A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 123 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 123 | |
|
Колумби гаралтай нэрт дуучин Шакира англи хэлийг хэрхэн, ямар аргаар сурсан бэ?
Дэлхийн томоохон хэвлэлүүд дээр нийтлэгдэж байсан мэдээллүүдийг эх сурвалжаа болгон Латин Америк одын туршлагаас хүргэж байна.
Хүүхэд ахуй наснаасаа урлаг тэр дундаа уран бүтээлд маш ойр өссөн Шакира дуулахаас өмнө бүжгийн урлагт суралцжээ. Дөрвөн настайгаасаа үг холбож, найман настайгаасаа дууны үг бичиж эхэлжээ.
Бичих авьяаст дурласан тэрээр бүр долоон настай байхдаа аав ээж хоёроосоо бичгийн машин худалдан авч өгөхийг гуйсан гэдэг. Шүлэг бичихэд дурласан нь түүнийг өсөж торнихын хэрээр англи хэл сургахад хүргэжээ. Шакирагийн эх хэл нь испани. 1990-ээд оны сүүлээр түүний испани хэл дээрх дуунууд нь Колумбид өргөн тархаж, ард түмэн өндрөөр үнэлэх болов.
Яг энэ үеэр түүний менежер дуунуудаа англи хэл рүү хөрвүүлж дуулахыг санал болгосон аж. Тун удалгүй Шакира дуунуудаа англиар хөрвүүлж эхэллээ. Гэвч дуучин дууных нь үгийн гол утга санаа нь алдагдсан хэмээн сэтгэл дундуур байв. Энэ үеэс эхлэн тэрээр дуунуудаа өөрөө орчуулах хэмжээнд хүрэхийн тулд англи хэл сурах зорилго тавьжээ.
Хэлзүйд анхаарлаа хандуулав
Дууны шүлгийг бичихийн тулд хэлзүйг сайтар эзэмших шаардлагатай. Шакира үүнийг гол зорилгоо болгосон юм. Ямар ч үг үсгийн алдаагүй эх бичих, өөрийнхөө бодол санааг цаасанд түүртэлгүй буулгахын тулд тэрээр өдөр бүр англи хэлнээс хуулан бичиг хийдэг байжээ.
Англи хэл дээрх дэлхийн сонгодог уран зохиолын ном зохиолуудаас уншив
Англи хэлтэй ард түмний соёлыг сайтар таньж мэдэхийн тулд Шакира сонгодог яруу найрагт дурлаж эхэлсэн байна. Түүнийг англи хэлийг маш сайн эзэмшихэд гол үүрэг гүйцэтгэсэн арга барил энэ.
Тэрээр энэ тухай хэлэхдээ "Англи хэл хэлзүйн хувьд ямар онцлогтойг мэдэхийг хүссэн. Энэ хэлийг ойлгохын тулд надад ердөө л Америкийн нэрт яруу найрагч Уолт Уитмений “Leaves of Grass” яруу найргийн түүврийг унших хангалттай байсан юм. Бүтээлээ англи хэлээр хүргэхэд минь томоохон үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.
Зөв дуудлагад анхаарч байв
Дуучинд үсэг, үг болгоныг зөв дуудах нь агаар мэт чухал байв. Түүний англи хэл дээрх анхны цомог араасаа багагүй шүүмж дагуулав. Америкийн урлагт хайртай ард түмэн дуучны хоолой, билиг авьяасыг биширч байв. Гэвч түүний хэлний аялгыг ч нуусангүй. Америкийн шоу бизнест хөл тавьсан дуучин бүсгүй олон нийтийн зүгээс ирсэн шүүмжийг эерэгээр хүлээн авч, дутагдлаа засаж чадсан юм.
Шакира дэлхийн аль ч хэвлэлд ярилцлага өгөхдөө дээр дурдсан аргаар англи хэл сурснаа байнга дурддаг. Түүний арга барилууд хэрхэн үр дүнгээ өгснийг доорх видеоноос харцгаая.
Шакира англи хэлээс гадна испани, португал, итали, франц, каталан хэлээр чөлөөтэй ярьж чаддаг.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|