• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0

Хөл хориог зовлон биш боломж болгон мэдлэг, ур чадвар, карьерээ шинэ түвшинд гаргах арга замыг бид үргэлж эрэлхийлж уншигчдадаа хүргэхийг хичээж байгаа билээ. Өмнөх удаад дэлхийн топ их сургуулиудад цахимаар, үнэгүй суралцах боломжийн талаар нийтлэл хүргэсэн бол энэ удаад АХБ, ОУВС, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан, Бритиш Консул зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллага болон программ хангамжийн акул гэгддэг Microsoft, Google зэрэг технологийн компаниудын онлайн хичээлийг үнэ төлбөргүй авах боломжийг хүргэж байна. Мөн та баталгаажсан сертификатыг 90 хувиар хөнгөлүүлж авах боломжтой юм байна.

 
 

Microsoft Office +албан ёсны сертификат

Бидний хамгийн сайн мэдэх програм хангамжийн Microsoft компани, хөл хорионы үеэр дэлхий нийтэд боломж олгохоор Microsoft Office-ийн цахим хичээлүүдээ үнэгүй болгожээ. Та энэ боломжийг ашиглаж ур чадвараараа сайжруулж орлогын эх үүсвэрээ нэмээрэй.

Товч танилцуулга:

• Microsoft корпорац нь Вашингтон хотын Редмонд төвтэй үндэстэн дамнасан технологийн компани юм.

Тус компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, лиценз олгох, компьютерийн программ хангамж зах зээлд нэвтрүүлэх, цахилгаан бараа, компьютер зарах болон бусад төрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Microsoft-ийн мэргэжилтнүүд цахим хичээлийг заах ба нэвтэрч суралцах, бусадтай хуваалцах боломжийг хялбаршуулжээ.

Маш өргөн сэдвийн хүрээий цахим хичээлийг үнэгүй авч болохоос гадна сертификатыг үндсэн үнийн дүнгээс 90 хувь хүртэл хөнгөлөлт эдлээрэй.

Хичээлийн жагсаалт:

  • Sharepoint
  •  Веб кодчилол
  •  Машин сургалт
  • Үүлэн тооцоолол
  •  Системийн удиртгал
  •  Windows
  •  Microsoft 365
  •  Office 365
  •  Dynamics 365
  • SQL сервер
  •  Visual Studio
  • Windows сервер
  • Бизнесийн байгууллагад зориулсан Skype-ийн хэрэглээ
  • Exchange сервер зэрэг хичээлийг авч болох нь ээ.

Та энэ холбоосоор дамжина уу. 

 
 

Google цахим хичээл+үнэгүй сертификат

Дэлхийн томоохон сургалтын байгууллагууд хичээлээ үнэ төлбөргүй болгож байгаа энэ үед технологийн акул гэгдэх google ч 126 хичээлийн төлбөрөө 100 хувь бууруулж тэр ч бүү хэл сертификатыг нь үнэ төлбөргүй авах боломж олгох болжээ. Цаг завтай болсон энэ өдрүүдэд орлогын нэмэлт эх үүсвэртэй болмоор байвал эдгээр сургалтыг авч, Google-ээс цалинжаарай.

Хичээлийн хугацаа

  • Богино хугацааны буюу 2 цаг хүртэлх,
  • 2-10 цагийн,
  • 11-20 цагийн,
  • 20-с дээш цагийн хичээлтэй.

Сургалтын хөтөлбөрт:  

  •  Google
  • Цахим хөгжлийн эринд шаардагдах ур чадвар
  • Виржиниагийн их сургуулийн Darden бизнесийн сургуулийн хичээл
  • Deakin их сургуулийн
  • FutureLearn
  •  Coursera
  • Monash их сургууль
  • Chiao Tung үндэсний их сургууль
  • Skillshop
  • The Open их сургууль
  •  Udacity
  • Auckland-ийн их сургууль
  • Groningen-ий их сургууль
  • Helsinki-гийн их сургууль зэрэг дэлхийн боловсролыг байгууллагуудын хичээлийг үнэ төлбөргүй аваарай.

Энэ холбоосоор дамжаарай.

 
 

ДЭМБ-ын цахим хичээл+үнэгүй сертификат

ДЭМБ 20 гаруй хэлээр явуулдаг цахим сургалтаа үнэгүй болгожээ. Мөн та бүртгэлийн хураамж төлөхгүйгээс гадна, үнэ төлбөргүй сертификат авах боломжтой.

Таны оролцоо болон амжилтаас хамаарч хоёр төрлийн сертификат олгоно. ДЭМБ-ын веб-д суурилсан мэдлэг солилцох сургалтын платформ нь нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх, анагаах ухааны чиглэлээр бүх шатанд суралцаж, ажиллаж буй хүмүүсийг чадваржуулах зорилготой.

Сургалтын төрөл:

Тус сургалтын платформ нь анхан, дунд, ахисан, гүнзгий гэсэн 4 түвшингээр ангилан хичээлээ заадаг байна.

Эхлээд та бүртгэл үүсгэх хэрэгтэй. Бүртгэл үүсгэхийн тулд энд дарна уу

Хичээлд бүртгүүлэх бол энд дарна уу.

 
 

НҮБ-ын Хүүхдийн Сан /UNICEF/-гийн үнэ төлбөргүй хичээл+Үнэгүй сертификат

Дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын Хүүхдийн Сан нь академик болон удирдахуйн ухааны чиглэлийн 120 гаруй хичээлээ үнэ төлбөргүй болгосон байна. Олон улсын нөлөө бүхий байгууллагын хичээлд үнэ төлбөргүй суралцаж, ур чадвараа ахиулсны баталгаа болох сертификат авах боломжийг бүү алдаарай.

Сургалтын чиглэл:

  • Харилцаа холбоо
  •  Ятгах, нөлөөлөх чадвар
  •  Техникийн мэргэжилтэн бэлтгэх
  • Өгөгдөлд анализ хийх
  •  Судалгаа хийх
  • Стратеги болон концепц боловсруулах
  • Төлөвлөх, зохион байгуулах
  • Энтрепрёнер сэтгэлгээ
  • Дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэх, өөрчлөх ур чадвар
  • Хамтын ажиллагаа, гүйцэтгэл зэрэг өргөн хүрээний сэдвийн хүрээнд академик болон хувь хүний ур чадвараа хөгжүүлээрэй.

Та цахим хичээлийн авахын тулд энд дарж зочноор бүртгэл үүсгэж нэвтрээрэй.

 
 

ОУВС-ийн цахим хичээл 2020+сертификат

ОУВС мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой байгуулагдсан олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага нь 189 орныг эгнээндээ нэгтгээд буй юм. 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй цахим үнэ төлбөргүй сургалтын платформыг 60 мянга гаруй идэвхтэй оролцогч ашигладаг. ОУВС-ын сургалтын хөтөлбөр нь санхүү, эдийн засгийн салбар төдийгүй маш өргөн хүрээний хичээлийг агуулдаг. 

Ихэнх хичээл нь 6-7 хоногийн турш үргэлжлэх ба долоо хоногт 7-8 цагийн хичээлтэй. Хичээлийг испани, англи, франц, португаль хэлээр үзэх сонголттой.

Хичээлийн сэдвийн хураангуй

  • Санхүүгийн хөгжүүлэлт,
  • Төв банкны тухай хуулийн суурь
  • Төсвийн байгууллагын өрийн статистик
  •  Макрокономикийн шинжилгээ
  • Санхүүгийн зах зээлийн анализ
  •  Зээлийн тогтвортой байдлын анализ болон 20 гаруй сэдвийн хүрээнд хичээл авах боломжтой. Эдгээр хичээлүүд үнэ төлбөргүй бөгөөд та 25 ам.доллар төлөөд сертификат авах боломжтой.

Та энэ холбоосоор шилжиж орно уу.

 
 

Азийн хөгжлийн банк

Филиппин улсад байршдаг Азид 31 салбарт төвтэй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмждэг байгууллага юм. Боловсролын түвшин орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үх хамааран хэн бүхэн хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Сургалтын чиглэл:

  • Санхүү
  • Боловсрол
  • Тогтвортой хөгжил
  • Эрчим хүчний эдийн засаг, Байгаль орчин болон түүнд чиглсэсэн бодлого
  • Дэд бүтэц болон тогтвортой хөгжил дэх хувийн хэвшлийн санхүү
  • Ус болон цэвэрлэх байгууламжийн тогтвортой хөгжлийг хангах
  • Азийн тогтвортой хөгжил дэх дижитал эдийн засгийн дэвшил
  • Санхүүгийн даяаршил, хөрөнгийн урсгал, дэлхийн санхүүгийн цикл
  • Зүүн өмнөд Ази дахь санхүүгийн хамтын ажиллагаа
  • Азийн орнуудын иргэдийн санхүүгийн боловсрол, соёл хамтын ажиллагаа

Нас болон боловсролын түвшин үл хамааран хэн бүхэн хамрагдах боломжтой.

Та энд дарж дамжиж орно уу.

 
 

Бритиш консулын цахим сургалт -2020+үнэ төлбөргүй сертификат

Бритиш консул нь Их Британийн боловсрол, соёлын хамгийн том олон улсын байгууллага юм. Хөл хорионы үеэр Их Британи улсын топ их сургуулийнн бүх салбар шинжлэх ухааны хичээлийн үнэ төлбөргүй нь үзэх боломжийг бий болгосны дээр сертификатаа үнэ төлбөргүй болгосон энэ гайхамшигтай боломжийг бүү алдаарай. Мөн та энэ байгууллагаас бакалавр, магистр, докторын хөтөлбөрт төлбөрөө төлж хамрагдах боломжтой. Та топ 8 их сургуулийн 500 гаруй үнэгүй хичээлийг судлаарай.

Сургалтын чиглэл

  • Бизнес болон менежмент
  •  Урлаг болон Медиа
  •  Эрүүл мэнд болон эм судлал
  • Түүх
  •  IT, компьютьерийн шинжлэх ухаан
  •  Хэл судлал
  • Түүх
  • Хууль
  • Байгаль орчин судлал
  • Улс төр, нийгэм судлал
  • Сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэнд
  • Шинжлэх ухаан, инженерчлэл, математик
  • Боловсрол судлал

Зарим сургалтууд хичээлийг амжилттай гүйцэтгэсний дараа үнэ төлбөргүй сертификат олгодог бол заримыг нь та төлбөр төлж авах шаардлагатай аж.  Үнэгүй сертификат олгох сургалтын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Цонхны зүүн талд байрлах цэсэн дээр дарж Free digital upgrades гэсэн текст дээр дарна уу.

Та энд дарж бритиш консулын үнэгүй хичээлд бүртгүүлээрэй.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ