A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 107 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 107 | |
|
Яаралтай л биш бол тийзээ 2-4 сарын өмнө захиалах хэрэгтэй. Хэрэв аялал, амралтын оргил үед зорчихоор бол зургаан сарын өмнө тийзээ захиалаарай
2. Вэб хөтөч дээрээ alert үүсгэх
Нисэх чиглэл, өдөр, хаанаас нисэх гэж буй зэрэг мэдээлээ оруулж alert тохиргоо үүсгэн, мэйлээ холбосноор хямд тийзийн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой.
3. Авиа компанийн сайтаас тийзээ захиалж байх
Нисэх чиглэлийнхээ хуваарь, боломжуудыг судлаад нислэгээ сонгосон бол тийзээ тухайн нислэгийг үйлдэж буй авиа компанийн өөрийнх нь вебсайтаас захиалаарай. Учир нь Booking, skyscanner, expedia, momondo зэрэг вебсайтууд нь гуравдагч этгээдүүд л гэсэн үг.
4. Вэб хөтөчийнхөө Күүкийг устгаж , “incognito” горимыг тохируулах
Тийз захиалгын сайтууд таны компьютерийн күүкийг ашиглан сайт руу нь хандах тоолонд нэмэгдсэн өртгийг танд харуулна. Хандалт бүрт нислэгийн үнэ нь нэмэгдэхэд хэрэглэгч бушуухан тийзээ захиалдаг сэтгэл зүй дээр тэд тоглолт хийдэг. Иймд тийзийн үнэ шалгах болон авахдаа вэб хөтөчийнхөө күүкийг устгаж броузерээ “incognito” горимд тавихаа мартуузай
5.Сүүлчийн суудал үлдсэн эсэхийг шалгаж байх
Гэнэтийн ажлаар нисэх болбол “сүүлчийн суудлыг” судалж байгаарай. Нислэг ойртсон үед зорчигч суудлаа цуцалсан тохиолдолд та маш боломжийн үнээр тийз авах боломжтой. Иймд бичиг баримтаа үргэлж бэлэн байлгаарай. Сүүлчийн суудлын мэдээлэл авах боломжтой дараахь Cheapflights, Fareness, Get the Flight Out зэрэг аппликэйшэнүүдийг ашиглаарай.
6. Дамжин нислэгийн 90 хувь нь шууд нислэгээс хямд байдаг
Дамжин нислэгийн тийзийг нэг компанийн нислэгээр хямд олох боломжтойгоос гадна шууд нислэг захиалсан бол зарим компаниуд танд шилжин суух нислэгээр үнэгүй сольж өгдөг.
7. Ганц хүний суудлаар нислэгээ захиалах
Хэрэв та группээр аялж байгаа бол ганц хүний суудлаар тийзээ захиалах нь хямд нислэг олох бас нэг боломж юм. Гэхдээ үргэлж хоёр талын тийзээ зэрэг захиалж байгаарай.
8. Ням гарагт хамгийн хямд үнээр нисэх боломжтой
Мягмар болон Лхагва гарагт нислэг хямд байдаг ч үргэлж биш юм. Ням гарагийн 15 цагийн нислэг хамгийн хямд байдаг
9. Хуримтлуулсан аяллын милл-ээ ашиглаж байх
Нислэгийн миллээ үнэгүйдүүлэхгүйн тулд болж өгвөл нэг авиа компаниар үйлчлүүлээрэй. Та миллээ хуримтлуулснаар сүүлчийн суудлыг авах давуу эрх үүснэ. Мөн та UsingMiles сайтыг ашиглаж байгаарай.
10.Оюутан, сурагчийн хөнгөлөлт буй эсэхийг шалгах
Хэрэв та 26 наснаас доош оюутан бол танд зориулсан маш олон төрлийн урамшуулал бий. Гэр бүлээрээ нисэх гэж байвал зарим авиа компаниуд хүүхдүүдэд урамшуулал олгодгийг санаарай.
11. Нислэг судлахдаа валютаа сольж оруулж байх
Өндөр ханштай валютаар биш валютын ханш нь савлаж буй улсын мөнгөн тэмдэгтээр нислэгээ захиалснаар илүү хямдыг олох боломжтой.
12.Үүрээр нисэх
Үүрийн нислэг илүү хямд байна. Дараагийн хямд нислэг бол үдийн цай эсвэл оройн хоолны дараа байдаг
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|