• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0

Шавьжийг хүнсэнд хэрэглэх талаар уншиж суухад хөдөөний Монгол айлд ямааны боодогноос итгэл муутайхан амандаа ойртуулж, жижигхээн хазахдаа санаа зовонгүй инээх Америк, Европ хүмүүсийн царай  нүдэнд харагдав. Нутгийн хүмүүст хэвийн санагддаг зүйл гадны хүний нүдээр харахад санаанд багтамгүй зүйл шиг санагдах нь ертөнцийн жам бололтой. Харин шавьж идэж “дассан” хүмүүс азтай юм. Яагаад гэвэл байгаль орчныг хамгаалах, дэлхийн хүнсний нөөцийг тогтвортой байлгах 21 дүгээр зууны том сорилтуудын хүрээнд олон улсын хэмжээнд яригдаж эхэлж байгаа зүйл нь "Шавьж-хүнс" ажээ.

Шавьжийг хүнсэнд хэрэглэх талаар судалгаа НҮБ-н хэмжээнд 2003 оноос эхэлжээ

БАЙЗААРАЙ, ЯАГААД ЗААВАЛ ШАВЬЖ ГЭЖ?

Шоргоолжны бөгсөн биеэс өөр шавьжыг амандаа хийж үзээгүй хүний хувьд хэлэхэд хонь малын сүүлэнд шигддэг өт, Улаанбаатарыг уусгах шахдаг их нүүдлийн царцаа, орон сууцанд харахад л шар үс босгодог жоомшиг зүйлсийг амандаа ойртуулах нь битгий хэл, жигшиж, зэвүүцэх нь Монголчуудын хувьд түгээмэл хандлага болов уу.Түргэн хоол түгээмэл хэрэглэдэг Америкчуудыг ч шавьж идэж байгаагаар төсөөлж чадахгүй байна.

Гэхдээ шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд шавьж идэх нь байгаль орчин, эдийн засаг мөн эрүүл мэндэд мах идэхээс хол илүү ашигтай гэнэ.

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан харьцуулалт

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2003 оноос хойш хүнсэнд хэрэглэж болох шавжны талаар судалгаа хийж эхэлжээ. 2050 он хүртэлх дэлхийн хүнсний чиг хандлагын талаар НҮБ-ын хийсэн судалгаагаар:

Шавьжийг хүнсэнд хэрэглэснээр БАЙГАЛЬ ОРЧИНД дараах үр ашгийг авчирна.

  • Шавьж хүйтэн цустай тул бага тэжээлээр их массыг бий болгодог (1 кг үхрийн мах – 8 кг тэжээл, 1 кг шавьжний масст 2 кг тэжээл шаардагддаг)
  • Шавьжны ялгаруулдаг хүлэмжийн хий (CO2) нь махны зорилгоор үржүүлдэг тэжээвэр амьтдынхаас илүү хэмнэлттэй
  • Шавьж тэжээл, бэлчээр шаардахгүй

Шавьжийг хүнсэнд хэрэглэснээр ЭРҮҮЛ МЭНДЭД дараах  үр ашгийг авчирна.

  • Шавьжинд агуулагдах уураг, амин дэмүүд нь малын мах, загасны махтай харьцуулахад өндөр чанарынх байдаг
  • Амьтнаас хүнд халдварладаг өвчин шавьжаар дамжих эрсдэл бага

Шавьжийг хүнсэнд хэрэглэснээр ЭДИЙН ЗАСАГТ дараах  үр ашгийг авчирна.

  • Шавьж цуглуулах болон боловсруулах санхүү техникийн зардал харьцангуй бага бөгөөд, шинэ ажлын байр бий болно
  • Шавьж үржүүлэх, худалдаалах нь эмзэг бүлэгт хүнс болон санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгоно
  • Шавьжийг хүнс болгон боловсруулах зардал махнаас харьцангуй хямд

зэрэг дүгнэлтүүд гарчээ.

Хүнсэнд хэрэглэж болох 1900 орчим шавьжны төрөл байдаг бөгөөд, тэдний тархалтыг НҮБ танилцуулжээ.

ШАВЬЖ ЯМАР АМТТАЙ ВЭ?

Шавьж идэх нь биед хэрэгтэй байж болохоос гадна байгаль орчин, эдийн засагт маш их ач холбогдолтой гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ хичнээн тоо баримт байвч, өнөө шавьжийг хэлэн дээрээ тавихад ямар байдгийг гудамжинд нь шарсан шавьж зарж байдаг орнуудад очиж үзэхгүйгээр яаж мэдэх вэ? Жейк гэх сэтгүүлч шавьжийг хоёр долоо хоногийн турш хүнсэндээ хэрэглэснээр ямар байсан талаарх сэтгэгдлээ бичжээ.

Жейк хоногдолоо хоногийн хугацаанд мах биш, шавьжны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэснээ тэмдэглэжээ.

Хүнсний шавьж нь ахуйн хэрэглээнд заавал шавьж хэлбэрээрээ “ирдэггүй” аж. Хүмүүсийн өдөр тутмын хүнсэндээ өргөн хэрэглэдэг фитнессийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, хоол амтлагч зэрэг бүтээгдэхүүний орцонд оруулах нь түгээмэл болсон байна. 

Жейк тэмдэглэлдээ “Хөлдөөж, угааж, шарж эцэст нь нунтагласан хүрэлзгэнийг овьёс, талхтай хүртэл хольж хэрэглэж болохоор бэлджээ. Бүр далдуу модны самар, шоколадны амт оруулагчийг ашигласан шахмал зуушууд ч байна” гэж бичжээ.

Харин амтны хувьдямар хүнстэй хольж хэрэглэж байгаагаас хамаарч “хөрслөг”, “самар шиг” гэжээ.

Энэ жаал шавьж идэж эр хүн болоод, хожмоо хаан болсон юм гэдэг шүү. Хакуна матата!
TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ