• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    265   |  
0

Барууны залуус коллеж, их сургуульд элсэхээс өмнө өөрийгөө болон дэлхий ертөнцийг таньж мэдэх, CV-гээ баяжуулах зорилгоор эх орондоо төдийгүй гадаадад сайн дурын ажил хийхээр “Gap year” авдаг нь сүүлийн жилүүдэд манай залуусын хувьд түгээмэл болжээ.

Энэ удаагийн нийтлэлээр танилын хүрээгээ тэлж, хэлээ сайжруулж, өөрийгөө хөгжүүлэх болоод хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй залууст зориулан хамгийн баталгаатай хөтөлбөрүүдийг танилцуулъя. Та өөрийн сонирхсон улсдаа хүссэн ажлаа хийж дэлхийн хүмүүс, хүүхдүүдэд аз жаргал бэлэглээрэй.

Юуг анхаарах вэ:

  • Хөтөлбөрийн  төлбөрт юу багтаасныг судлах.
  • Аяллын зардлаа багасгаж болох арга замыг судлах. /Аялал жуулчлалын оргил үеэр сайн дурын хөтөлбөрт хамрагдахаар явахгүй байх, гэртээ байлгах айл олох гэх мэт./
  • Хөтөлбөр нь тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлэх боломжтой эсэхийг мэдэх /Тухайлбал, international volunteer HQ хөтөлбөр нь амьтдыг хамгаалах, эрүүл мэндийн чиглэлийн зарим хөтөлбөрийн сайн дурын ажилчдын зардлыг даадаг/
  • Гадаад хэлний оноотой, олон улсад багшлах эрхтэй бол цалинтай ажиллах гэхчлэн олон давуу талтай.
  • Хандив босгох ажил санаачлах: Volunteer Forever гэх мэт хөтөлбөр сайн дурын ажилчдадаа зориулан аяллынхаа зардлыг бүрдүүлэх хандив босгох платформтой.

International Volunteer HQ-

2007 онд байгуулагдсан энэ нийгэмлэгт элссэнээр та дэлхийн 50 гаруй оронд сайн дураараа ажиллах боломжтой. Тус хөтөлбөрт нь өдгөө 95 мянга гаруй сайн дурын ажилчин хамрагдаад буй.

  • Та сайн дурын ажил хийх улс болон төсөл, хугацаагаа сонгож CV илгээн бүртгүүлнэ.
  • Төслийн мэргэжилтэй онлайнаар ярилцлага хийнэ.
  • Бүртгэлийн хураамж, зардлаа төлнө.

Бүртгэлийн хураамжид:

  • Мэргэжилтний чиглүүлэх сургалт, зөвлөгөө
  • Орон байр, хоолны зардал
  • Онгоцны буудлаас тосох үйлчилгээ
  • Хэлний хичээлд хөнгөлөлттэй суух эрх
  • Ямар оронд хэр удаан ажиллахаас шалтгаалан 180-5 мянган ам.долларын хооронд байна.

Үргэлжлэх хугацаа: 1-12 долоо хоног.

Африк, ойрх дорнод, Ази, хойд Америк, төв Америк, Карибын тэнгисийн орнууд, хойд Америк, Европ болон номхон далайн 50 гаруй орноос сонгох боломжтой.

Англид төвтэй энэ хөтөлбөр нь Travel Vault аялал жуулчлал, даатгалын компанийн гишүүн тул энэ хөтөлбөрт хамрагдсанаар эрүүл мэнд, аяллын даатгалд нэмэлт мөнгө төлөхгүй. Түүнчлэн гэр бүлээрээ сайн дурын ажил хийн, хэлний сургалтанд хамрагдаж, аялах боломжийг олгодог. 

Хүүхэд хөгжил, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бусад сайн дурын хөтөлбөрөөс ялгаатай нь та удаан хугацаанд хамрагдах боломжтой.

Үргэлжлэх хугацаа: 1-40 долоо хоног.

Хаана: Африк, Ази болон хойд Америкийн 15 улсад хэрэгждэг.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Коста Рика, Перу, Гватемал зэрэг улсуудад сайн дурын ажил хийх боломжтой. Европын холбоо болон АНУ-д их дээд сургуульд сурдаг, тэдгээрийн онлайн сургалтыг авдаг бол энэ хөтөлбөрийн шугмаар дээрх улсуудад сайн дурын ажил, дадлага хийх боломжтой.

Дэлгэрэнгүйг: сайтаас

1998 онд байгуулагдсан энэ байгууллага нь дэлхий дахинаа 3.5 мянган салбартай, сайн дурын болон дадлагын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хэрэв та урт хугацааны мэргэжлийн болон карьер хөгжлийн хөтөлбөр, сайн дурын ажил хайж буй бол үүнийг санал болгоё.

Жил бүр дэлхийн мянга мянган оюутан, сурагчдад амьдралын утга учрыг ойлгуулж, мартагдашгүй дурсамжийг бүтээдэг тус хөтөлбөр нь 2009 оноос эхлэн дэлхийн 34 оронд 150 гаруй төсөл хэрэгжүүлж буй. 

Нэг долоо хоногийн төлбөр хаана ажиллах гэж буйгаас шалтгаалан 180-400 ам.доллараас эхэлнэ.

Дэлгэрэнгүйг: сайтаас

Мөн та Peace Corps , VSO , НҮБ-аас хэрэгжүүлдэг хөтөлбөрийн хураамжгүй сайн дурын ажил хийх боломжтой.

Эх сурвалж:

volunteerhq.org

volunteerforever.com

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ