• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    184   |  
0

Гамшгийн бэлэн байдлын энэ үед гэртээ уйдаж суугаа юм биш биз. Тэгвэл хөл хориог боломж болгож, дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлд үнэ төлбөргүй хамрагдаж, түүгээрч үл барам сертификат олгодог сургалтын платформуудыг танилцуулъя. 

Та дижитал маркетинг, сошиал медиа маркетинг, хувцас дизайн, амьдралын дасгалжуулагч, төслийн удирдлага, гэрэл зураг, видео эвлүүлэг, эрүүл хооллолт, бартендер, бариста, веб хөгжүүлэлт, үүлэн тооцоолол, компьютерийн хэрэглээний программын сургалт гэхчлэн сонирхсон бүх чиглэлээр өөрийгөө хөгжүүлж амралтын хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй. 

#Харвардын их сургуулийн үнэгүй сургалт

Дата шинжлэх ухаан, статистик, магадлалын онол зэрэг математик, компьютер тооцоолол, хууль, физик, уран зохиол, урлаг, шим тэжээл судлал, түүх, олон улсын харилцаа, төрийн удирдлага, шашин судлал зэрэг маш өргөн хүрээний хичээлээс та сонгон суралцах боломжтой. Та веб сайт руу нь нэвтэрч Trending Courses хэсгээс эхлэх үргэлжлэх хугацааг харж, сонирхсон чиглэлээрээ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

#Берклигийн их сургуулийн онлайн сургалтын, үнэгүй хөтөлбөр

Дэлхийн шилдэг их сургуулийн тоонд зүй ёсоор орох Калифорнийн Беркли их сургууль онлайнаар мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөр, кредит болон кредитийн бус ангиуд, MOOC төслүүдийг санал болгодог. Бизнес, маркетинг аналитик, сэтгүүл зүй, английн утга зохиол, квант механик болон статистик зэрэг шинжлэх ухааны бүх чиглэлийн хөтөлбөрөөс сонгон суралцаарай.

#Стэнфордийн их сургуулийн үнэгүй сургалтууд

Та тус сургуулийн онлайн сургалтын платформ бүртгүүлж мэргэжил, эрдмийн зэрэг% сертификат олгох сургалтуудаас сонгон суралцаж, нэрээ шинэ сургалтын хүлээлгийн жагсаалтад оруулах боломжтой. 

#EdX

Онлайн сургалтын хамгийн том платформын нэг болох edX-т бүртгүүлэн Англи, Америк, Канад, Австрали, Хонгконг, Герман зэрэг улсын шилдэг сургуулиуд болох Харвард, Бостон, Беркли, MIT, Мэриланд, Квийнсландын их сургуулийн онлайн сургалтуудыг оролцуулан боловсролын бүх салбарын 2800 гаруй сургалтад хамрагдаарай. Мөн нэмэлтээр төлбөр төлж багцаа ахиулан илүү өргөн боломжийг ашиглаж болно.

#Linkedin online learning

Ажил хэрэгч, шилдэг мэргэжилтнүүдийн чуулдаг платформ болох Linkedin-д бүртгэл үүсгэн бизнес, засаглал, дээд боловсрол, болон бүх төрлийн сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

"Цаг үргэлж суралц, өөртөө хөрөнгө оруул" уриатай энэ талбарыг ашиглан ур чадвараа шинэ түвшинд хөгжүүлээрэй.

#Coursera

Дэлхийн шилдэг 190 их сургууль, 2000 компанитай хамтран онлайн сургалт явуулдаг тус сайтад бүртгэл үүсгэн мэдлэг, мэргэжлийн ур чадвараа тэлж, мөрөөдөлдөө хүрсэн 45 сая coursera төгсөгчдийн нэг болоорой.

2019 онд Coursera-д хамрагдагсдын дунд явуулсан судалгаагаар 87 хувь нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, цалин, албан тушаалаа нэмүүлж, шинэ карьерээ эхлүүлсэн байна.

#Skillshare 

Тус платформд бүртгүүлснээр лайваар эсвэл хүссэн хичээлүүдээ татаж интернетгүй үед үзэх боломжтой. Та шинжлэх ухаан, технологи, бизнес, амьдралын хэв маяг, бүтээлч зэрэг бүх салбарын 16300 гаруй үнэгүй хичээлийг хоёр сарын хугацаанд үнэгүй үзэж гурав дахь сараас эхлэн бага хэмжээний төлбөр төлнө.

#Udemy

Санхүү, бизнес, дизайн, гэрэл зураг, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, маркетинг, программ хангамжийн салбарын сар бүр нийтлэгдэх 100 мянган видео хичээлээс сонгон суралцаарай. Амьдралд тань цоо шинэ өөрчлөлтийг авчрах ур чадваруудыг бий болгохыг хүсвэл яг одоо бүртгүүлээрэй.

#Khan academy

АНУ, Энэтхэг, Мексик, Бразилд төвтэй энэ платформоос дэлхийн хэмжээний боловсролыг гар утаснаасаа эзэмших боломжтой гээд боддоо. Эх хэл дээр тань байвал бүр догь биз. Тус онлайн сургалтын платформ нь англи хэлээс гадна 28 хэл дээр сайтаа хөгжүүлсэн. Апп-ын онцлог нь сургуулийн өмнөх буюу 2-6 настай хүүхдэд зориулсан хичээл, ерөнхий боловсролын бүх хичээлийг агуулсан төдийгүй, их сургуулийн хөтөлбөрт заах хичээл, хувь хүний хөгжил, их дээд сургуульд элсэх SAT, GMAT, LSAT, MCAT, IIT JEE, NCLEX-RN зэрэг шалгалтад бэлтгэдэг хөтөлбөртэй.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ