A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 169 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 169 | |
|
Коронавирусийн цар тахлын хөл хорионы энэ үеийг сошиал орчинд зорилгогүй хэсүүчилж, бараан мэдээллээр тархиа дүүргэж, бусдыг шүүмжилж өнгөрөөж байгаа юм биш биз?
Энэ цаг хугацааг боломж болгон, боловсрол карьерээ шинэ түвшинд гаргах, танилын хүрээгээ тэлэхийг хүссэн танд зориулан дэлхийн шилдэг их сургуулиудын нэгдэл болох болох Ivy leage-ийн их сургууль болон дэлхийн топ 100 их сургуулиудад гэрээсээ, үнэ төлбөргүй суралцах боломжийг бид танилцуулж байна.
Мөн та тодорхой хэмжээний хураамж төлж хамрагдсан сургалт, хичээл, хөтөлбөрийн дижитал сертификатыг авч CV-гээ баяжуулах боломжтой. Түүгээр ч үл барам зуун дамнан хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй их сургуульд зайнаас магистрын зэрэгт суралцах боломжийг олгож буй аж.
Ингээд та Харвард, Йел, Колумбын их сургууль, MIT, Стэнфорд болон дэлхийн бусад топ их сургуулиудын академик болон хувь хүний хөгжлийн 500 гаруй хичээлийг өөрийн боломж, цаг заванд тохируулан үнэгүй судлах энэ боломжийг бүү алдаарай.
Йелийн их сургууль-АНУ
Онцлог:
Суралцах чиглэл
Энд дарж Йелийн их сургуулийн хичээлийг авна уу.
Харвардын их сургууль-АНУ
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст зориулан Харвардын их сургууль 405 хичээлээ үнэгүй болгожээ. Та тус хичээлүүдийг авахын тул элсэлтийн хураамж төлөх шаардлагагүй бөгөөд хичээлүүдийн шаардлагыг хангаж, амжилттай дүүргэсэн тохиолдолд та төлбөрөө төлж сертификат авах боломжтой.
Та
Онцлог:
Хэрхэн бүртгүүлэх вэ:
Энэ холбоос дээр дарж price цэсийг сонгоод free гэсэн сонголт дээр дарна.
Стэнфордын их сургуулийн онлайн хичээл 2020-АНУ
АНУ төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Стэнфордын их сургууль цахим хичээлээ үнэгүй болгожээ. Тус их сургуульд суралцахыг хүссэн хүн бүрт ижил тэгш боломж олгох зорилгоор хөл хорионы үед зарим чиглэлийн цахим хичээлээ үнэгүй болгожээ. Та тус сургуулийн хичээлээс суралцан 20 гаруй сая Стэнфордын оюутны нэг болоорой.
Та
Энэ холбоос дээр дарж үзнэ Free or paid гэсэн гэснээс Free сонголтоос хичээлээ сонгон судлаарай.
Массачусетсийн Технологийн /MIT/ их сургууль-АНУ
Математик, инженерчлэл, технологи, байгалийн болон, компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн системийн чиглэлээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг MIT-гийн их сургуульд орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдахгүйгээр онлайнаар суралцах боломжийг олгож буй.
Та хүсвэл төлбөр төлөөд сертификат авч cv-гээ баяжуулаарай. Та хичээлүүдийг онлайнаар болон татаж авч судлах боломжтой.
Та энд дарж дамжина уу.
Берклигийн их сургууль-АНУ
10 гаруй салбар сургуулийн бүрэлдэхүүнтэй, судалгааны системээрээ дэлхийд тэргүүлэгч Калифорнийн Берклигийн их сургуулийн үнэ төлбөргүй, цахим хичээлүүдээс суралцаж карьерээ шинэ түвшинд хүргээрэй.
Онцлог:
Хичээлийг чиглэл
Энд холбоосоор албан ёсны веб сайт руу нэвтэрнэ үү.
Queensland-ын их сургууль-Австрали
Дэлхийн топ их сургуулийн жагсаалтад 48-д ордог Queensland-ын их сургууль Австрали төдийгүй дэлхийн өнцөг булан бүр дэх оюутнуудад сурах ижил боломж олгон богино хэмжээний цахим хичээлүүдээ үнэгүй болгожээ.
Тус сургуулийн мэдээлэл технологийн Uqx хөтөлбөрт гэхэд л хоёр сая гаруй хүн бүртгүүлжээ. Хамгийн гол нь сертификат олгодог юм байна.
Мэргэжлийн чиглэл
Онцлог:
Та энэ холбоосоор нэвтэрнэ үү.
Birmingham-ын их сургууль-Их Британи
Та дэлхийн топ 100 сургуульд зүй ёсоор багтах Birmingham-ийн их сургуулийн хичээлийг судалж хөл хориог зовлон биш боломж болгож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцээрэй.
Birmingham-ын их сургуулийн онлайн сургалтын чиглэл:
Та энэ холбоосоор тус сургуулийн албан ёсны веб хуудас руу дамжаарай
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
СЭТГЭГДЛҮҮД
|
https://www.ammanu.edu.jo/
2024-10-31 14:39:36
Al-Ahliyya Amman University
AAU Started providing academic services in 1990, Al-Ahliyya Amman University (AAU) was the first private university and pioneer of private education in Jordan. AAU has been accorded institutional and programmatic accreditation. It is a member of the International Association of Universities, Federation of the Universities of the Islamic World, Union of Arab Universities and Association of Arab Private Institutions of Higher Education. AAU always seeks distinction by upgrading learning outcomes through the adoption of methods and strategies that depend on a system of quality control and effective follow-up at all its faculties, departments, centers and administrative units. The overall aim is to become a flagship university not only at the Hashemite Kingdom of Jordan level but also at the Arab World level. In this vein, AAU has adopted Information Technology as an essential ingredient in its activities, especially e-learning, and it has incorporated it in its educational processes in all fields of specialization to become the first such university to do so.
https://www.ammanu.edu.jo/
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|