• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    118   |  
0
 

Дэлхийг хэрсэн интернетийн хөгжил,  MOOC (massive open online courses) нь боловсрол олж авах уламжлалт арга барилын орон зай, цаг хугацаанаас хамаарах саадыг халснаар дэлхийн шилдэг их дээд сургууль, профессоруудын хичээлийг үнэ төлбөргүй болон хямд үнээр судлах боломж бид бүхний өмнө нээлттэй болжээ.

Тодруулбал та дэлхийн топ их сургуулиудын нэгдэл болох Ivy League-ийн Йелийн их сургуулийн түүх, философиос авахуулаад эдийн засаг, эрүүл мэнд, улс төр, сэтгэл судлал, байгаль орчин гээд маш олон салбарын хичээлийн лекцүүдийг үнэ төлбөргүй судлах боломжийг хүргэж байна. Сонирхуулахад та хичээлийн сертификат, мэргэшсэний баталгаа диплом авах бол төлбөр төлөх шаардлагатай.

Ингээд Йелийн их сургуулийн хамгийн алдартай, үнэ төлбөргүй хичээлүүдтэй танилцаарай.

Санхүүгийн зах зээл

Лекцийг үнэ төлбөргүй судлах гадна хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Тус хичээлийг Йелийн их сургуулийн эдийн засгийн профессор Robert Shiller заах ба эрсдэлийн менежмент, зан төлөвт суурилсан санхүүгийн зарчим, санхүүгийн аюулгүй байдал, даатгал, банкны салбарын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй болно. 27 цаг үргэлжлэх энэ хичээлийг та өөрийн цаг завандаа тохируулан судлах боломжтой.

Эндээс үзнэ үү: coursera.org 

The Science of well-being

Лекцийг үнэ төлбөргүй судлах гадна хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Йелийн их сургуулийн түүхэн хамгийн алдартай хичээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох энэ хичээл нь эерэг сэтгэл зүй болоод зан төлөвийн шинжлэх ухааны практик хосолсон бөгөөл аз жаргал, сэтгэл ханамжаа нэмэгдүүлэх, илүү үр бүтээлтэй дадлыг эзэмшихэд тусална.

Энд дарж хичээлээ үзнэ үү: coursera.org

Хэлэлцээр хийх урлагт суралцах нь


Лекцийг үнэ төлбөргүй судлах гадна хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Тус хичээлээр сурагчдад хэлэлцээр зохион байгуулах, анализийн бүдүүвч бэлдэх аргачлал заах ба ба дэлхийн өнцөг булан бүрт  хичээлийг судалж буй  сурагчидтай багаар ажиллах, кэйс бүрт тохирсон даалгавар биелүүлэх, бизнесийн хэлэлцээр хийх боломжийг багтаажээ.

Сурагчид оролцооноосоо үнэлэлт авах, өөрийн дэвшүүлсэн санаагаа бусад сурагчидтай харьцуулах боломжтой. Хичээлийн сэдэв нь мэйлээр хэрхэн хэлэлцээр хийх, хэлэлцээр хийхэд жендерийн ялгаатай байдал, түвэгтэй нөхцөл байдлыг хэрхэн удирдах, давуу байдал үүсээгүй үед хэрхэн хэлэлцээрт ялалт байгуулах зэрэг хэлэлцээрт бэлдэхээс эхлээд гэрээ хийх эцсийн шатны бүх үйл явцыг багтаана.

Хичээл ойролцоогоор 28 цаг үргэлжилнэ.

Энд дарж хичээл рүү нэвтэрнэ нүү. Coursera.org

Сэтгэл судлалын үндэс

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Энэхүү ерөнхий эрдмийн хичээл нь хүний зан төлөв болон сэтгэхүйн шинжлэх ухааны судалгааны талаарх сурагчдад цогц ойлголт өгөх зорилготой. Хичээл нь танин мэдэхүй, харилцаа, сурах үйл явц, ой тогтоолт, шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөл, ятгалт болоод нийгмийн зан араншингийн талаарх сэдвийг багтаана. Сурагчид тус хичээлийг авснаар эдгээр хүчин зүйл хэрхэн хүний хөгжил болон тодорхой өвчний үндэс болдог, юу биднийг аз жаргалтай болгодог зэрэг гүн гүнзгий асуултуудад хариулт олоход тусална.

Тус хичээл нь нийтдээ 15 цаг орчим үргэлжилнэ.

Хичээлийг эндээс авна уу: coursera.org

Улс төрийн харилцааны ёс суртахууны үндэс

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

"Засгийн газрууд хэрхэн ард түмний итгэлийг хүлээж бас үүнийг үгүй хийдэг вэ?"

Йелийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Ian Shapiro орчин үед барууны орнууд энэ асуултад хэрхэн хариулж буй талаар судалгаа хийдэг. Та улс төрийн шинжлэх ухааны гол томьёонуудыг судалж, ардчилсан тогтолцоо хэрхэн ололтууд хийгээд нурж унасан улс төрийн үзэл баримтлалыг багтаана.

Сурагчид олж авсан мэдлэгээ практикт хэрэгжүүлж, ялгаатай онолуудыг эдийн засгийн тэгш бус байдал, хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээ, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлаар мэтгэлцэх замаар илүү гүнзгийрүүлэн ойлгох болно.

Тус хичээл нь 44 цагийн лекцийг багтаана.

Энэ холбоосоор үзнэ үү:  coursera.org

Дэлхийн санхүүгийн хямрал

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Treasury Timothy F. Geithner болон профессор Andrew Metrick–ийн судалгаанд тулгуурлан эдийн засгийн түүхэн үйл явдал, түүний эсрэг хэрэгжүүлсэн бодлого болоод санхүүгийн сүүлийн хямралаас аваха туршлага,  болзошгүй хямралын үед авах арга хэмжээ зэрэг агуулгыг багтаана.

Хичээлийн сэдэв нь үл хөдлөх,  орон сууцны зээл, эрсдэлд бага өртөх хөрөнгө оруулалт  зэрэг сэдвүүдийг багтаана.

Тус хичээл нь нийтдээ 24 цаг үргэлжилнэ.

Энд дарж хичээлээ судлана уу: coursera.org

Эцэг эхийн боловсролд: Хүүхэд өсгөх анхан шатны мэдэгдэхүүн

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Сэтгэл судлалын профессор, хүүхдийн сэтгэл засалч Alan E. Kazdin-ийн хүчирхэг сэтгэл зүйтэй хүүхэд өсгөх талаарх заавар, зөвлөгөөг нэг бүрчлэн багтаажээ. Тэрээр хүүхэд өсгөхөд гаргадаг түгээмэл алдаануудыг нэрлэж, хэрхэн зайлсхийх болоод үр дүнтэй стратегийг багтааж өгчээ.

Тус хичээл 13 цаг үргэлжилнэ, та өөрийн цаг завандаа тааруулан хичээлээ судлаарай.

Энд дарна уу: coursera.org

Хуулийн оюутны хичээлийн туслах

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Хуулийн чиглэлээр сурч буй оюутнууд эсвэл энэ мэргэжлийн сонгох гэж буй сурагчдад зориулсан нэр томьёоны тайлбар, ухагдахуун, хуульчид болоод хуулийн мэргэжилтнүүдийн мэтгэлцээнд ашигладаг арга хэрэгслийн талаар мэдэгдэхүүнийг өгнө.

Ойролцоогоор 21 цагийн хичээлийг багтаана.

Энд дарна уу: coursera.org

Moralities of Everyday Life

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Энэ хичээл нь сэтгэл зүйн үндэс болон хүн төрөлхтний амьдралын ёс суртахууныг судална. Энэрэнгүй сэтгэл, моралын үндэс, хэрхэн ялгаатай соёлуудад моралын тухай заадаг зэрэг болон бусад сэдвүүдийг багтаана. Хичээлийн нийт урт 25 цаг үргэлжилнэ.

Энд дарж хичээлээ судлана уу: coursera.org

Дэлхийн эрүүл мэндийн үндэс

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Дэлхийн эрүүл мэндийн үндэс нь дэлхий улс орнуудын эрүүл мэндийн талаарх асуудлын талаар цогц ойлголтыг өгнө. Энэхүү хичээл нь бага болоод дунд орлоготой орнууд, эрүүл мэндийн систем сул орнууд, эрүүл мэндийн ялгаатай байдал, дэлхийн улсуудыэ харилцаанд эрүүл мэндийн асуудал хэрхэн нөлөөлдөг зэрэг сэдвийг чухалчилна.

Хичээл нийтдээ 56 цагийн урттай. 

Та энд дарж хичээлд хамрагдана уу: coursera.org

Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн үндэс

Лекцийг үнэ төлбөргүй судлах ба хичээлийг бүрэн эхээр сертификатын хамт авах бол $49 төлнө.

Энэ хичээл нь эрүүл мэнд болоод байгаль орчны мэргэжилтнүүд, бодлого гаргагчид болоод иргэдийг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодит мэдээллээс хангахаас гадна авч, хэрэгжүүлж болох алхмуудыг санал болгоно.

Йелийн их сургуулийн епидомологиын профессор Robert Dubrow уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааныг хүний эрүүл мэндтэй хамааруулан судалдаг. Та энэ хичээлийг судалснаар уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, эрүүл мэндийн ямар хурцадмал асуудал үүсгэдэг, хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулж ирээдүйд дэлхийн дулааралтай тэмцэхийн хамт эрүүл мэндийн асуудлуудыг шийдэж болохыг мэдэж авна.

Та энд дарж хичээл рүү дамжина уу: coursera.org

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ