A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 118 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 118 | |
|
Гар утасны зай аюул учруулж болдгийг бид 2016 оноос хойш мэдэж авсан. Үйлдвэрийн стандартын дагуу хийгдсэн ердийн батарейнүүд аюулгүй боловч бид өөрсдөө эрсдэлтэй болгох алхмыг өдөр тутамдаа хийдэг байна. Тэгвэл ямар үед утасны батарей тэсэрдэг вэ?
1. Утсыг унагаах
Дэлгэц хагарахаас өөр том аюул нь утсаа унагаах. Цохилт авсан утасны батарейн аюулгүйн холбоосууд гэмтэж, химийн найрлагад өөрчлөлт орох эрсдэлийг бий болгодог.
Батарей аль нэг хэсэгтээ хөөж томрох, хэлбэр нь алдагдах, тодорхойгүй шалтгаанаар ойр ойрхон халдаг бол яаралтай солиорой.
2. Халуун орчинд байлгах
Утасны битүүмжлэл улам боловсронгуй болж байна. Гэхдээ нарийн бүтэцтэй дотоод эд ангиудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд гаднын хүчин зүйлийн нөлөөллөөс аль болох хол байлгах нь зөв юм. Нарны шууд тусгал, халаагч, дулаан ялгаруулдаг бусад цахилгаан хэрэгсэл нь үүнд хамаарна.
Утасны хүчин чадлыг сорьсон тоглоомууд, олон аппликейшн зэрэг ашиглах, урт үргэлжлэх утасны дуудлага гэх мэт зүйлс нь утсыг халахад хүргэдгийг анхаараарай.
3. Буруу цэнэглэгч ашиглах
Зарим цэнэглэгчээр утас хурдан цэнэглэгдээд, зарим нь утас халаагаад, зарим нь залгаатай боловч бараг цэнэглэхгүй байгааг анзаарсан биз? Үүний учир нь олон орны, стандарт өөр үйлдвэрлэгчид гар утасны цэнэглэгч үйлдвэрлэдэгтэй холбоотой.
Тиймээс хүчдэлийн үзүүлэлтээс эхлээд дамжуулах утас нь хүртэл найдвартай томоохон брэндийн албан ёсны дэлгүүрээс цэнэглэгчээ аваарай.
4. Утсаа норгох
Утсаа усанд унагаавал батарейг нь даруй салгах ёстойг сонссон уу? Ингэснээр утасны бичил цахилгаан бүрдлүүдэд богино холболт үүсэхээс сэргийлнэ. Түүнээс гадна утсанд ашигладаг литийн батарей нь ус болон усны ууранд хүрвэл утаа уугиулж гал гаргадагтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Li + H2O урвал нь энерги ялгаруулж гал гаргадаг гэсэн үг.
Орчин үед битүүмжлэх технологи сайжирсан тул батарейнд санаа зовох шаардлага харьцангуй бага. Гэхдээ унагаах, цохих, доргилт авах гэх мэтээр битүүмжлэл нь муудсан байх эрсдэлтэй утсыг усанд унагаад сайн үр дүнд хүрэхгүй л боловуу.
5. Батарейг нүхлэх
Дээр дурдсанчлан литийн (Li) батарей нь ус (H2O) болон хүчилтөрөгч (O2)-тэй урвалд ордог. Тиймээс батарейн хамгаалалт гэмтэж, литий нь ил гарсан бол түлэнхий үнэртэж, утаа уугиж шатаж эхлэх бөгөөд таны утас энэ үед тэсрэх аюултай.
Тиймээс утасны батарейн хэсгийг аюулгүй байлгах нь эрүүл мэндэд, цаашлаад амь насанд чухал юм.
Эх сурвалж: MakeUseOf.com
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|