• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    124   |  
0

Та бүхэнд энэ долоо хоногт Шинэ Зеланд, БНТУ, Бруней Даруссалам, Румын улсын засгийн газраас зарласан тэтгэлгийн мэдээллийг хүргэж байна. 

Шинэ Зеландын засгийн газрын тэтгэлэг 2020-2021

Та өөр амьдралын хэв маяг, соёл дунд хэсэг хугацаанд амьдарч, мэргэжлээ дээшлүүлж, танилын хүрээгээ тэлж, амьдралаа илүү баялаг болгохыг хүсвэл энэ тэтгэлэгт материалаа илгээгээрэй.

Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 28-нд

Тэтгэлэг юу багтаах вэ:

  • Сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө
  • Эрүүл мэнд, аяллын даатгал
  • Долоо хоног бүр 491 шинэ Зеланд доллар
  • Амьдрах зардал, байр, сурах бичгийн 3000 шинэ Зеланд доллар
  • Ирж буцах замын зардал орно.

Шалгуур:

  • Тэтгэлэг горилогч Шинэ Зеланд, Австрали, АНУ, Канад, Европын холбооны орнууд, Их Британи, Япон, Израйль, Өмнөд Солонгос, Катар, Арабын нэгдсэн Эмират улс болон Саудын Арабын иргэн биш байх
  • Өргөдөл гаргагч Шинэ Зеланд улсын визний шаардлагыг хангана
  • Бакалаврын зэргээр тэтгэлэг горилж буй бол 18 хүрсэн байх
  • Хоёр жилээс доошгүй ажилласан туршлага
  • Суралцсан хугацаанд сурлагын амжилт гаргасан байх
  • Эхний шатанд англи хэлний оноо шаардахгүй. Хэрэв нэгдүгээр шатанд шалгарсан бол дараагийн шатанд IELTS, TOEFL-ийн шалгалт өгнө. Шинэ Зеландын засгийн газар хоёрдугаар шатны шалгаруулалтанд үлдсэн оюутны англи хэлний шалгалтын төлбөрийг даана.

Бакалавр:

  • IELTS оноо 6.5-аас дээш
  • TOEFL-ийн оноо 90-аас дээш, бичгийн ур чадвар 21-ээс доошгүй байх
  • Та хэлний оноогоо сүүлийн 12 сард авсан тохиолдолд хүчинтэй.

Магистр:

  • IELTS-ын оноо 6-аас дээш байх
  • TOEFL-ийн оноо 80-аас дээш, бичгийн ур чадвар 21-ээс доошгүй байна.
  • Хоёр жил ажилласан туршлагатай байх. /Цалинтай болон сайн дурын байж болно/

Шаардах материал:

  • Сурлагын амжилтыг нотлох бичиг баримтын хуулбар
  • Эссе /Өмнө нь хамрагдсан сургалтууд сурах гэж буй чиглэлтэй хэрхэн уялдаж буйг тайлбарлах, яагаад шинэ Зеланд улсад сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ/
  • Хамрагдсан сургалт, курсийн батламжийн хуулбар
  • Дүнгийн хуулбар
  • Магистр болон докторын зэрэгт сурахаар бол:
  • Өмнөх мэргэжлийн дипломын хуулбар
  • Сургалтын төлөвлөгөө, зорьж буй судалгааны чиглэл
  • Докторын зэрэг горилох бол сонгосон судалгааны чиглэл эх орондоо ямар хувь нэмэр оруулахаа тайлбарлах
  • Эх орондоо буцаж ирж, мэргэжлээрээ ажиллахаа батална
  • Тэтгэлэг горилогч гэр бүлээрээ ирэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд төлбөрөө өөрсдөө төлнө.

Шинэ Зеландын засгийн газраас олгосон тэтгэлгээр та тус улсын аль ч сургуульд дараах чиглэлээр сурч, судалгаа хийх боломжтой.

Мэргэжлийн чиглэл:

-Сургалт төвтэй хөтөлбөртэй танилцах бол энд дарна уу.

-Судалгаа суурьтай хөтөлбөртэй танилцах бол эндээс сонирхоорой.

Онлайн өргөдөл болон дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас авна уу.

БНТУ-ын засгийн газрын тэтгэлэг-Бакалавр болон магистр, докторын зэрэг

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 24-ны хооронд

Тэтгэлэгт юу багтаах вэ?

  • Сургалт, дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө
  • Ирж, буцах онгоцны зардал
  • Хэлний бэлтгэлийн нэг жилийн төлбөрөөс чөлөөлнө
  • Аяллын болон эрүүл мэндийн даатгал
  • Бакалаврын түвшний оюутнуудад сард 700 TL тэтгэлэг
  • Магистрын зэрэг эзэмших бол 950 TL, доктор бол 1400 TL

Шалгуур:

  • Бакалаврын зэрэг эзэмших бол 1997 оноос хойш төрсөн байх
  • Магистрын зэрэг бол 1988 оноос өмнө төрсөн байх
  • Докторын зэрэг эзэмших бол 1983 оноос өмнө төрсөн байх
  • БНТУ-д сурч, амьдарч байгаагүй
  • Бакалаврын зэрэг эзэмших бол сурлагын үзүүлэлт 70 хувиас дээш байх
  • Магистр болон докторын  зэрэг эзэмших бол голч дүн 75 хувиас дээш байх
  • Анагаахын оюутны дүнгийн голч 90 хувиас дээш байх

Шаардах  материал:

  • Өргөдлийг үнэн зөв бөглөх
  • Дипломын хуулбар болон дүнгийн голч
  • Ахлах болон дунд ангийн төгсөлтийн гэрчилгээний хуулбар

Дэлгэрэнгүй мэдээллийг сайтаас аваарай.

Бруней Даруссалам Улсын засгийн газрын тэтгэлэг

Бүртгэл хаагдах хугацаа:

  • Бакалаврын зэргийнх нэгдүгээр сарын 31-нд дуусна.
  • Магистр, докторын зэргийнх: Хоёрдугаар сарын 29-нд дуусна.

Хичээл эхлэх хугацаа: Наймдугаар сараас есдүгээр сар хүртэл.

Хэн хамрагдах боломжтой вэ: 

  • Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнууд, Асеаны орнууд, OIC-ийн гишүүн оны иргэн байхаас үл хамааран бүх улсын оюутан хамрагдах боломжтой.
  • Бакалаврын зэрэг горилж буй оюутнууд 18-25 настай байх, магистр болон докторын зэрэг бол 35 наснаас доош байх.

Тэтгэлэг юу багтаах вэ?

  • Сургалт болон байрны төлбөр, элсэлтийн хураамжаас бүрэн чөлөөлнө
  • Ирж буцах онгоцны зардал
  • Сар бүр хувьдаа зарцуулах 500 бруней доллар
  • Сар бүрийн хоолны зардар болон 150 бруней доллар
  • Жилийн турш сурах бичгийн 600 бруней доллар
  • Сурах хугацаанд бүх төрлийн зардлаас чөлөөлнө
  • Тэтгэлэг горилогчийг гэр бүлээ авчрах, хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөхгүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг эндээс аваарай.

Румын улсын засгийн газрын тэтгэлэг

Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 16-нд дуусч тэтгэлэгт шалгарсан оюутныг зургаадугаар сарын 16-нд зарлана.

Бакалавр, магистр, докторын нийт 85 гадаад оюутанд тэтгэлэг олгоно.

Хэн хамрагдах боломжтой вэ?

  • Европын холбооноос бусад улсын иргэд материалаа ирүүлэх
  • Румын улсад сурч, ажиллаж, амьдарч байгаагүй иргэд
  • Суралцах хугацаанд сурлагын амжилт гаргасан байх
  • Бакалаврын зэрэг эзэмших бол 35-аас доош настай, магистр болон доктор бол 45-аас доош настай байх
  • Заавал Румын хэл дээр хичээл үзэх тул нэг жил хэлний бэлтгэлд сурна.

Шаардах материал:

  • Румын улсад суралцах визний шаардлага хангаж байх
  • Тэтгэлгийн өргөдлийг үнэн зөв бөглөх
  • Өмнөх мэргэжлийн зэргийн диплом болон дүнгийн хуулбар: Англи, франц, румын аль нэг хэл дээр хөрвүүлсэн байх
  • Эрүүл мэндийн ноцтой асуудалгүйг баталсан бичиг баримт
  • CV, тэтгэлэг горилсон эссе
  • Ямар нэгэн хэлний оноотой бол батлах хуулбар.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас хүлээн авна уу. 

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ