• Lead the way ...
         
28
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    157   |  
0

Дэлхийн 115 орны төлөөлөгчтэй богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэгдсэн сан "Youth Opportunities" нь боломжийг хүн бүрт эрх тэгш хүргэх зорилготой олон улсын байгууллага билээ. 

Монгол улсын төлөөлөгчийн газар нь дөрөвдүгээр сарын 11-12-нд "Youth Opportunities International Summit" олон улсын чуулганыг хоёр дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 

"Залуучуудад гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, анхаарах зүйлс, нэгдсэн мэдээллийг нэг дор хүргэх зорилготой 500+ оролцогчдын цугларах илтгэл хэлэлцүүлэг, тэгэлэгт бэлтгэх онлайн сургалт бүхий бүх насныханд нээлттэй чуулган бөгөөд энэ жил цар хүрээгээ тэлж, 21 аймагт байгаа залуучуудын оролцоог нэмэгдүүлэн онлайнаар хаанаас ч үзэх боломжтой" хэмээн зохион байгуулагчид онцолсон юм. 

Арга хэмжээний үеэр Youth Opportunities ОУБ-ын Энэтхэг дахь төв байр болон бусад орны төлөөлөгчид онлайнаар илтгэл тавих аж. 

Урьдчилсан хөтөлбөр: 

  • 2020/04/11| Илтгэл+Хэлэлцүүлэг 
  • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр хэлэлцүүлэг 
  • "Youth Opportunities Mongolia" төлөөлөлгчийн газрын илтгэл
  • Олон улсын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хэлэлцүүлэг 
  • ОУ-ын илтгэл "Youth Opportunities" төв
  • Олон улсын урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөр хэлэлцүүлэг 
  • ОУ-ын илтгэл дэлхийн шилдэг сургуулийн recruiter зөвлөгөө 

2020/04/12| Онлайн сургалт :

  • Шилдэг мэрэгжилтэнгүүдийн 6 төрлийн онлайн сургалтад хамрагдах 

2020/04/12| Үнэгүй гарын авлага, загвар 

  • 3 төрлийн гарын авлага 
  • 10 төрлийн эссэ загвар 
  • 10 төрлийн анкет засаж болох анкет загвар 

 

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ