• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    112   |  
0

Кофены соёл түгэн дэлгэрч хотод хаа сайгүй гадаад дотоодын тохилог кофе шопууд үйл ажиллагаагаа явуулах болсон. Кофег өдөр тутмын хэрэглээгээ болгогчдын хувьд байнгын үйлчлүүлэгч байхад мэдээж зарлагатай. Дийлэнх залуусын уух дуртай кафе латте 6000 орчим төгрөгийн үнэтэй. Энэ дүн хөгжингүй орнуудтай харьцуулбал үнэтэй. Гэтэл манай иргэдийн дундаж цалин 1 сая төгрөг байгаа. Жилд ажлын өдрүүдэд хамгийн багадаа нэг аяга латте ууна гэж бодвол 1 сая 500 мянга орчим төгрөг болно. Их байгаа биз? Тэгэхээр хэрхэн кофенд зарцуулдаг мөнгөө хэмнэж болох талаар зөвлөе. 

 

1. БЭЛЭН МӨНГӨ АШИГЛА

Энэ аргыг мөнгө хэмнэх тухай нийтлэл болгонд санал болгодог гэхэд хилсдэхгүй. Үнэхээр ч хамгийн эхэнд хэрэгжүүлж болох зайлшгүй чухал арга нь тэр юм. Бэлэн мөнгө ашиглах нь мөнгө бодитоор үрэгдэж байгаа мэдрэмжийг өгөх бөгөөд энэ нь хэмнэлттэй байх анхдагч сэдлийг танд төрүүлнэ.  

2. ГЭРТЭЭ КОФЕ ЧАНА

Кофе уухаа болилгүйгээр мөнгөө хэмнэх хамгийн шалгарсан арга нь гэртээ кофегоо чанаж уух юм. Өдөр бүр кофе шопоос худалдаж авбал нэг долоо хоногт 30-40 мянга, жилд 1.5 сая төгрөг зарцуулна. Энэ тоо нь зөвхөн кофены үнэ. Үүн дээр нарийн боов, өглөөний цай гэх мэт зүйлс нэмэгдэнэ. Тэгэхээр та жилд кофенд 2 сая төгрөг хүртэл мөнгө зарцуулж болзошгүй.

3. ЗАРЛАГАА МЭДДЭГ БАЙ

Та өдөр бүр захиалдаг кофеныхаа үнийг мэдэх үү? “Авдгаа авъя” гээд л картаа зуруулчихдаг хүмүүс олон байдаг шүү дээ. Тиймээс та нэг удаад, нэг өдөрт хичнээн төгрөгийн үнэтэй кофе ууж байгаагаа мэдэж аваарай. Санаснаас хавьгүй их байх вий.

4. КОФЕГ ОРЛУУЛАХ ЗҮЙЛСИЙГ ОЛ

Каффейнээс авдаг эрч хүчээ та өөр зүйлсээс ч олж авч нөхөж болно. “StyleCaster” сайтын дурдсанаар дасгал хөдөлгөөн хийх, шингэн сайн уух, нарны энергийг авах, түүхий какао, гожи жимсгэнэ тэргүүтэй “супер” хүнс хэрэглэх нь кофе ууснаас дутахгүй эрч хүч нэмдэг ажээ. 

5. МӨСНИЙ ОРОНД ХӨЛДӨӨСӨН КОФЕ

Зуны халуун өдрүүдэд мөстэй кофены эрэлт нэмэгддэг. Хэрэв та удаан шимж уудаг төрлийн хүн бол мөс хайлаад кофег тань баллаж байсан тохиолдолтой бишгүйдээ л нэг таарсан бизээ. Тэгэхээр хөлдөөсөн ус биш хөлдөөсөн кофе ашиглаж болох юм. Хэдий халуунд хайлсан ч буцаад л кофе болчихно шүү дээ. Янзтай.

6. ӨӨРИЙН "CREAMER"-ИЙГ НАЙРУУЛ

Өөрөө “creamer” хийх нь хямд тусахаас гадна мөн эрүүл гэдэг нь итгэлтэй байх боломжтой. Кофегоо балгахдаа юу юу байгаа бол хэмээн сэжиглэн бодохгүйгээр тайван таашааж хүссэн амтаа мэдрэх боломжтой билээ.

7. ГУРАВДАГЧ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ АШИГЛА

Хэрэв та кофе уух давтамжаа багасгаж чадахгүй нэгэнт донтсон бол хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх гуравдагч үйлчилгээнүүдийг ашиглаад үзээрэй. Жишээ нь: “UB Passport”, “LendMN” дээрх купонууд.

8.КОФЕНЫ БҮХЭЛ ҮР АВ, ХАДГАЛ

Кофены үрээ бутлуулж авах нь цаг нарыг тань хэмнээд байгаа юм шиг санагддаг байж магадгүй юм. Гэвч нэгэнт бутлагдсан үр шинэхэн байх чанараа амархан алддаг. Дөнгөж буталсны дараах хоёр гурван хоногт хэвийн байх ч түүний дараа огцом чанараа алдах болно. Тиймээс  мөнгөө салхинд хийсгэхийн оронд бүхэл үр аваад шаардлагатай үедээ өөрөө бутлах, эсвэл бага багаар хэрэгцээндээ нийцүүлэн бутлуулж болох юм.

9. ХАР КОФЕ УУ

Каффены агууламж багатай карамель врап гэх мэт “чамин”, үнэтэй уух зүйлс захиалахын оронд хар кофе захиалсан нь дээр. “Starbucks”-ийн хар кофенд байх каффейн фраппучинод байхаас даруй хоёр дахин их байдаг ажээ. Илүү бага үнээр илүү их каффейн. 

10. ЕРӨӨСӨӨ КОФЕ УУХАА БОЛЬ

Хэрэв кофенд донтох тань хэрээс хэтрээд байвал бүр мөсөн кофе уухаа больж болно. Ингэсэн нь зөвхөн таны мөнгийг хэмнээд зогсохгүй цагийг ч мөн хэмнэнэ. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ