• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    137   |  
0

АНУ-ын их сургуулиудаас олгодог тэтгэлэгүүдийг энэ удаа хүргэхийг зорьлоо. Common Application вебсайт нь АНУ-ын 50 мужийн 900 гаруй коллежид суралцах өргөдөл илгээх үйл явцыг хялбарчилж өгдөг давуу талтай. Тус сайт нь их сургуулиудын өргөдөл зарласан болон хүлээн авах хугацаа дуусах өдрүүдийг сануулж, сургуулиудаас тавигдах  шаардлагуудыг хангахад туслах бөгөөд эссе  бичих үйл явцыг хялбарчлахад тусална. 

Тус сайтд бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулснаар хүссэн сургууль руугаа өргөдөлөө явуулах боломжтой.  

https://www.commonapp.org  

Clark University  

Кларкийн их сургууль бол Массачусетс мужийн Ворчестер дахь  судалгааны хувийн их сургууль юм. Та Кларкийн их сургуульд бакалаврын зэргээр суралцах гэж буй бол олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэтгэлэгт шалгарах эсэх нь тухайн сурагчийн сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээс шалтгаална. Сонирхуулахад Кларкийн их сургууль нь SAT-оноо шаардахгүйгээрээ АНУ-ын бусад их сургуулиудаас ялгарна.

Та дараах 5 төрлийн тэтгэлэгт хамрагдсанаар Кларкийн их сургуульд 4 жил үнэ төлбөргүй сурах боломжтой.  

  • Richard Traina Scholarship: 80,000 ам.доллар
  • Robert Goddard Scholarship: 68,000 ам.доллар
  • Jonas Clark Scholarship: 56,000 ам.доллар
  • Presidential LEEP Scholarship: Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэтгэлэг нь жил бүр таван оюутанд олгодог бөгөөд сурлагын өндөр амжилт гаргасан, манлайлах чадвартай сурагчдад олгодог.
  • Global Scholars Program Scholarship: Хэрэв та GSP хөтөлбөрийн тэтгэлгийг сонирхож байгаа бол Common Application-сайтаар дамжуулан өргөдлөө илгээх бөгөөд Global Scholars Program Scholarship, 8 дугаар сарын 1-ээс хойш шалгаруулалтын хариугаа авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Clark University 

Colby-Sawyer College  

Колби Сауер коллеж нь Нью Хэмпширийн Нью Лондонд байрлах бакалаврын зэрэг олгодог коллеж юм. Сургуулийн шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд жилд 15,000-28,000 ам.долларын тэтгэлэг авах боломжтой. Тэтгэлэгээ үргэлжлүүлэхийн тулд сурлагын өндөр амжилт гаргах шаардлагатай. Өргөдлөө эхний жил 12 дугаар сарын 1-ээс өмнө илгээнэ. SAT оноо шаардлагатай тул та уншилтын шалганд 552, математик дээр 543 оноотой хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу. 

Colby-Sawyer College

Dartmouth College

Дартмут коллеж нь АНУ-ын Нью Хэмпшир мужийн Ханновер хотод байрладаг  IVY League-гийн судалгааны их сургууль юм. Дартмут коллеж олон улсын оюутнуудад тэтгэлэг болон зээл олгодог бөгөөд үүнд АНУ-ыг зорчих нислэгийн зардлыг багтаана. Тэтгэлэг болон зээлийн өргөдөл илгээхдээ сурах хүсэл эрмэлзэл, санхүүгийн нөхцөл байдлаа сайтар тайлбарлаж, гэр бүлийнхээ жилийн орлого болон зарлагыг баримтыг хавсаргана. SAT оноо нь шалгаруулалтад төдийлөн хамаарахгүй ч таны нийт оноо дунджаар 1450 байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Dartmouth College

East Tennessee State University  

Зүүн Теннесси мужийн их сургууль нь Жонсон хотод байрладаг улсаас санхүүждэг их сургууль юм. Таны сургалтын голч дүнг 3.0-аас доошгүй байх, сурлагын амжилтыг батлах бичиг баримтыг хавсаргах шаардлагатай. Жилд 12,500 ам.долларын  тэтгэлэг олгодог. Мөн 21 -ээс доош насны олон улсын элсэгчид SAT шалгалтын оноо шаардлагатай тул дунджаар 1140 байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Dartmouth College

Emory University  

Эморигийн их сургууль нь Жоржиа мужийн Атланта хотод байрладаг сургалт, судалгааны их сургууль юм. Тэтгэлэг авсан оюутнууд  дараагийн жилүүдэд мөн адил  үргэлжлүүлэн өргөдөл гаргаж санхүүгийн туслалцаа авах боломжтой. Үүнийг Common Application дээр санхүүгийн туслалцаа авах гэсэн хэсгийг бөглөж илгээх хэрэгтэй. Танаас  SAT оноо шаардахгүй.  

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Emory University 

Illinois Wesleyan College  

Illinois Wesleyan College-ийн  жил бүр 16,000-аас 30,000 ам.долларын тэтгэлэг  олгодог бөгөөд жил бүр тэтгэлэгтээ үргэлжлүүлэх боломжтой. Ингэхийн тулд улирал дуусахаас өмнө өргөдөл гаргана. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг сурагчдын авьяас чадвар, хобби, сурлагын амжилтанд үндэслэн олгодог.  Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор илгээх хэрэгтэй. Таний SAT оноо дунджаар 1300-1420 байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Illinois Wesleyan College 

Iowa State University  

Айова мужийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Амес хотод байрладаг. Тус мужийн хамгийн том их сургуульд тооцогддог бөгөөд олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодог судалгааны их сургууль. Тэтгэлэгийн шалгаруулалт харьцангуй өрсөлдөөнтэй бөгөөд SAT эсвэл ACT оноо, ахлах сургуулийн дүн болон бусад амжилтад үндэслэн олгодог. Тус тэтгэлэгт өргөдөл гаргахдаа ерөнхий анкет болон (General OneApp), олон улсын оюутны элсэлтийн тэтгэлгийн анкет бөглөнө. Жилд 2,000- 10,000 ам.долларын тэтгэлэг хүртэх боломжтой.  

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Iowa State University

Michigan State University  

Тус сургууль нь Мичиган мужийн Ист Лансинг хотод байрладаг судалгааны их сургууль юм. АНУ-д цагаачилж ирсэн эсвэл,  гадаадын оюутнуудад түлхүү тэтгэлэг олгодог. Энэ нь сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа амьдарч буй орон, бичсэн эссе зэргийг харгалзан үзэж тэтгэлэг олгодог.  Тэтгэлгийг 8 улирлын турш олгодог бөгөөд жил бүр ойролцоогоор 15,000 - 25,000 ам.долларын хооронд хэлбэлздэг. Та тус сургуулийн веб сайтруу нэвтэрч бусад олон төрлийн тэтгэлэгийн мэдээлэл аваарай. SAT оноо нь шалгаруулалтад төдийлөн хамаарахгүй ч таны нийт оноо дунджаар 1120 байх шаардлагатай.

#YouAreWelcomeHere Scholarship:  Олон үндэстний соёлыг их сургууль дотроо хэрэгжүүлэх эрмэлзэлтэй гэдгээ баталж чадсан оюутнуудад олгодог тэтгэлэг юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

Michigan State University 

University of the West  

West -ийн их сургууль нь Калифорнийн Розмидэд байрладаг. Сонирхуулахад, Буддын шашныг тусгайлан судалдаг хөтөлбөртэй хувийн их сургууль юм.

  • Lotus Scholarship: Зөвхөн шинэ оюутнуудад зориулсан, жил бүр дахин хамрагдах боломжтой 10,000 ам.долларын санхүүжилт олгох тэтгэлэг. Санхүүгийн дэмжлэг шаардлагатай, сурлагын амжилт үзүүлсэн сурагч, оюутнуудад олгодог.
  • Springboard Scholarship: Бакалаврын оюутнуудад зориулсан тус тэтгэлэгт жил бүрийн 12 дугаар сараас өмнө өрөгдөлөө илгээж хамрагдах болoмжтой. Та дунджаар  SAT-гийн 1110 оноотой байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны дараах сайтаас авна уу.

University of the West

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ