A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |
|
Хэтэвч булангийн шинэ дугаараар "Ард Секюритиз ҮЦК"-ийн санхүүгийн шинжээч Г.Долгорсүрэнтэй "хөрөнгө оруулалтын багцыг хэрхэн бүрдүүлэх вэ? сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Хөрөнгийн зах зээл дээр ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ. Хувьцааны талаар тайлбарлавал?
-Хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн бий. Тэр дундаас хувьцаа болон компанийн бонд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж байна. Бонд болон хувьцааны онцлог, давуу тал болон эрсдэлийн талаар эхлээд тайлбарлах нь зүйтэй болов уу. Бондыг компани болон засгийн газрын бонд гэж хоёр ангилна. Компанийн бонд /өрийн бичиг/ нь тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөх үнэт цаас юм. Компанийн бонд нь арилжааны банкны хадгаламжаас 2-6 хувиар өндөр өгөөжтэй, гэрээний хугацаа дуусахаас өмнө зах зээлд борлуулах боломжтой зэрэг давуу талтай бүтээгдэхүүн. Харин хувьцааны хувьд бондын бүтээгдэхүүн шиг тогтоосон хугацаа, хүү амлахгүй боловч ирээдүйд үнэ цэнэ нь харилцан адилгүй байдаг. Харьцангуй эрсдэл өндөртэй ч тэр хэрээрээ өгөөж нь өндөр. Компанийн үйл ажиллагаа ашигтай байвал, түүнийгээ дагаад нийт хувьцааны үнэ өснө. Хэрэв компанийн үйл ажиллагаа доголдолд орвол анх оруулсан мөнгөө буцаан авна гэсэн баталгаа байхгүй. Бусад хөрөнгө оруулалтаас ялгарах давуу тал нь бага дүнгээр хувьцаа худалдан авах боломжтой.
-Хувьцаа худалдан авах дээд доод үнэ гэж бий юу?
-Монголын Хөрөнгийн Биржид арилжаалагдаж байгаа хувьцааны хувьд нэгж хувьцааны ханш 60 төгрөгөөс эхлээд 100 мянган төгрөгөөр арилжаалагдаж байна. Хувьцаанд хөрөнгө оруулахад доод эсвэл дээд хязгаар гэж байхгүй болохоор хэн бүхэнд хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй.
-Хувьцаа худалдан авах алхмуудыг тайлбарлавал?
-Хөрөнгө оруулалт хийхээс өмнө та өөрийн хөрөнгө оруулалтын багцыг тодорхойлох хэрэгтэй. Та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:
1. Та хэр хэмжээний эрсдэл даах чадвартай вэ?
2. Ямар хэмжээний өгөөж хүсэж байна вэ?
Дээрх асуултуудын хариултаас хамаараад нийт хөрөнгө оруулалтын багцаа хадгаламж, бонд, хувьцааны харьцаагаар тодорхойлно. Өгөөж, эрсдэлийн харьцаа ямагт хамт өсөж буурдаг. Жишээ нь их хэмжээний өгөөж авах хүсэлтэй хөрөнгө оруулагч дунджаар 20:20:40 харьцаатай хадгаламж, бонд, хувьцаагаар сагсаа бүрдүүлдэг бол бага эрсдэлтэйгээр хөрөнгө оруулах гэж буй хүмүүс дунджаар 20:40:20 харьцаагаар сагсаа бүрдүүлнэ. Аль салбарт, хэр хэмжээгээр хөрөнгө оруулахаа тодорхойлсон бол тухайн бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй судлах хэрэгтэй. Хувьцаа болон бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахад тодорхой хэд хэдэн мэдээллийг цуглуулж, судлах хэрэгтэй. Үүнд:
1. Макро орчны байдлыг судлах буюу аль салбарын компанид хөрөнгө оруулалт хийхэд зах зээлд урт хугацаанд өсөлттэй байх боломжтой вэ? Тус салбарын судалгааг хийх, Салбарын хувьд ямар эрсдэл байгааг судлах хэрэгтэй.
2. Хөрөнгө оруулалт хийх салбараа сонгосон бол тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ямар компаниуд байна вэ?
3. Компанийн санхүүгийн тайлантай танилцаж хэр хэмжээний хөрөнгө, зээлтэй байна вэ?
4. Тухайн компанийн ТУЗ-д ямар хүмүүс байна вэ?
5.Удирдлагын багт ямар хүмүүс ажиллаж байна вэ? Тэдгээрийн туршлагыг судлах хэрэгтэй.
Дараагийн чухал зүйл бол тухайн компанийн үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй болох хэрэгтэй.
-Үнэт цаасны данс нээхэд төлбөртэй юу?
-Тодорхой хэмжээний төлбөртэй. Жишээ нь манай Ard Secutities дээр 10 мянган төгрөгөөр данс нээдэг. Давуу тал нь бичиг баримтаа бүрдүүлээд онлайнаар нээлгэх боломжтой. Харин төлбөр тооцооны дансыг үнэгүй нээнэ.
-Хувьцаа худалдан авахын тулд заавал брокерийн компанид хандах шаардлагатай юу?
-Тиймээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй 52 брокерийн компаниас сонгон дансаа нээх боломжтой.
-Одоогоор ямар салбарт хөрөнгө оруулбал үр өгөөжтэй харагдаж байна вэ?
-Сүүлийн үед санхүүгийн болон технологийн салбарын компаниуд нээлттэй хувьцаат компани болж байна. Эдгээр салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний цар хүрээ хурдацтай тэлэх боломж бүрдсэн.
-Монголчуудын хувьцааг сонирхох хандлага 5, 10 жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөн бэ?
Сүүлийн үед хүмүүс хадгаламжаас илүүтэй хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол ихсэж, хөрөнгийн зах зээл идэвхжиж байна. Хадгаламжийн хүү сүүлийн хоёр жилд тасралтгүй буурч буйн шалтгаан нь хадгаламжийн хүүгээс орлогын албан татвар авдаг болсон. Иймд хөрөнгө оруулагчдын хувьд хувьцаа болон бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахад хүргэж байна.
Мөн сүүлийн гурван жилд 10 гаруй компани нээлттэй хувьцаат компани болсон нь хөрөнгийн зах зээлд орох оролцогчдын тоог нэмсэн. 2019 оны 2-р улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,6 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт үнэлгээний 90.6 хувийг 30 компани бүрдүүлж байна
-Зарим хүмүүс гадны зах зээл, тэр дундаа хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болсон. Олон улсын зах зээлд арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Хэрэв өөрөө бодитой мэдээллээ аваад онлайнаар данс нээж чадах юм бол шууд арилжаа хийж болно. Мэдээллийг бүрэн авч чадахгүй бол брокер дилерийн компаниуд гадаадын арилжаанд зуучилж өгдөг. Олон улсын зах зээлд хөрөнгө оруулах нь Монголыг бодвол харьцангуй эрсдэлтэй. Учир нь маш олон орны томоохон компаниудын хувьцаа арилжигддаг, өдөр тутамдаа савлагаатай байдаг. Тиймээс илүү нарийн мэдээлэлтэй байж хөрөнгө оруулалт хийхгүй бол тэр хэрээр эрсдэл хүлээнэ.
Эхлээд дотоодын зах зээлд хөрөнгө оруулж илүү мэдлэг мэдээлэлтэй болсны үндсэнд гадаадын зах зээлийн арилжаанд оролцох хэрэгтэй.
-Хувьцаа худалдаж авсан бол тухайн компанийн үйл ажиллагааг байнга анхаарах хэрэгтэй юм байна, тийм үү?
-Тиймээ. Хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд тогтмол сууж, компанийн улирлын болон хагас жилийн тайлан, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа эсэхийг хянах шаардлагатай. Зарим хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах үедээ мэдээллийн аваад, дараа нь тэр компанид болж буй өөрчлөлт мэдээллийг анзаарахгүй байх нь бий.
-Хувьцаанд хөрөнгө оруулах гэж буй хүмүүс юуг анхаарвал зохих вэ. Хүмүүсийн юун дээр их алддаг вэ?
Дараагийн нэг анхаарууштай зүйл нь та өөрийнхөө хүртэх ашгийн түвшинг тодорхойлоод, таны хүлээж байсан өгөөжийн түвшинд (жишээ нь 10 хувь, 20 хувь) хүрсэн бол та хувьцаагаа зарж хөрөнгө оруулсан өгөөжөө авах хэрэгтэй. Нийтлэг хөрөнгө оруулагчид хувьцаагаа илүү өсгөж зарна гэсэн хүлээлттэй байдгаас алдах нь бий. Мөн өдөр тутмын ханшийг хараад хувьцааны ханш нь унахаар тэсэлгүй шууд зарчихдаг. Тиймээс та хөрөнгө оруулалт хийхдээ аль болох 1-3 жил зарахгүй байсан ч болохоор мөнгөө хувьцаанд хөрөнгө оруулаарай.
Ойрын зорилгод ашиглах мөнгийг хувьцаанд хөрөнгө оруулах хэрэггүй.
Үүнээс гадна өөрийн сайн мэддэг, мэдээллийн авч судалсан салбар болон компанид хөрөнгө оруулах хэрэгтэй. Анхлан хувьцаа хөрөнгө оруулж буй хүмүүс тухайн компанийн талаар мэдээллээ хангалттай аваагүй, тайланг нь ч уншаагүй байж, хүмүүсээс сонсон мэдээлэлд үндэслэн сонголт хийх нь бий.
Мөн мэдээллийн эх сурвалжийг анзааралгүй, албан бус мэдээлэлд үндэслэн шийдвэр гарах нь цөөнгүй тул тухайн компанийн мэдээллийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо болон компанийн сайтаас авч дүгнэлт гаргаж байгаарай. Манай Ард Академийн санхүүгийн боловсролын төвөөс бямба болгон хөрөнгийн зах зээлийн талаар сургалт зохион байгуулдаг.
-Ярилцсанд баярлалаа.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|