• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    186   |  
0

Нетфликс дээр "Секс" хэмээх баримтат цувралыг үзлээ. Тодорхой сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, хувь хүмүүсийн туршлага, сэтгэл судлалын онол дээр үндэслэж тухайн сэдвээ тайлбарладаг тул их сонирхолтой. Хэн нэгнийг өөртөө татах шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг өгүүлдэг нэгэн цувралаас нь бэлтгэсэн тэмдэглэлээ хүргэе. 

Хэн нэгэнд дурлахад бидний тархинд допамин хэмээх даавар ихээр ялгардаг. Энэ нь биеийн температурын ихэсгэж, биеийг жирсхийлгэдэг төдийгүй элсэн чихэр идэх, хар тамхи татах үед мэдрэгддэгтэй ижил таатай мэдрэмжийг төрүүлдэг. 

Мөн норепинеприн, адреналин хэмээх дааврууд ялгардаг ба эдгээр нь зүрхний цохилт түргэсгэн, цусны даралтыг ихэсгэж, биеийн бодисын солилцоог өөрчилж, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Улмаар хүнийг нойргүйдэлд хүргэж, юм идэх дуршилгүй болгодог байна. 

Франц хэлэнд хүнд дурлахыг “coup de foudre” буюу “аянга” гэдэг үгтэй зүйрлэдэг бол Араб хэлээр “hawa” буюу “салхи” гэдэг. 

Тэгвэл хэн нэгэнд татагдаж буйгаа хэрхэн мэдэх вэ?

Олон төрлийн таамаг бий. Жишээ нь одон орон судлаачид ордуудын хоорондын зохицол талаас нь тайлбарладаг. Үхрийн ордны хүнд хамгийн зохицох орд бол матар. Харин нумынхантай тэд хэзээ ч зохицохгүй гэх мэтээр... 

Тэгвэл Энэтхэгийн зурхайчид гэрлэх хүсэлтэй хосуудын хоорондоо зохицолтой эсэхийг нь шалгах 36 асуулгын арга хэрэглэдэг. Хамгийн багадаа 18 оноо авбал хоорондоо зохицно гэж үзээд гэрлэлтийг нь зөвшөөрдөг байна. 2015 онд энэ асуулгын аргыг туршиж үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биендээ дурласан тухай нэгэн нийтлэл шуугиан тарьсан. Асуултуудын жишээнээс дурдвал: 

  • Найз нөхөрлөлийн тал дээр ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
  • Чиний хамгийн нандин дурсамж юу вэ?
  • Чиний хамгийн аймшигтай дурсамж юу вэ?
  • Өөрийгөө яаж үхэх талаар зөгнөж байсан уу?

Тэгвэл Космо сэтгүүл “Хүнийг өөртөө дурлуулах 12 алхам” хэмээх нийтлэл гаргажээ. 

  1. Нүд рүү нь харах
  2. Ижил зүйлсдээ төвлөр
  3. Аль болох байнга дэргэд нь бай
  4. Тэднийг хайрла гэжээ.

Харин шинжлэх ухаанчид ямар төрлийн хүнд татагддаг эсэх нь бидний гентэй холбоотой бөгөөд бүх хүн ижил төрлийн хүмүүст татагддаг гэж олон арван жилийн турш нотолсоор ирсэн. Энэ нь эрүүл чийрэг, бие бялдрын хувьд үр хүүхэд төрүүлэх боломжтой хүн. Учир нь хүн бол бусад амьтны л адил үр удмаа үлдээх зорилготой. 

Бие бялдар сайтай эрэгтэйчүүд үржлийн насны эмэгтэйчүүдэд илүү сайхан "үнэртдэг" аж. Харин эрчүүд өргөн, том таазтай эмэгтэйчүүдэд татагддаг. Учир нь том өгзөг бол тухайн эмэгтэйг эрүүл харагдуулдгаас гадна хүүхэд төрүүлэх чадвартай гэж тэд боддог. 

Мөн том хөхтэй эмэгтэйчүүдийг сүү сайтай байж, хүүхдээ хангалттай тэжээж чадна гэж үздэг гэнэ. Ийм учраас л видео тоглоомын эмэгтэй дүрүүд жигтэйхэн том өгзөг, хөхтэй байдаг аж. 

“Гэвч үр төлөө үлдээх чадварт том хөх болон хөөрхөн царайны нөлөөлөл огт байдаггүй. Хэрэв энэ таамаг үнэн байсан бол манай дэлхийд зөвхөн царайлаг, том хөхтэй эмэгтэйчүүд л байх байсан биш гэж үү” хэмээн сэтгэл судлаач Лиза Даймонд хэлжээ. 

Харин зохиолч Вайрен Свамигийн тайлбарласнаар, хувь хүний төгс биеийн галбирын тухай ойлголтод өссөн орчин, нийгэм нь нөлөөлдөг гэнэ. Жишээлбэл Өмнөд Африкийн ДОХ-ын тархалт ихтэй сууринд амьдардаг эрчүүдэд туранхайгаас тарган хүртэл арван өөр төрлийн эмэгтэй хүний биеийн зураг үзүүлжээ. 

Харин тэндхийн эрчүүд махлаг биеийн галбирыг дур булаам гэж үнэлжээ. Учир нь тус тосгонд туранхай байна гэдэг нь ДОХ-той гэсэн үг тул давуу тал болдоггүй аж. Харин уг зургуудыг Англи залууд үзүүлэхэд махлаг биеийн галбирыг тийм ч ихээр таалаагүй юм.

Шувуу, аалз гэх мэт ихэнх амьтдын эр хүйстэн нь илүү бие галбирын хувьд гоё сайхан байж, түүгээрээ хосоо сонгохдоо өрсөлддөг бол хүн төрөлхтний хувьд эсрэгээрээ ажээ. 

1989 онд 37 орны эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар эрчүүд бие галбир сайтай, насны хувьд залуу, олон үр хүүхэд төрүүлж өсгөх чадвартай эмэгтэйг эхнэрээ болгох хүсэлтэй байдгийг тогтоожээ. Харин эмэгтэйчүүд хань ижлээ сонгохдоо санхүүгийн чадамж, албан тушаал, ажилсаг байдлыг илүү анхаардаг аж. Өөрөөр хэлбэл төрүүлж өгсөн олон хүүхдийг нь тэжээх чадвартай хүнийг гэсэн үг. Ийнхүү эрчүүд залуу эхнэр, эмэгтэйчүүд баян нөхөртэй болдгийг гайхах зүйлгүй аж. 

Тиндер хэмээх болзооны аппликейшн дээр хийсэн нэгэн сонирхолтой судалгааг харъя. Эмэгтэйчүүдийн профайл зургийг ажиглавал ихэвчлэн дээрээс авсан сэлфи зургууд байдаг. Энэ нь тэдний нүд, духыг том, бусдыг нь жижиг харагдуулдаг. Ингэснээр тэд залуухан буюу үр хүүхэд гаргах боломжтой харагддаг гэнэ. Харин эрчүүд өөрийн зургаа дарахдаа ихэвчлэн доороос авдаг. Энэ нь тэднийг илүү өндөр, давамгай буюу баян харагдуулдаг аж. 

2001 онд хагас зуун жилийн мэдээлэлд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг болсны үр дүнд тэд царайлаг эрчүүдтэй болзох сонирхолтой болсныг нотолжээ. 

Харин эрчүүд санхүүгийн боломжтой эмэгтэйчүүдтэй найзлах сонирхолтой болжээ. Тэгэхээр өнөө үед хүмүүс зөвхөн үр удмаа залгуулахын тулд дотно харилцаанд орохоо больсон гэсэн үг. Хүнтэй үерхэж нөхөрлөх эсвэл секс хийх нь энгийн л нэг биологийн асуудал биш болсон. 

Ижил орчинд өссөн ихрүүд хүртэл нэг төрлийн хүнд татагдадгүй. Тэгэхээр бидний ямар төрлийн хүнд татагддаг нь генээс гадна хүний амьдарч буй орчноос хамааралтай байдаг гэнэ. Иймд ижил хүйстнээ сонирхогч нэг бол төрөлхийн нэг бол олдмол байж болно гэсэн үг. Мөн хүний туулж өнгөрүүлсэн амьдралтай холбож ойлгож болно. Жишээ нь муу залууст татагддаг охидын аав нь тиймэрхүү хүн байсан. 

Эсвэл өөртөө их хайртай хүн өөртэйгөө ижил царай зүстэй хүнд татагддаг бол бага байхдаа тоглодог байсан чихмэл тоглоомтой нь ямарваа нэгэн байдлаар адил хүнд татагддаг тохиолдол хүртэл бий гэнэ. 

Гэхдээ эхийн хэвлий бол хүний анхдагч амьдрах орчин бөгөөд түүнд байхад болсон зүйл ирээдүйд хүний ямар хүйстэй хүнд татагдахад нь хүртэл нөлөөлдөг ажээ. 

Мөн тодорхой хүйс харгалзахгүй зөвхөн хувь хүний зан чанарт татагддаг төрлийн хүмүүс ч байдаг. Ийм хүмүүс 19-р зууны эхэн үед Иранд байсан талаар баримт бий. 

Ямар хүйстэй хүнд татагдах тал дээр эрчүүд илүү бат байдаг бол эмэгтэйчүүд илүү уян хатан байдгийг нотолжээ. Нэгэн судалгаагаар ижил хүйстнээ сонирхогч болон эсрэг хүйстнээ сонирхогч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн дур хүслийг хэмжих зорилгоор дараах зургаан төрлийн дүрс үзүүлжээ. 

  1. Эр, эм хүмүүс бэлгийн харьцаанд орж буй дүрс
  2. Хоёр эрэгтэй хүн бэлгийн харьцаанд орж буй бичлэг
  3. Хоёр эмэгтэй хүмүүс бэлгийн харьцаанд орж буй бичлэг
  4. Эрэгтэй хүн гар хангалга хийж буй бичлэг
  5. Эмэгтэй хүн гар хангалга хийж буй бичлэг
  6. Нүцгэн эрэгтэй хүний явж буй бичлэг
  7. Нүцгэн эмэгтэй хүний дасгал хийж буй бичлэг
  8. Сармагчны бэлгийн харьцаанд орж буй бичлэг.

Үр дүнд нь эсрэг хүйстнээ сонирхогч эрчүүд эмэгтэй хүнтэй бичлэг үзээд сэрэл нь илүү хөдөлсөн бол ижил хүйстнээ сонирхогч эрчүүд эрэгтэй хүнтэй дүрсэнд илүү их өдөөгджээ. Харин эмэгтэйчүүдэд бараг л бүх бичлэгэн дээр тэнцүү өдөөгдсөн байна. Ганцхан ижил хүйстнээ сонирхогч эмэгтэйчүүд сармагчны бичлэгийг нүцгэн эрэгтэй хүний дүрснээс илүү хүлээж авжээ. 

Хүний амьтдаас ялгагдах онцлог нь сексийг зөвхөн үр удмаа үлдээх зорилгоор хийдэггүй. Секс бол хүний амьдралд таашаал авах, хоёр хүн хоорондоо дотно холбоо үүсгэх, стресс бууруулах гэх мэт олон төрлийн үүрэгтэй байдаг. 

Сүүлийн үеийн судалгааг үзвэл хүнд татагдах нь дөрвөн гол тулгууртай. 

Нэгдүгээрт мэдээж гадаад үзэмж, хоёрдугаарт газар зүйн байрлал. Англид гэхэд хос болсон хүмүүсийн дийлэнх нь өмнө нь бие биетэйгээ их ойр буюу холдоо 5-10 километрийн зайд амьдардаг байжээ.

Гуравдугаарт ижил байдал буюу өөрийн эрхэмлэдэг эсвэл өөрт чинь байдаг зан чанарыг бусдаас олж харсан нөхцөлд. Эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүс хоорондоо огт зохицдоггүй. 

Дөрөвдүгээрт харилцан адил байж, харилцан хариу үйлдэл хийдэг байх. Жишээ нь чи таалагдаж буй хүндээ өөрийнхөө тухай ярилаа гэхэд тухайн хүн зөрүүлээд өөрийнхөө тухай ярьж өгөх гэх мэт. Үүнээс үзэхэд Энэтхэгийн 36 асуулт асуудаг арга нь бие биенийхээ талаар илүү ихийг харилцан мэдэх боломж олгодог тул үндэслэлтэй юм. 

Космо сэтгүүлийн дурласан хүнээ өөртөө татах 12 аргын тухай нийтлэл ч шинжлэх ухааны үндэстэй болж таарна. Үүнд ижил зүйлсэд ач холбогдол өг, аль болох хамт бай гэдэг нь дээрх судалгааны газар зүйн байрлалтай холбогдох бол тэднийг хайрла гэдэг нь харилцан бүхнийг хийхтэй холбогдож байна. 

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ