A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 200 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 200 | |
|
Зуны амралтаараа гадаадад мэргэжлээрээ дадлага хийн, аялж, дэлхийн хэмжээний боловсон хүчин болохыг зорьж буй танд олон улсын оюутнуудын хамрагддаг хамгийн түгээмэл “цалинтай” дадлагын хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
1. "The Wall Street Journal" сэтгүүлийн дадлагын хөтөлбөр
Лондон хотод байрлах дэлхийн санхүү, бизнесийн нөлөө бүхий WSJ-д сэтгүүл зүйн чиглэлээр 10 сарын цалинтай дадлага хийх хөтөлбөр
Хэн хамрагдах вэ:
Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн болон суралцаж буй, эдийн засаг бизнесийн салбарт сонирхолтой, нийтлэл бичих, видео эвлүүлэх, дижитал контент бүтээх эрмэлзэлтэй залуус
Үргэлжлэх хугацаа: 10 сар
Дэлгэрэнгүйг: https://www.glassdoor.com/job-listing/summer-2019-financial-news-internship-dow-jones-JV_IC2671300_KO0,37_KE38,47.htm?jl=3236467758&ctt=1564387905918&srs=EI_JOBS
2. PwC
Бизнесийн чиглэлийн дадлагын хөтөлбөр
Хэн хамрагдах вэ:
Бизнесийн удирдлагаар төгссөн болон төгсөх ангийн оюутан. Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд Шотландын Эдинбург хотын нэр хүндтэй компаниудад хавар, зун, өвлийн улирал хүссэн үедаа цалинтай дадлага хийх боломжтой.
Үргэлжлэх хугацаа: 6-8 долоо хоног
Дэлгэрэнгүйг: https://www.pwc.co.uk/careers/student-jobs/work-for-us/summer-internship.html
3. IAESTE: The International Association for the Exchange of Students for Technical
Хэн хамрагдах вэ?
Хэрэв та 19-30 настай, англи хэлтэй, механик инженер, архитектур, компьютер болон математикийн шинжлэх ухаанд сонирхолтой бол энэ хөтөлбөрт хамрагдаж дэлхийн 80 гаруй оронд дадлага хийх боломжтой. Визний зардал, амьдрах өртөг, орон байрны зардлыг даахаас гадна цалин олгоно.
Дэлгэрэнгүйг: http://www.iaesteunitedstates.org/
Бүртгэл 12 дугаар сарын нэгнээс
Хөтөлбөрийн бүртгэлийн төлбөр: 75 ам.доллар, тэнцсэн тохиолдол 925 ам.доллар төлнө
4. H&M: Шведийн Стокгольм хотод дадлагын хөтөлбөр
Бизнесийн чиглэлээр сурдаг, хувцас загварт сонирхолтой оюутнууд Стокгольм хотод төвтэй H&M компанийн дадлагын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Загварын бизнест дадлагажингаа үзэсгэлэнт Стокгольм хотод хагас жил амьдрах боломжтой.
Өргөдлийг 11 сар хүртэл хүлээн авна.
Үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
5. KONE: Олон улсын дадлагын хөтөлбөр
KONE бол урсдаг, цахилгаан шатны үйлдвэрлэл эрхэлдэг дэлхийн хамгийн инновацилаг компани. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар тус компанийн 60 гаруй орноос сонгон хөтөлбөр хамрагдах боломжтой. Ирж, буцах замын зардал, орон байрны төлбөрийг даахаас гадна цалин олгоно.
Үргэлжлэх хугацаа: 3-6 сар
Хэн хамрагдах боломжтой вэ: Бизнес, мэдээллийн технологи, инженерчлэлийн мэргэжлээр төгссөн болон төгсөх ангийн оюутнууд
Дэлгэрэнгүйг: http://www.kone.com/en/careers/students-and-graduates/international-trainee-program/
6. AIPC Pandora: Испанийн Мадрид хотод дадлага
Испани улсын соёлыг орчинд нь суралцаж хоол үйлдвэрлэл болон бизнесийн салбарт туршлага хуримтлуулахыг хүсвэл энэ хөтөлбөрт хамрагдаарай.
Соёлын ойлголт, испани хэлээ сайжруулах сонирхолтой инженерчлэл, маркетинг, харилцаа холбоо, анагаах ухаан, боловсрол, бизнес, үйлчилгээний чиглэлээр суралцаж буй 18-аас дээш насны оюутан, залуучууд
Үргэлжлэх хугацаа: 3 сар
Төлбөр: 1,650 евро
Дэлгэрэнгүйг: https://aipc-pandora.org/en/internship-in-spain/
7. AsiaOppo: БНХАУ-ын үйлчилгээний салбарын дадлага
Бээжин, Шанхай зэрэг дэлхийн хамгийн өрсөлдөөнт зах зээлд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, чадварлаг боловсон хүчин болмоор байна уу? Тэгвэл энэ хөтөлбөр танд зориулагдсан .
Хэн хамрагдах вэ:
Бизнес, хувцас дизайн, боловсрол, сэтгүүл зүй, эрүүл мэнд, эдийн засаг, график дизайн болон аялал жуулчлал, үйлчилгээний салбарын туршлага эзэмших хүсэлтэй оюутнууд. Хэрэв хөтөлбөрт тэнцвэл сарын 2-3 мянган юанийн цалин олохоос гадна байр, хоолны мөнгө, замын зардлыг даахаас гадна танд батламж олгоно.
Бүртгэлийн хураамж: 200 евро
Дэлгэрэнгүйг: http://asiaoppo.com/programs/professional-internships/
8. Парис хотод хувцас загварын салбарт дадлагажих
Дэлхийн хамгийн донжтой хотод амьдарч хувцас загварын салбарт ажиллан туршлага хуримтлуулах хүсэлтэй бол энэ хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байна. Хувцас загварын салбараас гадна та Парис хотод дараах чиглэлээр дадлагын хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Хугацаа: 4-12 сар
Байрны төлбөр: -1,260-3,780 ам.доллар
Бүртгэлийн хураамж: -95 ам.доллар
Дэлгэрэнгүйг: http://www.studyabroadineurope.com/pages.aspx?id=22&t=Internship
7. Тайланд улсад TEFL-ийн багш
Хэрэв та англи хэлний багшлах эрхийн TEFL-ийн зэрэгтэй бол энэ хөтөлбөрт хамрагдан дунд сургуулийн сурагчдад багшлахыг зөвлөж байна.
Үргэлжлэх хугацаа: 4 сар
Сард 1000 гаруй ам.доллараар цалинжихаас гадна амьдрах байрыг даана.
Дэлгэрэнгүйг: https://premiertefl.com/internships/thailand/
8. Канад улсын зочид буудлын менежментээр дадлагажих
Хэрэв та жилийн чөлөө авсан эсвэл ажлаасаа түр завсарласан аялангаа ажиллаж дэлхийн үйлчилгээний салбарт туршлага хуримтлуулахыг хүсдэг бол энэ хөтөлбөрийг санал болгож байна.
Хэн хамрагдах вэ:
Аялал жуулчлал, хоол, үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой 18-с дээш насны залуучууд
Эхлэх хугацаа:
Тав дугаар сараас найм дугаар сар хүртэл
11 дүгээр сараас тав дугаар сар хүртэл
Цагийн хөлс: 12-15 ам.доллараар
Бүртгэлийн төлбөр: 100-300 ам.доллар
Дэлгэрэнгүйг: https://www.oysterworldwide.com/
9. Сидней хотод бизнесийн удирдлага, боловсрол судлал, үл хөдлөх хөрөнгө, улс төр, хуулийн чиглэлээр дадлагажих хөтөлбөр
Үргэлжлэх хугацаа: 6-12 сар
Долоо хоногт 30 цаг ажиллана.
Цагийн хөлс: 22 австрали доллар
6 сарын цалин: 13,5 мянган австрали доллар
12 сарын төлбөр: 27 мянган австрали доллар
Төлбөр: 7-9 мянган ам.доллар
Цагт 22 австрали доллараар цалинжихаас эхэлнэ.
Дэлгэрэнгүйг: http://www.allianceabroad.com/work-experience-australia/
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|