A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 120 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 120 | |
|
Морь унах нь мотоциклтой давхихаас илүү аюултай гэсэн судалгаа бий. Гэхдээ хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг ашиглаж эхэлсэн цагаас хойш бид жил тутам дайнтай орнуудаас ч олон хүнийг авто ослоор алдаж буй.
Ялангуяа автомашины ослоор хамгийн олон хүн хорвоог орхидог. Хэдий тийм ч гэсэн Карл Бенз 130 жилийн өмнө анхны автомашиныг бүтээснээс хойш хүн төрөлхтөн энэ тээврийн хэрэгслээр л бүх ажлаа амжуулах болжээ.
Тэгвэл автомашины дараагийн шат нь юу байх ёстой вэ? Асуултын хариулт нь тун энгийн. Шинжлэх ухааны уран зөгнөлд л гардаг байсан өөрийгөө жолооддог автомашин.
Анх бид машиныг нисдэг болно гэж сэтгэдэг байв. Харин явцын дунд нисэж байснаас машиндаа унтаж байхыг, өөр юмс амжуулж байхыг илүүд үзэх болсон юм.
Ингээд автомашин үйлдвэрлэгчид өөрийгөө жолооддог системийг хөгжүүлэх их уралдаанд ханцуй шамлан орж, 2010 оноос хойш улам идэвхтэй хөгжүүлэх болжээ.
Магадгүй уралдааныг улам сонирхолтой болгосон этгээд нь Элон Маск байх.
2008 онд анхны автомашинаа үйлдвэрлэж байсан Тесла компани 2014 оноос “Autopilot” гэх шинэ горим танилцуулсан юм.
Харин бусад автомашин үйлдвэрлэгчид Теслагийн санал болгож буйтай зарим талаар ижил, зарим талаар бүр илүү ч дэвшилттэй технологийг хэрэглэгчдэд хүргэж байсан боловч хэт технологийн нэршлээр нэрлэж, ямар нэгэн байдлаар анхаарал татахыг хүссэнгүй.
Учир нь өөрийгөө жолооддог системийн хувьд бүрэн жолоодлогод шилжихээс нааш эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа төдийгүй компаниуд ямар нэгэн алдаа гарахад бүх хариуцлага өөрсдөд нь ирнэ гэхээс айсан хэрэг юм.
Бүрэн жолоодлогод шилжинэ гэдэг нь Автомашины инженерүүдийн нийгэмлэгийн шаталбараар тавдугаар зэрэг буюу машин ямар ч нөхцөлд хүний оролцоогүйгээр явахыг хэлнэ.
Тэдний тооцоолсноор 2025 оноос зах зээлд анхны тавдугаар зэрэгт хүрэх автомашинууд худалдаанд гарна гэж үзжээ.
Харин тэр болтол, ер нь түүнээс хойш ч гэсэн нэг том асуудал урган гарч ирнэ. Машин өөрийгөө жолоодож байдаг. Осол гарвал яах вэ? Хэрвээ жолооч /эзэмшигч/-ийн оролцоогүйгээр машин өөрийгөө жолоодож байгаа бол тухайн машиныг эзэмшигч болон машин хэмээх амьгүй зүйл хариуцлага хүлээнэ гэж байхгүй.
Тэгэхээр системийг хөгжүүлсэн компани хариуцах хэрэгтэй болж таарна. 2016 онд болсон Теслагийн ослын дараа яг энэ зарчим үйлчилжээ. Цаашид ч энэ байдлаар явна.
Гэхдээ өөрийгөө жолооддог системийн хувьд хүнээс хувь илүү аюулгүй болно гэдэг тооцоо бий. Бүх талаа ажиглана, бүх тооцоог хийж үзнэ, бусад машинууд хаана байгаа гэдэг мэдээллийг, ямар үйлдэл хийх гэж буйг бүгдийг нь тооцоолж чадна.
Харин ганцхан асуудал эцэст нь үлдэнэ. Өөрийгөө жолооддог машин ёс зүйн хувьд зөв шийдвэр гаргаж чадах уу?
Гарцгүй газраар гарч байгаа хүнийг дайрах эсвэл машин дотор сууж байгаа хүмүүсийг золиослох эсэх гэсэн шийдвэрийг машин өөрөө гаргаж чадах уу?
Гаргаж чадлаа гэхэд тэр нь тооцоон дээр үндэслэсэн байх уу, эсвэл гэнэтийн явдалд хүмүүс төрөл бүрийн шийдвэр гаргадагтай ижил санамсаргүй сонголт байх уу?
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|