• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    111   |  
0


Гар утасны бичил эд ангиуд халалтаас болж цэнэг унах, батарей тэсрэх ч эрсдэлтэй. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? 

 

 

1. Хэрэгцээгүй “app”-уудаа хаа 
Таны утсанд Facebook, Instagram, Gmail-ээс гадна, хэзээ нэг мартаад орхисон утасны тоглоом, зургийн цомог, банкны аппликейшнүүд байдаг шүү дээ. Тэдгээрийг идэвхтэй байлгах нь гар утасны “уураг тархи”-наас тооцоолол шаардаж, эрчим хүч ялгаруулж, халалтыг бий болгодог. 


 

 

 

2. Дэлгэцээ тодруулах хэрэггүй 
Батарей зарцуулалтаа шалгахад телевиз, компьютерээс дутуугүй хурц тод өнгөтэй утасны тань дэлгэц хамгийн их эрчим хүчийг зарчуулсан байдаг. Орчны гэрэл ихтэй, нартай үед anti-glare /гялбалт бууруулагч/-тай дэлгэцийн наалт ашигласнаар утасныхаа дэлгэцийн гэрлийг хамгийн дээш нь тулгах шаардлагагүй болно. 


 

 

3. Утсаа хааяа унтрааж бай 
Компьютерт ямар нэгэн асуудал тулгарахад, эсвэл засварын үеэр “Restart” хийх нь түгээмэл байдгийг анзаарсан уу? Таны утас ч жижигхэн компьютер шүү дээ. Хааяа богино хугацаанд ч болов унтрааж асаах үйлдлийг хийвэл батарейн “эрүүл мэндэд” хэрэгтэйгээс гадна утас гацдаггүй. 

 


 

4. Аппликейшнүүдээ тогтмол шинэчил 
Заримдаа халалт нь техник хангамжийн асуудлаас биш програм хангамжийн алдаанаас болдог. Батарей зарцуулалт гэнэт нэмэгдэх, шалтгаангүйгээр утас халахаас сэргийлэхийн тулд аппликейшнүүдийн, цаашлаад үйлдлийн системийн шинэчлэлүүдийг гарсан даруйд нь хийх хэрэгтэй.  


 

 

5. Засварчинд хандаарай 
Заримдаа хэний ч буруугаас үл шалтгаалсан үйлдвэрийн гэмтэл тохиолддог. Энэ үед дээрх аргуудын аль нь ч тус болохгүй. Тиймээс бүх аргыг туршсан ч халалт үргэлжилсээр байвал мэргэжлийн засварчинд хандаарай. Та чадах бүхнээ хийсэн… 

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ