A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
"Оддын ХЭЛ СУРСАН түүх" цуврал энэ удаад Испанийн алдарт жүжигчин Антонио Бандерасын туршлагаас хүргэж байна. Насанд хүрэгчдийн хэл сурах хүсэл сонирхол жил ирэх тусам буурдаг гэх судалгаа бий. Уг ойлголтыг Антонио Бандерасын хувьд эвдэж чадсан. Учир нь тэр 32 настайгаасаа эхлэн англи хэлийг сурч эхэлсэн бөгөөд алдарт Чарльз Берлицийн гадаад хэл заах аргыг ашиглажээ.
Антонио Бандерас – Испани жүжигчин. Тэрээр 1960 оны аравдугаар сарын 10-нд Испанийн Малага хотод мэндэлжээ. Багадаа бүх испани хүүхдийн адилаар хөл бөмбөгчин болохыг мөрөөддөг байв. Өсвөр насандаа спортын сонирхлоос илүүтэй урлагт илүү хайртайгаа ойлгож, хөгжмийн ертөнц, кино урлагийн салбар руу эргэлт буцалтгүй оржээ. Анх тоглосон “Үс” мюзикл нь түүний жүжигчин болох сонирхлыг улам өдөөсөн байна. Энэ үед Антонио дөнгөж 16 настай байсан юм. Хамгийн анх 1982 оноос эхлэн зурагтаар гарч эхлэв. Түүний 1982 онд тоглосон “Labyrinth of Passion” испани кино нь жүжигчний дебют ажил байсан юм. Өөрийн эх орондоо нэрд гарч эхэлсэн энэ үеэс эхлэн Антонио Холливудын ертөнцийг байлдан дагуулахыг мөрөөдөх болов.
Англи хэл огт мэддэггүй, нас нь 30 гарсан хэдий ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн асар богино хугацаанд шийдвэр гаргаж, АНУ-руу нүүхээр болсон гэдэг. Түүний шинэ тив дэх карьер нь зар сурталчилгаанд тоглосноор эхэлсэн юм. Тун удахгүй урилгаар кинонд тоглож эхлэв.
Түүний Холливудад тоглосон анхны кино болох “The Mambo Kings” амьдралынх нь зам мөрийг зааж, чиглүүлж өгсөн байна. Жүжигчин кинонд тоглох үеэр англи хэлээр нэг ч үг ойлгоогүй аж. Зураг авалтын үеэр найруулагчийн өгсөн үүрэг даалгаврыг хэлмэрчид орчуулж өгч байсан гэдэг. Кино зохиолын харилцан яриа, дүрүүдийн хэлэх үгнүүд ямар утга илэрхийлж байгааг ойлгоогүй хэдий ч цээжилснээрээ дуржигнатал ярьдаг байжээ. Амьдрал, уран бүтээлийнхээ энэ үеийг тэрээр Британийн "Loose women" ток шоуд оролцох үеэр их хөгжилтэй байдлаар тайлбарлажээ.
Нэрт жүжигчин ямар арга барилаар англи хэлний мэдлэгээ сайжруулав? Дэлхийн томоохон хэвлэлүүдийн мэдээллүүдийг эх сурвалжаа болгон Антониогийн хэл сурах нууцаас хуваалцаж байна.
Хэл сурах явцад олон янзын бэрхшээлтэй нүүр тулж байсан ч бууж өгөлгүйгээр, Антонио өөрийгөө зоригжуулдаг байжээ. Зарим үг хэллэгүүдийг ойлгохгүйгээс гадна зөв дуудаж чаддаггүй ч тэр англи хэлээр ярилцлага өгөхөөс огт татгалзахгүйгээр барахгүй харин ч эсрэгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг байв.
Антонио Бандерас хэл сурах явцад хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахыг урьтал болгов. Англи хэлний хэллэгүүдийг тэднээр уншуулж, давтан хэлэхийг зуршлаа болгов. Хэлний дуудлага, түр зогсох аргуудыг эзэмшихийн тулд мэргэжилтнүүдийн зааврыг дагажээ.
Алдарт жүжигчинд анхандаа өөрийнх нь испани аялга нь эвгүй сонсогддог байсан бол сүүлдээ өөрийнхөө хэлний өвөрмөц онцлог хэмээн ойлгон хүлээн авдаг болжээ. Түүнийг Холливудын ертөнцөд алдаршихад уг испани аялгатай англи дуудлага нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|