• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    163   |  
0

"Оддын ХЭЛ СУРСАН түүх" цувралын өмнөх дугаараар Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер, Хонг Конгийн кино од Жэки Чан, Колумби гаралтай нэрт дуучин Шакира нарын хэл сурсан түүхийг хүргэсэн. 

Энэ удаад "Alibaba" группийн үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан, Жек Магийн туршлагаас хүргэж байна. “Forbes” сэтгүүлээс саяхан гаргасан Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг Жек Ма 38 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. 

Өдгөө дэлхий дахинд алдаршсан Жек Магийн өнгөрсөн амьдралын түүхийг харвал түүнийг үргэлж аз ивээж байсангүй. 

Тэрбумтаны жинхэнэ нэрийг Ма Юнь гэдэг. Тэрээр 1964 оны есдүгээр сарын 10-нд Хятадын Ханжөү хотод төрсөн. Эцэг эх нь жирийн л урлагийн хүмүүс. Гэр бүлийн санхүүгийн гачигдлаас болж Ма 12 настайгаасаа ажил хийж эхэлжээ. Яг энэ цаг үед Ханжөүд аялал жуулчлал хүчээ авч, дэлхийн өнцөг булан бүрээс гаднын жуулчид ирдэг байж. 

Энэ явдал Магийн англи хэл сурах сонирхлыг өдөөж, мөнгө олох боломжийг олгосон юм. Тэрээр өдөр бүр унадаг дугуйгаар жуулчдын байрладаг зочид буудлаар орж, хүмүүстэй танилцан, чадах чинээгээрээ туслахыг хичээдэг байв. 

Эхэн үед хэл сурах зорилготой байсан Ма яваандаа хүмүүстэй англиар чөлөөтэй ярьдаг болсноор хөтчийн ажлаа эхлүүлжээ. Тухайн үед гаднын нэгэн жуулчин Ма Юньд “Жек” гэх хоч нэрийг хайрласан гэдэг. Тэрээр эцсийн зорилгодоо хүрэхийн тулд англи хэлтэй жуулчдад үнэ төлбөргүй үйлчилгээ хүргэж байсан юм. 

Төрсөн нутаг болох Ханжөүгийн байгалийн цогцолборт газруудыг урнаар илэрхийлж, англи хэлнийхээ үгийн баялгаа нэмэгдүүлэхийн тулд жуулчидтай ярих үедээ шинэ үгнүүдээ дор нь тэмдэглэж аваад, цээжилдэг байжээ.  

15 настай Жек Ма болон түүний австрали найз Дэвид Морли

1979 онд 15 настай Ма Хятадаар зугаалж яваа нэгэн австрали гэр бүлтэй танилцаж, дотносжээ. Байнгын захидлаар харилцдаг байсан тэд 1985 онд Жек Маг Австралид урьсан байна. Өмнө нь далай гаталж үзээгүй хятад иргэний хувьд энэ аялал маш том гэнэтийн бэлэг байв. 

Учир нь түүнд сургуульд сурч байхад Хятадыг дэлхийн хамгийн баян, аз жаргалтай  орон хэмээн заадаг байжээ. Австрали дахь аялал нь түүний мэлмийг нээж, дэлхий болон өөрийн улс орны талаарх бодлоо өөрчилөхөд хүргэсэн байна.  

12 настайгаасаа англи хэлийг маш хичээл зүтгэлтэйгээр сурч эхэлсэн Жек Ма өдгөө англиар чөлөөтэй, аялгагүй, хошин шогийн мэдрэмжтэй ярьж чаддаг.  

Өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон "Олон улсын хиймэл оюун ухааны хурал"-ын үеэр түүний "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск нарын хиймэл оюун ухааны тухай үзэл бодлоо хуваалцсан халз мэтгэлцээний бичлэгийг хүргэж байна.  

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ