• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    166   |  
0

Өдгөө 65 настай, Хонг Конгийн кино од Жэки Чаны англи хэл сурсан туршлагаас хуваалцаж байна.

Тус улсын өдөр тутмын томоохон сонинуудын нэг болох “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа алдарт жүжигчин англи хэлийг сурахдаа ямар бэрхшээлтэй нүүр тулж, ямар арга барилаар явсан талаараа ярьжээ. Тэрээр Холливудын ертөнцөд анх хөл тавих үед англи хэлийг огт мэддэггүй байв. Энэ нь Жэкигийн хувьд хамгийн том бэрхшээл байсан юм. Тэрээр киноны гол дүрд тоглох саналыг үргэлж авдаг нэгэн. Кинонд тоглох явцад хэл мэдэхгүйн зовлонг амссанаа хүлээн зөвшөөрдөг. 

Түүний хувьд англи хэл сурах нь яг л хар дарсан зүүд шиг байв. Дэлхий дахинд танигдаж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд англи хэл сурах ёстойгоо мэдэрсний дараагаар эргэлт буцалтгүйгээр Америкийг зорьсон түүхтэй. Тухайн үеийн агшинг 1998 онд Америкийн нэрт комедиан, жүжигчин Крис Такертай хамт тоглосон “Rush Hour” киноны чалчаа мөрдөгч Жеймс Картертай уулздаг хэсэг илэрхийлдэг.  

Англи хэлээр ярих орчноо бүрдүүлэв

Англи хэлийг сурахын тулд Америкийг зорьсон Жэки Чан сургалтад хамрагдаж, багшийн тусламжтайгаар дүрэм үзсэн. Тэрээр долоо хоногийн 9 цагийг хэл сурахад зарцуулдаг. Харин киноны зураг авалтын үеэр англи хэлтэй мэргэжил нэгтнүүдийнхээ ачаар хөнгөн сэдвээр ойр зуурын харилцан яриа өрнүүлж эхлэв.

Англи хэл дээр кино үздэг байв

Зав л гарвал англи хэл дээрх нэг болон олон ангит кинонуудыг үзнэ. Эхлээд хадмал орчуулгатай үздэг байсан бол явцдаа орчуулгын шаардлагагүй болжээ.

Дуу сонсов

Хятад хүний хувьд англи хэлээр ямар ч аялгагүй ярих нь маш бэрх. Жэки Чан үг, өгүүлбэр холбож ярих хэмжээнд хүрснийхээ дараагаар америк дуу сонсож, чангаар дагаж дуулдаг болов. Тэрээр яг л мэргэжлийн дуучны дайнд хүрэх зорилго тавьж, чихэнд чийртэй "модон хэллэг"-тэйгээ тэмцэж чаджээ.  

Кино зохиолуудыг цээжлэв

Жэки Чан кинонд тоглох үеэр зөвхөн дүрийнхээ биш кино зохиолыг бүхэлд нь цээжилдэг байв. Энэ арга барилынхаа ачаар англи хэлний үгийн сангаа улам баяжуулахын зэрэгцээ кино зураг авалтын үеэр жүжигчдийг үгээ мартсан тохиолдолд сануулж тусалдаг байжээ.

Та бүхний сонорт жүжигчин Жэки Чаны 2016 онд "Оскар"-ын шагнал гардах үеэр хэлсэн үгийг хүргэж байна.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ