• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    102   |  
0
 

Google болон түүний толгой компани болох Alphabet Inc-ийн гүйцэтгэх захирал Sundar Pichai нь 2019 оны нийт цалин 281 сая ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдлагуудын эгнээнд жагсжээ. Google-ийг үүсгэн байгуулагч Larry Page and Sergey Brin нар өөрсдийн албан тушаалаа бууруулж Pichai-г Google-ийн толгой компани Alphabet Inc-ийн гүйцэтгэх захирал болгосон юм.

Pichai Энэтхэгийн Ченнай хотод цахилгааны инженер болон уран бичээчийн ууган хүү болон мэндэлжээ. Энэтхэгийн Kharagpur технологийн институтэд төмөрлөгийн инженерээр бакалаврын зэргээ хамгаалсан түүний бүтээсэн анхны программ бол шатрын тоглоом байв. Энэ цагаас хойш программ хангамж, технологийг сонирхох болсноор Стэнфорын их сургуульд магистрын зэргээ хамгаалах тэтгэлгийг хүртжээ.

Sundar Pichai-ын аав бүтэн жилийн цалингаа цуглуулан байж хүүгийнхээ АНУ-ыг зорих тийзийг авч өгсөн талаар “Dear Class of 2020”  цахим төгсөлтийн баярын хурлын үеэр тэр дурссан юм. Pichai технологийг ашиглан агууг бүтээх мөрөөдөл, сониучхан зандаа хөтлөгдөн 1993 Стэндфорыг зорихдоо анх удаагаа онгоцонд сууж үзсэн хэмээн тарчигхан амьдралын гараа, хүсэл тэмүүллийнхээ талаар олон мянган залууст нээлттэй хуваалцсан юм.

 

Dear Class of 2020 онлайн баярын илтгэлд түүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишелл Обама, дуучин Биёонсэ, Лэди Гага, Малала  Юсуфзай, БНСУ-ын кпоп хамтлаг BTS оролцсон юм.

Төгсөгчдөд итгэл найдвар, тэвчээрээ алдахгүй байвал бүхнийг өөрчлөх хүч, боломж тэдэнд байгааг сануулж байлаа. Тэрээр "1920 оны Испанийн томуу, Вьетнамын дайн, 2001 оны цар тахлын үеэр төгссөн оюутнуудыг дурдан энэ удаагийнхыг ч бид даван гарах болно. Өнөөгийн технологид таныг цухалдуулах, тэвчээрийг чинь барах зүйлс бий ч гэлээ тэвчээрээ бүү алдаарай. Энэ нь технологийн дараагийн хувьсгалыг бүтээж, бидний үеийнхний мөрөөдөл төдий байсан зүйлийг та бүхэн бодит болгоно гэдэг итгэлтэй байна. Үүсэн буй нөхцөл байдал өөрөө дэлхий ертөнцөд шаардлагатай дэвшлийн үндэс болно. Тэрээр нээлттэй сэтгэлгээ, технологийг эзэмшихийн төлөөх хүсэл тэмүүлэл нь түүний өнөөдрийн амжилтыг бүтээсэн, энэ бол аз байгаагүй” гэсэн юм.

Pichai 2004 онд Google-д ажилд орсон бөгөөд  Google –ийн Toolbar болон Chrome-ын хөгжүүлэлтэд үлэмж хувь нэмэр оруулсан нэгэн юм. Үүний дараа 2013 оноос Android-ын хөгжүүлэлтийг хариуцан ажилласан ба 2015 оноос эхлэн Google-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй. 

Түүний амжилттай удирдан хэрэгжүүлсэн бас нэгэн томоохон төсөл бол цахимжиж буй дэлхийн үлдсэн 5 тэрбум хүнийг хямд үнэтэй ухаалаг утсаар хангах Android One төслийг удирдан хэрэгжүүлсэн явдал байв.  Pichai нь хоёр тусдаа бизнес байсан Android үйлдлийн системийг Google-тэй хослон ажиллах функцийг гайхалтайгаар зохион бүтээсэн юм.

Эх сурвалж: busninessinsider.com, financialexpress.com

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ