• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    110   |  
0

Баяр ёслол, тэмдэглэл өдрүүд гээд бэлэг худалдан авах шаардлага бидэнд үргэлж гардаг. Хэрэв та хэмнэлтийн горимд амьдрахаар хичээж буй бол мөнгө үрэхгүйгээр бусдыг баярлуулах бэлэгний гайхалтай санаануудыг хүргэж байна.

 
 

Бор сахартай биеийн гуужуулагч: Бор сахар, ванилины төгс хослол болсон биеийн гуужуулагч өөрийгөө “эрхлүүлэх” дуртай ойр дотны хүмүүсээ баярлуулах хамгийн сэтгэл шингэсэн бэлэг болно. Бэлгийн эзний нэрийг бичсэн, гоёмсог шилэн сав, модон халбага, хутгууртай бол бүр янзтай.

Орц: 
Бор сахар /бурам/ - 2 аяга
Элсэн чихэр - 1 аяга
Наран цэцгийн тос - 1 аяга
Ванилин - 1 хоолны халбага
Гоёмсог шилэн сав, хутгуур эсвэл халбага.

Хэрхэн хийх вэ? Элсэн чихэр болон бурмаа аяганд хийж холино. Өөр нэг саванд нунтаг ванилинаа ургамлын тос руугаа хийн хутгаарай. Ингээд ургамлын тос, бурмаа бөөгнөрүүлэхгүйгээр сайтар холино. Үлдэгдлээр нь гараа гуужуулаад үзээрэй. Гайхалтай булбарай болсон байх болно.

 
 

Лимонтой гарын гуужуулагч. Гуравхан орцтой энэ гарын гуужуулагчийг хийж, хөөрхөн шилэнд савлаж, сэтгэл шингэсэн шошгын хамт дотны хүмүүсээ баярлуулаарай.

Орц: 2 аяга цагаан сахар, нэг аяга оливийн тос, 4 хоолны халбага лимоны шүүс

Хийх арга: Бүх орцоо том тавганд хийж сайтар хутгаад, янз бүрийн хэлбэр дүрстэй шилэн саванд савлаж, чимэглээрэй.

 
 

Ном, Kindle, Ipad-ны хавтас: Тэмдэглэлт өдрүүдээр хайртай хүмүүсийнхээ kindle, ном, ipad-нд нь зориулж гэр хийж өгөөрэй. Хэрэв та оёхдоо тааруу бол нааж хийх сонголт бий. Танд эсгий цаас, эсвэл тааран даавуу, утас зүү, цахилгаан, товч байхад хангалттай.

 
 

Аяганы бариул: Кофе, цайнд дурлагсдад төрсөн өдрөөр нь аяганы бариул хийж өгөх нь доторх шингэнийг халуун байлгах “хөөрхөн” бэлэг. Ингэхийн тулд заавал оёж, нэхэж сурах шаардлагагүй. Гэртээ байгаа даавуун, нэхмэл хувцасны өөдөс ашиглан чимэглэж болох юм.

 
 

Тааран тор: Даавуун уутыг илүүд үзэх болсон энэ цагт хүнсээ цуглуулахдаа  эсвэл өдөр тутамдаа үүрэхэд хамгийн хэрэгтэй, сэтгэл шингэсэн бэлэг байх болно. Тухайн хүндээ зориулан гоё үгс, зургаар чимэглэхээ мартуузай. 
Хэрэглэгдэх зүйлс: Даавууны будаг, тааран даавуу, цацдаг будаг, тууз, халуун цавуу, утас зүү, харандаа. 

 
 

Ванны давс: Биеэс хорыг гадагшлуулж, арьс тайвшруулан, ядаргаа тайлах ванны давс тааламжтай  бэлгийн нэг.

Орц: Тагтай шилэн сав, 3 аяга болор давс, 4-5 дусал амин тос /эфирийн тос/, 2 аяга хүнсний сода, 1-2 дусал хүнсний будаг.

Бүх орцоо нэг саванд хийж холиорой. Хэрэв та өөр өөр өнгө, үнэртэй давс хиймээр байвал тусдаа саванд хийгээрэй. Ингээд 24 цаг хатаасны дараа савлаарай.

 
 

Гэр бүлийн гишүүдийн гарын хээтэй хормогч: 

Хайртай ээж, эмээ, хоол хийх хоббитой гэр бүлийнхээ гишүүддээ барих хамгийн гайхалтай бэлэг.

Танд хэрэгтэй зүйлс: Тааран материалтай хормогч, даавууны будаг, бийр

Та цулгуу даавуун хормогч сонгоод даавууны будгаараа гэр бүлийн гишүүдийн нэрийг нь бичээд, гарын хээг нь буулган, хүссэнээрээ чимэглээрэй.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ