээ.

Уг хөтөлбөр нь шинжлэх ухаан технологийн салбарын (шинжлэх ухаан, математик, инженерчлэл, технологи) чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийг чадвахжуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар тус салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой аж. 

Зориг сан нь тус хөтөлбөрийг анх удаа санаачилан хэрэгжүүлж байгаа ба хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам ажиллаж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар 1 сарын хугацаанд салбарын манлайлагчидтай уулзаж, семинар, лекц, панел хэлэлцүүлэг, танилцах аяллуудад хамрагдаж ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгох юм.

Тавигдах шаардлага:

-21-30 хүртэлх настай,
-Инженер, шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмэгтэй мэргэжилтэн байх
-Долоо хоногт 3 удаа, ажлын бус цагаар хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой байх
-Улаанбаатар хотод оршин суудаг байх
-Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг https://form.jotform.me/zorigfoundation/stem-2019 хаягаар орж аваарай.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ