A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 118 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 118 | |
|
Арнольдыг бид 1980, 1990-ээд оны экшн кино од, гайхалтай бодибилдингчин, амжилттай улс төрч гэдгээр нь мэдэх билээ. Тэр бол Терминатор, Ноён Олимп бас хоёр ч удаа сонгогдсон Калифорни мужийн амбан захирагч.
Гэвч англи хэлгүйгээр Арнольд Шварцнегер энэ амжилтад хэзээ ч хүрэхгүй байсан нь гарцаагүй. Австрийн жижигхэн тосгоноос алдрын оргилд тэрээр хэрхэн хүрэв, англи хэлийг хэрхэн сурсан бол?
ХЭЛ СУРЧ БУЙ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ!
Арнольдын аав түүнийг өөртэйгөө адил цагдаа болгохыг хүсдэг ч тэрээр бага наснаасаа л Америкийг мөрөөддөг байв. Холливудын кино үзэж, бодибилдингээр тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд Америк улсад очиж, амжилтад хүрэх зорилгыг өвөртөлжээ.
Харин мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрэхэд түүнд англи хэл зайлшгүй чухал байв. Зорилго нь түүнд хэл сурах эрч хүчийг олгож, идэвхи зүтгэлийг бадраах болжээ.
ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛ!
Бодибилдингээр хичээллэх нь сахилга баттай байх, өөрийгөө ялан дийлэх зэрэг амьдралын чухал дадлуудыг Арнольдод сургасан байна. Тэр сэтгэл судлалын ухааныг бодибилдингтэй хослуулж, оюун бодлын хүчээр бие мах бодио захирах чадварыг эзэмшжээ.
Тууштай хичээл зүтгэл, хүнд хэцүүгийн өмнө шантрахгүй байх энэ чанар нь хэл сурахад ч гүн нөлөө үзүүлсэн нь лавтай юм.
СУР СУР БАС ДАХИН СУР!
Арнольд 1968 онд Америк улсад ирэхдээ ердөө л анхан шатны англи хэлтэй байжээ. Ойлгоход хүндрэлтэй Автсри аялга, хэлний дутмаг мэдлэг нь түүнийг хүмүүстэй харьцахад хүндрэл учруулж байв. Өөрөөр хэлбэл Холливудын жүжигчин болох, бизнес эрхлэхийн тулд тэрээр илүүтэй хэлээ сайжруулах шаардлага тулгарчээ.
Тиймээс Арнольд англи хэлний дүрэм, яриа, цэвэр дуудлагын гээд амжилтад хүрэх боломжийг нь нэмэгдүүлэх хичээл бүрт шамдан суралцсан байна.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|