• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    143   |  
0

Цар тахлын нөлөөгөөр бий болсон шинэ эгэл байдал нь улс орон бүр боловсролын салбарын шинэлэг стратеги боловсруулах, хөгжлийг хурдасгаж буй технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа оновчтой, хурдтайгаар нэвтрүүлэх, дасан зохицох сорилт хийгээд олон гаргалгаа боломжийн үүд хаалгыг нээж өгч байна.

Үүнийг угтан боловсролын салбарын дэлхийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлж, дунд болон ахлах ангийн сурагчдад илүү үр дүнтэй, шинэлэг, хялбараар суралцах боломжийг бий болгосон анхны аппликэйшн “Easy” саяхан нээлтээ хийсэн билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад илүү бүтээлч, илүү хялбар, зугаатай байдлаар,  суралцах цоо шинэ боломжийг бий болгож, чанартай, сайн боловсролын хүртээмжийг хүн болгонд нээж өгсөн “Easy” сургалтын платформыг зах зээлд нэвтрүүлсэн EASY Edtech ХХК-ийг үүсгэн  байгуулагч, Эмпати сургуулиудын ерөнхий захирал Б.Ганбаттай ярилцлаа.

 
 

-Боловсролын салбарт олон жил ажиллаж буй хүний хувьд цар тахлын дэгдэлт түүний үр дагавар боловсролын салбарт ямар шинэчлэл хийх шаардлага тулгарсныг харуулж байна вэ?

-Ковид-19 цар тахал нь дэлхийн бүх улс орны боловсролын салбарын хүртээмж, сонголт,  хичээлийн агуулга, арга барил, хэрэглэгдэхүүн хэрхэн, яаж өөрчлөгдөж болохыг, энэ өөрчлөлтөд шилжих чадамжийг сорьж байна.

Энэхүү давагдашгүй хямрал нь дэлхийн 186 оны 1.2 тэрбум сурагчдад нөлөөлж,   сургуульдаа хамрагдах боломжийг хумьсныг ЮНЕСКО-гийн судалгаа харуулдаг. Харин Монгол улс 2020 оны хоёрдугаар сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн  танхимын сургалтыг зогсоож, теле хичээл хэлбэрт шилжүүлсэн. ЮНЕСКО-гийн судалгаагаар зайн сургалтанд хамрагдаж буй 4 сурагч тутмын 1 нь ямар нэгэн шалтгааны улмаас сурлагын хоцрогдолтой байна гэсэн тооцооллыг гаргасан. Аливаа хямрал, сорилт нь нөгөө талаараа хөгжлийг хурдасгах, одоогийн нөхцөл байдлыг илүү сайжруулах түлхэц, боломж болж байдаг. 

Монгол улсын боловсролын яамны судалгаагаар 180 мянга орчим хүүхэд сурлагын хоцрогдолтой байгаа талаар мэдээлсэн. Иймээс сурагчдын сургалтын хоцрогдлыг арилгах, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбар дахь тэгш бус боломжийг арилгах шаардлага нэн чухлаар тавигдаж байна.

Тиймээс бид энэ эрэлт, шаардлагад тулгуурлан боловсролыг илүү хүртээмжтэй, сонголттой болгоё, уламжлалт биш интерактив, шинэлэг, сонирхолтой байдлаар суралцах хүсэл тэмүүллийг бий болгохоор Easy аппликэйшнийг зах зээлд байршууллаа.

Товчхондоо Easy аппликэйшнийхээ тусламжтай сурагчид  хүссэн газартаа, хүссэн цагтаа хоцрогдож буй, ойлгоогүй хичээлээ нөхөж үзэх, мэдлэгээ бататгах, сонирхсон хичээлээ түрүүлж үзэх, өөрөө өөрийгөө үнэлэх, бие даан суралцах чадварт суралцана гэсэн үг. 

-Еasy аппликэйшнийг хамгийн энгийнээр тайлбарлавал, бусад сургалтын платформуудаас юугаараа ялгарах вэ?

-Easy аппликейшн нь ерөнхий боловсролын хүртээмж, хүүхдүүдийн суралцах чадварыг шинэ түвшинд хүргэх, ингэхдээ тэдэнд суралцах сонголтыг бий болгосон анхны аппликэйшн гэдгийг энд онцлууштэй. Монголын 21 аймаг, 330 сумын хүүхэд багачууд орон зайнаас үл хамааран хүссэн үедээ, хүссэн цагтаа ойлгоогүй эсвэл сонирхсон хичээлээ аппликэйшээрээ гүнзгийрүүлж судлах боломжийг бүрдүүлсэн. Easy аппликейшний олгож буй хамгийн том боломж нь боловсролын хүрээлэнгээс баталсан цөм хөтөлбөрийн хүрээнд 6-11-р ангийн 1000 гаруй хичээл хичээлийг хичээлийг маш сонирхолтой, ойлгомжтой, анхаарал татахуйц эффект, дүрслэл, туршилтаар баяжуулан бэлтгэсэн. Z болон альфа үеийнхний хөгжлийн онцлог, эргэн тойрон дахь сатааруулагч хүчин зүйлээс үүдэн бусад үеийнхэнтэй харьцуулахад тэдний анхаарал төвлөрлийн хугацаа хамгийн богино байдаг гэсэн судалгаа байдаг. Тэр ч утгаараа нэг сэдвийн хичээл нь 10 орчин минут буюу тэдний нас, сэтгэлгээний онцлогт тохируулан шинэлэг байдлаар контентуудыг бүтээсэн.  Аппликэйшн хэрэглэхэд маш амархан, ойлгомжтой байдлаар хийгдсэн. Хүүхэд ангидаа ойлгоогүй сэдвээ, шинжлэх ухааны хичээл, онолыг гэртээ эсвэл хүссэн орчиндоо ганцаар эсвэл найзуудын хамт бататгаж, туршилт, сонирхолтой жишээнүүдийн тусламжтай гүнзгий судлах, бататгах асуултуудад хариулах, бүлгээ үзэж дуусаад бүлгийн шалгалтуудыг өгч урамшууллын оноо цуглуулах байдлаар сонирхолтой, зугаатайгаар суралцана.

Нэгэн судалгаа эш татахад олон улсын судалгааны  Делойт компани нь АНУ-ын Индиана мужийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар нь сайн бэлтгэгдсэн цахим хичээл нь  хүүхдийн сурах эрмэлзлийг 75 хувиар нэмэгдүүлж, сурлагын хоцрогдлыг 66 хувиар нөхдөг болохыг  харуулжээ. 

 

-Easy aппликэйшнээр сурагчид ямар ур чадвар,  боломжийг авч чадах вэ?

-Нэгдүгээрт: Сургуульд зөвхөн багш хүүхдийг үнэлдэг бол харин Easy аппликейшний тусламжтай хүүхэд өөрийгөө үнэлж, бусадтай өрсөлдөхөөс илүүтэй өөрөө өөртэйгөө ажиллаж, дүгнэх чадварт суралцана. Хүүхдүүдэд сурлагын амжилт, ахицаа өөрөө дүгнэх боломжийг энэхүү аппликэйшн олгох юм.

“Өөрийн ахицаа анзаарсан хүүхэд урамшина, өөртөө итгэх итгэл, суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ.”

Хоёрдугаарт: Сурагчид сонголт хийх боломжийг олгосон буюу шинэ үеийнхний хувьд суралцах орчин, судлах хичээлээ сонгодог байх нь маш чухал байдаг. Альфа үеийнхэн багаасаа л төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж, интернет ашиглаж, цахим ертөнцөөр юу үзэхээ сонгож өссөн тул тэдэнд сонголтын эрх чөлөө нэн чухал байдаг. Тэр ч утгаар EASY  аппликэйшн хүүхдүүд гэртээ, номын санд, кофе шопт, цэцэрлэгт хүрээлэнд гэх зэрэг өөрийнхөө дуртай орчиндоо, ойлгоогүй эсвэл илүү сонирхсон хичээлээ сонгон гүнзгийрүүлж сурах сонголтыг олгосон.

Гуравдугаарт: Сургууль  хүүхдэд юу сурахыг заах бол харин EASY аппликэйш таны хүүхдэд насан туршдаа бие даан суралцах чадварыг эзэмшүүлнэ. Ийнхүү “сурахад “суралцах”  буюу бие даан суралцах арга барилыг эзэмшсэн хүүхэд насан туршдаа суралцах, хөгжих дадал, төлөвшил, хандлагыг суулгах юм. Учир нь шинэ технологийн нөлөөллөөр дэлхий ертөнц, бидний итгэж үнэмшиж ирсэн мэдлэг, мэдээлэл гэрлийн хурдаар хувьсан, өөрчлөгдөж байна.  Тэгэхээр хурдтай басхүү үр дүнтэй суралцах арга барилыг эзэмших, чухлаар тавигдаж буй энэ үед Easy аппликэйшн үнэмлэхүй хувь нэмэр оруулах болно.

-Сургалтын хосолсон энэ хэлбэр үнэхээр үр дүнтэй байна  гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн форумаас уламжлалт танхимын сургалттай харьцуулахад цахимаар суралцах нь хүүхэд тухайн хичээлийг сурахдаа 40-60 хувь бага цаг зарцуулдаг буюу хурдан суралцдаг, цаг хэмнэдэг гэсэн тооцоолол гаргасан байна лээ. Учир нь сурагчид өөрийн суралцах арга барил, хурдад тааруулж суралцахаас гадна, ойлгоогүй хэсгээ нөхөж суралцах, ач холбогдол багатай гэс үзсэнээ алгасах боломжийг олгодогт оршино. Харин үр дүнгийн талаар ярихын тулд хүүхдийн насны ангиллыг авч үзэх шаардлагатай болно. Бага ангийн сурагчдын хувьд анхаарал маш хурдан сатаардаг тул багшийн заавар зөвлөгөөн дор тодорхой зохион байгуулалттай орчин шаардлагатай байдаг. Харин дунд ангийн сурагчдын хувьд Easy аппликэйшин нь суралцах арга барилыг хялбарчлах, хүсэл тэмүүлэл, сонирхол, үр дүнг нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.  

Easy аппликэйшний бас нэг давуу тал нь ямар нэг шалтгаанаар өвдсөн, түр хугацаанд сургуульдаа явж чадахгүй байгаа эсвэл тусгай хэрэгцээт хүүхдүүд аппликэйшнээ ашигласнаар хичээлээсээ хоцрогдох  эрсдэлээс сэргийлэх, хоцрогдлоо арилгах боломжийг бүрдүүлсэн.

Танхим болон цахим сургалт мэдээж өөр хоорондоо ялгаатай. Харин Hybrid learning буюу танхим болон цахим хосолсон хэлбэрээр суралцах нь хамгийн үр дүнтэй аргад тооцогдож байна.

Үр дүнтэй суралцахад хамгийн чухал арга барил бол сэргээн санах, давтах байдаг. Effinghaus-ийн мартахын муруйн онолоор шинээр  заалгасан мэдлэгийг нь 48 цагийн дотор давтахгүй бол 72 хувь нь мартагддаг гэж  үздэг. Иймд  Easy аппликэйшнд байршсан хичээлийн үзэж судалснаар  танхимд заалгасан аливаа хичээл, сэдвийг сонирхолтой арга барилаар сэргээж давтах, бататгах асуултуудын дагуу мэдлэгээ сорих нь аливаа мэдлэгийг  богино хугацааны ой санамжаас урт хугацааных руу хөрвүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулна.

 

-Эцэг эхчүүд, багш нарт ямар боломж, үнэ цэнийг өгөх вэ?

   -Easy аппликейшн нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сурлагын явцыг хянаж боломжийг бүрдүүлснээс гадна хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх нь үйл явцыг хялбарчилж  өгсөн. Өөрөөр хэлбэл мартсан, ойлгохгүй байгаа сэдвийг хүүхэдтэйгээ хамт Easy-ээс үзэж хамтдаа суралцаж, хүүхдийнхээ гэрийн даалгаварт тусалж чадна. Харин багш нарын хувьд 27 жилийн туршлагатай Эмпати сургуулиудын багш нарын сургалтын арга барилаас суралцах туршлага хуримтлуулах боломжтой.

-Easy аппликейшны цаашдын зорилго чиглэл, алсыг хараа хаашаа чиглэж байна вэ?

-Бид сургалтын хөтөлбөрөө улам боловсронгуй болгож, цэсүүдээ үе шаттайгаар нэмэхээр шаргуу ажиллаж байна. Тодруулбал,

  • Гадаад хэл сурах хүсэлтэй хүүхэд, залууст зориулагдсан Easy language цэсэнд Англи, Япон, Герман, Солонгос, Хятад  хэлний  хичээлүүд байршина.
  • Easy STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн хичээлийн хүрээнд эзэмших ур чадваруудыг багтаасан цэсэнд шинжлэх ухааны контентууд, программчлалын  phyton, scratch, java зэрэг хэлний хичээлүүд бэлтгэгдэж орно.
  • Easy Talent цэсэнд шатар,  даам,  соробан сампин, шоо, хөгжим, бүжиг зэрэг хүүхдийн авьяасыг хөгжүүлэх хичээлийн  контентууд байршина.
  • Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэхэд зориулагдсан контентууд орно.
  • Түүнчлэн IELTS, TOEFL зэрэг англи хэлний шалгалтад бэлдэхэд зориулагдсан хичээлүүдийг бэлтгэн оруулахаар төлөвлөөд байна.

Бид Монголын орон зай, чанартай боловсролын хүртээмжээс үүдэх боловсролын тэгш бус байдлыг арилгаж, насан туршдаа бие даан суралцах, хөгжих арга барил, төлөвшлийг эзэмшсэн, шинжлэх ухаанч, бүтээлчээр сэтгэдэг, дэлхийд өрсөлдөх залуусыг дунд сургуулиас нь эхэлж бэлдэхийг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.  Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Дашрамд дуулгахад Easy аппликэйшний нээлтийг тохиолдуулан 6-9-р ангийн шинжлэх ухааны хичээлүүд болох Математик, Физик, Хими, Биологийн хичээлийн анги тус бүрийн бүтэн жилийн багцыг 50 хувийн хямдралтай үнээр буюу 50 мянган төгрөгөөр авах урамшуулал зарлагджээ. Урамшуулал арван нэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тул та яараарай.

TLTR; Тус аппликэйшнд байршсан бүх контент цөм хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн тул сурагчид ангидаа ойлгоогүй хичээлээ нөхөж үзэх, сургуульдаа явах боломжгүй хүүхдүүд гэрээсээ суралцах, сонирхсон сэдвээ түрүүлж үзэх, шинжлэх ухааны хичээлүүдийг лабораторийн туршилтын тусламжтайгаар илүү сонирхолтойгоор судлах, бүлгийн сорилуудаар мэдлэгээ бататгах боломжийг олгожээ.

Та

  • Андройд утастай бол энд дарж аппликэйшнээ гар утсандаа суулгаад бүртгэлээ үүсгэнэ үү.
  • IOS-д зориулагдсан хөгжүүлэлт тун удахгүй.
  • Мөн та App store болон Play store дээрээсээ Easy Edtech гэж хайн аппликэйшнээ татах боломжтой.

Сурах амархан боллоо

 
 
TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ