• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    151   |  
0

Их Британи, Австрали, Малайз, Ирланд, Тайвань улсын засгийн газраас залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.

#Bill&Melinda Gates- сангийн Cambridge-ийн тэтгэлэгт хөтөлбөр

"Bill&Melinda Gates" сангийн Cambridge-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оны аравдугаар сард  тус сангийн хандивласан  210 сая ам.доллар дээр үндэслэн байгуулж байсан.

Тус тэтгэлэг нь ирээдүйд бусдын амьдралд эерэг өөрчлөлтийг авчрах дэлхийн манлайлагчдыг төрүүлэх зорилготой бөгөөд Их Британи улсаас бусад улсад амьдардаг сурлагын өндөр амжилт үзүүлсэн оюутнуудыг дэмждэг.

2020 онд энэ сан 80 оюутанд 100 хувийн тэтгэлэг олгох юм. Мөн тус тэтгэлгийн гуравны хоёрыг докторын зэрэг горилж буй оюутанд олгох аж. Тэтгэлэг олгох 80 оюутны 25-ыг АНУ-ын иргэн, үлдсэн 55- нь гадаад оюутан байх аж. 2021 оны хичээлийн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалт 2020 оны есдүгээр сард явагдана.

Бүртгэл хаагдах хугацаа: 2020 оны аравдугаар сарын 9-нд

Тэтгэлэг юу багтаах вэ:

Үндсэн тэтгэлэгт

  • Сургалтын төлбөр,
  • Хичээлийн жилийн эхэнд болон төгсгөлд нэг удаа хоёр талын зардлыг олгоно,
  • Визний төлбөр, эрүүл мэндийн даатгалаас чөлөөлнө,
  • Амьдрах зардал /2017-2018 оны ханшаар жилд 14.900 фунт олгож байсан./

Нэмж олгох тэтгэмж:

  • Судалгааны тэтгэлэг 500-2000 фунт,
  • Хүүхэдтэйгээ хамт амьдрах зардлыг даана,/2016-2017 оны байдлаар нэг хүүхэдтэй бол 10,120 хүртэлх фунт, хоёр дахь хүүхэдтэйгээ бол  4,320 фунтийн тэтгэмж олгоно/ Гэр бүлийн хамтрагчид тэтгэмж олгохгүй.
  • Гэнэтийн ослын даатгал,
  • Жирэмсний тэтгэмж олгоно.

Шалгуур:  

  • Сурлагын өндөр амжилт үзүүлсэн байх,
  • Нийгмийн, бусдын амьдралд эерэг өөрчлөлт хийсэн,
  • Манлайлах ур чадвартай,
  • Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалтгаанаа сайн тайлбарласан байна.

Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас авна уу. https://www.gatescambridge.org/apply-overview

#Adelaide их сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр 2020

Суралцах орон: Австрали улс

Adelaide нь олон улсын магистрын зэрэг горилох оюутнуудын судалгаа, эрдмийн ажлыг дэмжин мэргэшүүлдэг, Австрали улсын  хамгийн алдартай тэтгэлэгт хөтөлбөрийн нэг юм.

Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны зургадугаар сарын 10-нд.

Тэтгэлгийн давуу тал:  

  • Магистрын зэрэг эзэмших бол хоёр жилийн, докторын зэрэг эзэмших бол гурван жилийн сургалт болон байрны зардлыг 100 хувь даана.
  • Магистр болон докторын зэрэг эзэмших судлаачид жилд 28.092 австрали долларын тэтгэлэг олгох бөгөөд докторууд тэтгэлгээ 6 сараар сунгах боломжтой.
  • Эрүүл мэндийн даатгалыг төлж, визний хураамжаас чөлөөлөхөөс гадна судалгааны материал хэвлүүлэх зардлыг даана.

Шалгуур:

  • Шинэ Зеланд болон Австрали улсын иргэн биш байх, тус улсуудад амьдарч байгаагүй оюутан,
  • Adelaide их сургуулиас шалгуур болгосон хэлний оноог хангасан байна,
  • Тэтгэлэг горилогчид First Class Australian Honours degree буюу эхний жилийн бэлтгэлийг амжилттай дүүргэсэн,
  • Олон улсын оюутнууд горилох гэж буй чиглэлээрээ өмнө нь суралцсан бол тэтгэлгийг олгохгүй.
  • Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг эндээс хараарай.

#Малайз улсын засгийн газрын тэтгэлэг

Тус улсын засгийн газар тус улсын нийгэм, соёлтой танилцан магистр болон докторын зэргээ Малайзд хамгаалах хүсэлтэй оюутнуудыг дэмжих зорилготой "Малайзын засгийн газрын тэтгэлэг-2020"-ийн өргөдөл хүлээн авч эхэлжээ.  

Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 15-нд

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Шинжлэх ухаан, инжнерчлэл
  • Хөдөө аж ахуй, загас агнуур
  • Санхүү, эдийн засаг
  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо
  • Биеотехнологи болон хүнсний аюулгүй байдал
  • Дэд бүтэц болон нийтийн үйлчилгээ
  • Байгаль орчин судлал

Тэтгэлэг юуг багтаах вэ:

  • Сургалтын болон байрны төлбөр
  • Сар бүр 1.5 мянган юань амжиргааны зардал

Шалгуур:  

  • Магистр болон докторын зэрэг горилох оюутан 40, 45 нас хүрээгүй байх
  • Магистр болон докторын зэрэг горилогчидын  сурлагын дүнгийн голч 3.5 аас доошгүй байх
  • Сургалтын төлөвлөгөө, судалгаа хийх чиглэлтэй холбоотой хамгийн багадаа 1000 үгтэй эссе бичих
  • Англи хэлний  IELTS болон  TOEFL-ийн оноотой байх
  • Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг уг холбоосоор авна уу.

#Ирландын засгийн газрын тэтгэлэг

Ирланд улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах сонирхолтой гадаад оюутныг дэмжих зорилгоор Ирландын засгийн газар олон улсын боловсролын стратегийн хүрээнд олгодог тэтгэлэгтээ материал хүлээн авч байна.

Бүртгэл хаагдах хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 27-ны 17 цагт дуусаж, зургаадугаар сарын 1нд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг зарлана.

Шалгаруулах оюутны тоо: 60

Суралцах хугацаа:

  • Бакалаврыг зэрэг горилох бол: 3-4 жил
  • Магистрын зэрэг: 1 жил
  • Докторын зэрэг: 3-4 жил

Тэтгэлэг юу багтаах вэ:

  • Нэг жилийн сургалтын төлбөр болох 10 мянган евро
  • Суралцах хугацаанд гарах бүх төрлийн зардал болон бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Инженерчлэл
  • Математик
  • Урлаг
  • Хүмүүнлэг
  • Нийгмийн шинжлэх ухаан

Тэтгэлэг авсан тохиолдолд сонгон суралцах сургуулийн жагсаалтыг эндээс харна уу. 

Хэн хамрагдах боломжтой вэ:

  • Европын холбооноос бусад улсын оюутан,
  • Академик болон хүмүүнлэгийн, мэргэжлийн чиглэлээр амжилт гаргасан байх,
  • Нийгмийн идэвхтэй оюутан байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шалгуур, бүрдүүлэх материалыг эндээс харна уу

#ICDF 2020 Тайванийн засгийн газрын тэтгэлэг

Бүртгэл хаагдах хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 15-нд

Тайваний засгийн газар бакалавр, магистр, докторын зэрэг олгох боловсролын бүх салбарын тэтгэлэгт хөтөлбөртөө материал хүлээн авч эхэллээ. Өнгөрсөн жилийн хувьд 2 мянган оюутанд тэтгэлэг олгожээ. Тус тэтгэлэгт хамрагдсанаар Тайванийн шилдэг 31 сургуулиас сонгон суралцах боломжтой.

Тэтгэлэг юуг багтаах вэ:

  • Сургалтын 100 хувь тэтгэлэг
  • Ирж, буцах замын зардал
  • Амьдрах орон байр
  • Даатгал, сурах бичгийн зардлыг даана.
  • Сарын амьдрах зардал

Хэн хамрагдах боломжтой вэ:

  • Фижи, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Монгол, Шри Ланк, Тайланд, Вьетнам, Орос, Турк, Африк, болон Өмнөд болон Хойд Америкийн орнууд, Европ, Колумб, баруун европ зэрэг улсын иргэн хамрагдах боломжтой,
  • Тус улсын визний шалгуур хангахуйц иргэн,
  • Академик болон ажил мэргэжлийн салбарт амжилт гаргаж байсан,
  • Бусад гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх,
  • Тэтгэлэг горилох өргөдлийг зааврын дагуу үнэн зөв бөглөж илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас аваарай.
 
TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ