A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 117 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 117 | |
|
Шинэ сар эхлэхтэй зэрэгцэн гадаадад дээд боловсрол эзэмших мөн олон улсын хурал, чуулганд тэтгэлэгтэй хамрагдах боломжтой хөтөлбөрийн тухай ээлжит нийтлэлийг хүлээн авна уу.
Boustany сангийн тусламжтай, дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг Кембрижийн Judge бизнесийн сургуульд шилдэг оюутныг бизнесийн удирдлагаар сургах хөтөлбөр юм.
*23 мянган фунтийн тэтгэлэг,
*Тус сангийн хамтрагч байгууллагуудад хоёр сарын хугацаанд дадлагажих боломж,
*Аялах, замын зардал, амьдрах байрны зардлыг хөтөлбөр багтаана.
*Өргөдөл гаргагч сурлагын өндөр амжилт үзүүлсэн, тус хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэйгээ батлах,
*Бүх улсын оюутан хамрагдах боломжтой, онцгойлон Ливан оюутнуудыг дэмжинэ,
*Тэтгэлэг горилогчид Кембрижийн, бизнесийн удирдлагын сургуульд магистрын хөтөлбөрт тэнцсэн, урилга авсан байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас авна уу.
Харвардын их сургуульд магистрын зэрэг эзэмших нь амжилттай карьер, нэр төр, чанартай боловсролын баталгаа билээ. Харамсалтай нь Харвард бол хүссэн хүн болгон суралцах боломжтой боломжийн өртөгтэй биш. Азаар Boustany сан бизнесийн удирдлагын чиглэлээр Харвардын их сургуульд тэнцсэн оюутнуудыг дэмждэг байна. Тус хөтөлбөр нь 2021 оны намрын элсэлтээр суралцах оюутнуудаа бүртгэж эхэллээ. Хэрэв та Boustany сангийн талаар анх удаа сонсож байгаа бол таны нэн тэргүүнд мэдэх хэрэгтэй зүйл бол энэ хөтөлбөр нь бусдад туслах, сайн үйлсийн ажил хийдэг хүмүүсийг дэмжих зорилготой. Тус сан нь оюутнуудад тэтгэлэг олгосноор дэлхийд хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бий болгоход томоохон хувь нэмэр оруулна гэж үздэг байна.
*95 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ /нэг жилд 47,500 ам.доллар/,
*Тэтгэлэгт хамрагдсан хүмүүсийг 2 сарын турш тус сангийн хамтрагч байгууллагуудад дадлага хийх боломжоор хангана,
*Аялал, замын зардал, дадлагатай холбоотой бүх төрлийн зардлыг багтаана.
Өргөдөл гаргагч сурлагын өндөр амжилт үзүүлсэн, тус хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэйгээ батлах,
Бүх улсын оюутан хамрагдах боломжтой, онцгойлон Ливан оюутнуудыг дэмжинэ,
Тэтгэлэг горилогчид Харвардын бизнесийн удирдлагын сургуульд магистрын хөтөлбөрт тэнцсэн, урилга авсан байх шаардлагатай.
Онлайн өргөдөл, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Хэрэв та Герман улсад суралцах хүсэлтэй бол тус улсын 400 гаруй их сургуулиас хүссэн сургуульдаа үнэ төлбөргүй суралцах боломжийг олгодог Конрад-Аденауэр Сангийн тэтгэлэгт хөтөлбөр материал хүлээн авч эхэлснийг дуулгахад таатай байна.
*Магистрын зэрэгт сурахаар бол 2 жил сар бүр 850 еврогийн тэтгэлэг олгоно,
*Докторын зэрэг горилох бол 3 жил, сар бүр 1200 еврогийн тэтгэлэг өгнө.
*Түүнчлэн дэлхий өнцөг булан бүрт байх 14 мянга гаруй КАС-ын төгсөгчидийн хүрээлэлд багтаж, ментороо олох боломжтой.
*Их сургууль төгссөн байх,
*Академик амжилт үзүүлснээ батлах,
*Материалаа илгээх хугацаанд 30 нас хүрээгүй байх,
*Герман хэлний B1 эсвэл B2 зэрэгтэй байх,
*Сайн дурын ажилд идэвх зүтгэлтэй оролцсон байх,
*Өргөн хүрээний мэдлэг болон улс төрийн асуудлаар судалгаа хийх сурах хүсэл эрмэлзэлтэй байх,
*Хүний эрх, ардчиллын талаар эерэг хандлагатай байх,
*Асуудал хандах өнцөг, үзэл бодлоо хөгжүүлэх, зорилгодоо хүрэх чин эрмэлзэлтэй байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу.
ASEAN-ийн санаачлагаар 1974 оноос хойш энэ тэтгэлгийг олгож эхэлжээ. Эхний жилүүдэд зөвхөн ASEAN-ий гишүүн орны оюутнуудын оюутнуудад олгодог байсан бол өдгөө 186 улсын оюутныг дэмждэг болсон юм. Индонез улсын Боловсрол соёлын газраас тус улсын хэл, урлаг, соёлыг таниулах зорилгоор гадаад оюутнуудад олгодог байна.
*Боловсролын яамнаас тогтоосон стандартын дагуу сонгогдсон иститудад суралцана,
*Хөтөлбөрийн хүрээнд академик болон академик бус үйлчилгээг үнэ төлбөргүй авна,
*Кампусын орчинд зохиогдох бүх үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна,
*Сар бүр 2 сая рупи-ийн тэтгэлэг /140 Индонез рупи/
*Онгоцноос тосох үйлчилгээ, нэгдүгээр бүс бол 950 мянган р,упи, хоёрдугаар бүсээс бол 550 мянган рупи,
*Эрүүл мэндийн даатгал,
*Амьдрах орон байр болон замын зардал,
*Нэг удаагийн суурьших зардал нэг сая индонези рупи,
Оршин суух эрх, визний төлбөрөөс чөлөөлнө.
*18-27-оос доош настай байна.
*Ерөнхий боловсролын сургууль эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролыг эзэмшсэн байна.
*Эрүүл мэндийн ямар нэгэн асуудлагүй гэдгийг батлах бичиг баримт
*Англи хэлээр суралцах чадвартай, англи хэлний ур чадварын оноотой
*Соёл урлаг, түүх сонирхолтой байх
*Darmasiswa-гий төгсөгч биш байх
*Индонез улсад ажиллаж, суралцаж байгаагүй
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны хаягаас авна уу.
Хэрэв та Канад улсад суралцах хүсэлтэй бол олон улсын оюутнуудад олгодог Канадын тэтгэлэгт хөтөлбөр /The Canada Scholarships Program/ 2020-2021 зарлагдсныг дуулгая. Тус хөтөлбөрийн зорилго нь Канад улсын дээд боловсролын институдад гадаад оюутнууд сурах боломжийг нэмэгдүүлэх юм. Оюутнууд тус улсын коллеж болон их сургуулиудаас бакалавр, магистр, техникийн мэргэжил эзэмшихэд туслалцаа үзүүлж, төлбөрөөс чөлөөлөх юм.
Санамж: Өргөдөл гаргагсад тус улсын коллежийн бүтэн цагийн академик хөтөлбөрт бүртгүүлсэн оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Тайлбар: Канадын гадаад бодлогын хүрээлэн олон улсын боловсролын стратегийн нэвтрүүлэхийн хүрээнд "Канадад суралцъя" тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилж буй юм. Энэ хөтөлбөр нь хоёр хүртэлх жилийн хугацаанд их сургууль болон коллежид суралцуулж, коллежийн диплом, бакалавр, магистрын зэрэг, техникийн эвсэл мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөртэй.
*Тэтгэлэг хүртсэн оюутанд хичээлийн жилд 60 мянган канад долларын тэтгэлэг олгоно,
*DFATD буюу Канадын институт нь Канад улсад суурьшихад туслах зорилгоор нэг удаад 500 канад доллар олгоно,
*Визний зардлыг төлнө, /сурч, ажиллаж, аялах боломжтой /
*Энгийн ангиллын нислэгийн зардал,
*Эрүүл мэндийн даатгал,
*20 сар хүртэлх сургалтын төлбөр болон зайлшгүй шаардлагатай зардал,
*Хоол, амьдрах байр гэхчлэн амьжиргааны зардлаас чөлөөлнө,
*Газрын тээвэр, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий карт,
*Сурах, судалгаа хийхэд шаардлагатай сурах бичиг, зөөврийн компьютер оролцуулахгүй,
Санамж: Тус хөтөлбөр хэлний бэлтгэлийн төлбөрийг даахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Санамж: Тэтгэлэг хүртэгсэд Канадын коллежийн бүтэн цагийн ангийг төгссөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас авна уу.
Өргөдлийн хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 31-нд
Жил бүрдэлхийн 100 гаруй улсаас 650 гаруй оюутнууд европт зохиогддог Alpach форумд оролцдог. 1945 оноос эхлэн мянга гаруй хүн зун бүр австри улсад зохиогдох Alpach европын форумд оролцож, тус тивийн ирээдүйн төлөө өөрсдийн санад бодлоо солилцож ирсэн юм. Шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, соёл, иргэний нийгмийн байгууллагад сурч ажилладаг мэргэжилтнүүд хамрагддаг аж.
30-аас доош насны залуус тус салбар хоорондын чуулган, олон төрлийн академик болон урлагийн семинаруудад хамрагдах боломжтой.
Гурван төрлийн тэтгэлгийг санал болгодог ба Alpach европын форумд оролцох бүх үйл ажиллагааны төлбөр, байрлах байр, өдөр тутмын зардлыг даадаг байна.
Энгийн тэтгэлэгт
Оролцох төлбөр 1600 еврогоос чөлөөлнө.
Хагас тэтгэлэгт
Хөтөлбөрт оролцох төлбөр 1600 еврогоос чөлөөлнө,
Чуулганы үеэр байрлах байр өдрийн 30 евро.
Бүтэн тэтгэлэгт
Хөтөлбөрийн төлбөр 1600 еврогоос чөлөөлнө,
Чуулганы үеэр байрлах байр өдрийн 30 евро,
Онгоцноос тосох үйлчилгээ өдрийн 17 евро.
Санамж: Хагас болон бүтэн тэтгэлэг нь чуулганы санхүүжилтээс хамаарч олгогдоно.
Шалгаруулалт:
*Семинарын долоо хоног нь 2020 оны наймдугаар сарын 19-26-ны хооронд зохион байгуулагдана,
*Олон улсын оролцогчид 18-30 настай байна. Өмнө нь тус чуулганд оролцогсод 35-аас доош настай байна,
*Дэлхийн бүх улсын иргэн залуу манлайлагч оролцож болох ба уран бүтээлч, оюутнуудыг онцгойлон дэмжинэ,
*Австри, БНХАУ, болон Тайвань улсын иргэн хамрагдах боломжгүй,
*Alpach тэтгэлэг хүртэгсэд дахин хамрагдаж болох ба сургалт зохион байгуулах комиссод туслах ажилтнаар оролцох боломжтой,
*Англи хэлний B2 түвшнээс дээш мэдлэгтэй байна,
*CV болон, их сургуулийн диплом болон дүйцэх бичиг баримтын хуулбар шаардана.
Дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийг албан ёсны сайтаас авна уу.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|