• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0

Хүүхэд болгон хөдөлдөг тоглоом, дуу, шүлэг, зураг зурах дуртай.

Хүүхэд багаасаа өнгө өнгийн будаг, харандаа, фломастараар эсвэл алгаараа цаасан дээр зурж, аажимдаа уран бүтээлээ өнгийн цаас, хана, хөргөгчний хаалганд үргэлжлүүлнэ.

 

Зураг зурах нь тэдний хувьд хамгийн шилдэг дасгал бөгөөд зураг болгон нь хүүхдийн дотоод ертөнцийг илэрхийлдэг.

Та хүүхдийнхээ бүтээлд болон хэрэглэсэн өнгөнд нь анхаарлаа төвлөрүүлбэл бяцхан уран бүтээлч юу мэдэрдэгийг мэдэх боломжтой.

Эцэг эх та бүхэнд ажлаа түр хойш нь тавьж хүүхдийнхээ зурганд дүн шинжилгээ хийхийг зөвлөе. Ингэхдээ хүүхдийнхээ насыг бодолцоорой.

Тухайлбал, гурван настай хүүхдийн зурсан зураг дахь муруй зураас бүхий хөлтэй дугуй бол хүн гэсэн үг.

Хүүхэд дөрвөн нас хүрэхээрээ хүний нүүр царайг тодруулж, гар хөлийг нь шулуун зурна. Харин тавтайдаа хүний толгойг нь томруулж, гар хөлтэй бие зурдаг болно.  

Тиймээс хүүхдийнхээ зурагт байхгүй детальд ач холбогдол өгч асууж шалгаасны хэрэггүй.

Танай хүүхдийн зурж байгаа зурагт ямар өнгө илүү давамгайлж байгаагаас хамааран, хүүхдийн бусдаас ялгарах онцгой зан чанарыг тодорхойлж болдог. Тэгвэл хамтдаа мэдэж авцгаая.  

  • Хөх өнгө - Хайр халамж ус агаар мэт хэрэгтэй хүүхэд. Тэд чимээгүй, тайван орчинд байх дуртай.
  • Улаан өнгө – Нээлттэй, илэн далангүй, дэггүй, сахилгагүй хүүхэд. Өөрийгөө хэт эрх чөлөөтэй, идэвхтэйгээ мэдрээд ирэхээр түрэмгий, хувиа хичээсэн нэгэн болох нь бий.
  • Ногоон өнгө – Номхон дөлгөөн, аливаа зүйлд тэсвэр хатуужилтай байж чаддаг, хэнээс ч хараат бус бие даасан хүүхэд. Ийм хүүхдэд итгэл хүлээлгэх нь чухал.
  • Шар өнгө – Таны хүүхэд шинийг сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй бас их өөдрөг, бүтээлч хүүхэд. Оюун ухаан шаардсан тоглоомонд нугасгүй.
  • Үзмэн ягаан өнгө – Мөрөөдөмтгий, олон талын  өндөр мэдрэмжтэй хүүхэд. Ийм хүүхдүүд дотоод ертөнцдөө сэтгэл хангалуун амьдардаг.
  • Бор ба хар өнгө – Байнгын таагүй мэдрэмжтэй байдаг хүүхэд. Ямар нэгэн зүйлд байнга санаа зовоостой. Сэтгэл санаа нь ч тогтворгүй байна. Санал нийлэхгүй зөрөлдөх үе цөөнгүй гардаг тул өөрчлөлтийг хүсдэг.

Хэрэв хүүхэд тань гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийг зураагүй бол зураагүй хүндээ цомхон уран бүтээлээрээ дамжуулж дургүй байгаагаа, гомдлоо илэрхийлдэг байж болох юм.

Харин гэр бүлийн бусад гишүүдээс өөрийгөө тусгаарлаж тусад нь зурвал хүүхэд томчуудаас өөрийгөө тусгаарлахыг хүсдэг гэсэн үг.

Гэр бүлийн гишүүдийн (аав, ээж, ах, эгч, дүү) зураг дахь бие галбирынх нь хэмжээ ижил байвал хүүхэд гэр бүлийнхэндээ сэтгэл хангалуун, хайртайг илтгэдэг.

Хүүхэд тань гэр оронд болж буй бүх хэрүүл маргааныг ямагт мэдэрч байдгийг битгий мартаарай.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ