A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |
|
Хүн төрөлхтөн саран дээр анх удаа хөл тавьсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. АНУ-ын хувьд тусгаар тогтнолоо зарласан, дэлхийн хоёрдугаар дайнд ялсан зэрэгтэй энэ тэнцэхүйц ач холбогдолтой бахархам түүх бол Аполло сансрын хөтөлбөр юм. 1960-1973 онд буюу 13 жилийн турш хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт АНУ нийт 25.8 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг.
Өдгөөгийн сансар судлалын NASA агентлагийн жилийн төсөв гэхэд л 21.5 тэрбум ам.доллар. Энэ мөнгөн дүнтэй харьцуулахад их мөнгө биш юм шиг санагдаж магадгүй. Харин 25.8 тэрбум дээр инфляц, бусад нөлөөллийн хүчин зүйлсийг нэмээд тооцвол өнөөгийн ханшаар 283.8 тэрбум ам.доллар хүрэх аж. Хөтөлбөрийн зардлын тухайн үеийн ДНБ-д эзэлж байсан жинг авч үзвэл өнөөгийн ханшаар 641.4 тэрбум ам.доллар болох аж. Энэ нь АНУ-ын батлан хамгаалахын жилийн төсөвтэй тэнцэнэ.
Тэгвэл 641 тэрбум ам.доллараар өөр юу хийж болох байсан бэ?
Аполло хөтөлбөр нь нарны хавтан, аюулгүй байдлын систем, утасгүй төхөөрөмж зэрэг технологийн дэвшлүүдэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн талаар NASA онцолж байв.
Хөтөлбөр хэрэгжсэн он жилүүдэд АНУ-д шинжлэх ухаан, инженерчлэлийн мэргэжилтнүүдийн тоо тасралтгүй өсч байлаа. Уг үйл явдал хожим АНУ дэлхийд технологиор тэргүүлэгч гүрэн болоход нөлөөлсөн юм. Орчин үеийн мэдээллийн технологийн төв Цахиурын хөндий ч угтаа Аполло хөтөлбөрөөс гаралтай.
Уг хөтөлбөрт ашиглагдсан “Apollo Guidance Computer”-т зориулж цахиуран чип зохион бүтээсэн нь "Fairchild Semiconductor" компанийн байр суурийг бэхжүүлж хүчирхэгжүүлсэн гэдэг. Улмаар Калифорниа мужийн Санта Клара орчим буюу “Fairchild Semiconductor” болон түүний өрсөлдөгчдийн байрлаж байсан газрыг Цахиурын хөндий гэж нэрлэх болжээ.
“Smithsonian” судалгааны байгууллагын үзэж буйгаар Аполло хөтөлбөр Цахиурын хөндийн хөгжлийн цорын ганц шалтгаан байгаагүй ч яалтчгүй гол хүчин зүйлсийн нэг байв. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан 641 тэрбум ам.доллар гарсан үр дүн, үзүүлсэн үр нөлөөтэй харьцуулахад ихэд тооцогдохгүй юм.
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|