A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 201 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 201 | |
|
Саяхан Шанхайд болсон “Дэлхийн Хиймэл Оюун Ухааны Хурал”-ын үеэр нэрт бизнесмен Элон Маск болон Жак Ма нар өнөөгийн боловсролын системийг аж үйлдвэрлэлийн хувьсгалын үеийнхээрээ байна хэмээн шүүмжилжээ.
Оюутан, залууст хэтэрхий удаан, залхмаар аргаар мэдлэг боловсрол олгож байгаа нь дэлхийн хөгжлийн хөлд чирэгдэж байгааг тэд дурдав. Дан ялангуяа ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох математик, инженерчлэлийн мэдлэг чадварыг одоогийнхоос өөр арга барилаар эзэмшүүлэх шаардлага байгаа аж.
Дэлхийн томоохон компаниуд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн диплом, академик боловсролын түүхийг онцгойлон анхаарахаа болих хандлага ажиглагдаж байна. Жишээ нь “Google” компаниас зарлаж буй ажлын байрны шаардлагад “Академик боловсрол эсвэл түүнтэй эн зэрэгцэх туршлага” гэсэн шалгуур бий болжээ.
Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт уламжлалт боловсрол маш өндөр үнэтэй. Хоёрдугаарт уламжлалт боловсрол 4-5 жил буюу урт хугацаа шаарддаг. Тиймээс богино хугацаанд ур чадвар эзэмшихийг хүссэн эсвэл санхүүгийн боломжгүй хүмүүст уламжлалт их дээд сургууль дүүргэнэ гэдэг амаргүй даваа юм.
“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 2018 онд “Apple”-ийн АНУ дахь салбарт шинээр элссэн ажилчдын тэн хагас нь 4 жилийн дээд боловсролгүй хүмүүс байсан тухай Business Insider-т ярьжээ. Тиймээс ирээдүйтэй хөл нийлүүлэхийн тулд их сургууль эсвэл хэн нэг багшийн аясаар биш өөрийн хурдаар, өөрийн хүсэл эрмэлзлээр бие даан мэдлэг чадвар эзэмшвээс карьераа шинэчлэн хүссэн ажлаа хийх боломж аж.
Алсын зайнаас, онлайнаар суралцах боломж интернет технологийн хөгжлийг даган дэлгэрч байна. Үүнийг Монгол хэлээр “Нээлттэй боловсрол” гэж томьёолж буй. Олон олон технологийн компаниуд боловсролын салбарыг онилон мэдлэг чадвараа хуваалцдаг Udacity, Udemy, Lynda гэх мэт платформуудыг бий болгож байна. Мөн Frontend Masters, Learn Squared гэх мэт төрөлжсөн олон жижиг платформ үйл ажиллагаагаа явуулж байна.
Udacity компанийн зүгээс мэдээллийн технологийн чухал хэрэгцээт дэд салбаруудын мэдлэг, ур чадварыг богино хугацаанд онлайнаар олгох “nanodegree” гэх хөтөлбөрийг бий болгосон. Үүнд өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, автономит систем, програмчлал, үүлэн тооцоолол гэх мэт багтана.
Гадаад, дотоодын их дээд сургуулиуд ч өөрсдийн хичээлийг онлайнаар хүргэх, нээлттэй боловсролын хэв шинжийг нутагшуулах алхмыг хийж байна. Дэлхийн нэртэй их сургуулиудын хичээлийг түгээдэг edX, coursera гэх мэт олон нийтэд танигдсан томоохон платформууд байдгийг уншигчид мэдэх биз ээ.
Их сургуулиуд дундаас онлайн хичээлийн хамгийн баялаг сантай нь Массачусетсийн Технологийн Институт буюу MIT. Хэн ч тэдний сангаас хүссэн хичээлээ сонгон үзэх боломжтой. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашигласан нэгэн залуу байдаг бөгөөд түүний нэрийг Скотт Янг гэдэг. Канадын Манитобын Их Сургууль гэх дундаж их сургуулийг бизнесийн чиглэлээр дүүргэсэн тэрбээр төгсөөд удалгүй эзэмшсэн мэргэжил, авсан диплом нь түүний хүсэл зорилгод бүрэн нийцэхгүй болохыг ухаарчээ.
Харин түүний анхаарлыг компьютерын шинжлэх ухаан татсан байна. Хэдий өөр мэргэжил, ур чадвар эзэмшихийг хүсэж байсан ч цаг зав, санхүүгийн боломжоос хамаараад дахин их сургуульд элсэх нь зөв сонголт биш болохыг Янг ойлгов. Яг тэр үед MIT-ийн хичээлүүд интернет орчинд үнэгүй байдгийг олж мэджээ. Хэсэг хугацаанд судалгаа хийн, интернет дэх нөөц бололцоог нарийн судлаад MIT-д заадаг 4 жилийн хөтөлбөрийг 1 жилд багтаан судлах сорилтыг өөртөө тавьсан байна. 2011 оны 10 сараас эхлэн долоо хоногт дунджаар 50 цаг онлайнаар хичээл үзэж, үзсэн хичээлийнхээ шалгалтад тэнцэж явсаар 2012 оны 9 сард тухайн сорилтоо даван гарчээ.
Янг MIT-ийн сорилтоор зогсохгүй шинэ хэл сурах, гараар зурах чадвараа сайжруулах гэх мэт янз янзын сорилтуудыг тавьж богино хугацаанд ур чадвараа мэдэгдэхүйцээр өсөн нэмэгдүүлж байв.
Түүний хожим бичсэн “ULTRALEARNING” номонд хэрхэн бие дааж суралцах, хэрхэн нээлттэй боловсролын боломжийг ухаалаг ашиглах тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тухай нарийвчлан уншихыг хүссэн хэн бүхэнд түүний номыг санал болгоё.
Орчин үеийн хамгийн чухал чадвар бол бие даан суралцах чадвар гэж тодорхойлж болох юм. Учир нь байгалийн ухаан, мэдээллийн технологийн салбарууд асар хурдтай хөгжиж бидний ашигладаг технологиуд амархан хуучирч, шинэ технологиуд өглөө сэрэхэд л амьдралд нэвтэрсэн байх цаг үе бидний өмнө тулж ирээд байна.
Багшийн хэлснийг цээжлээд, шалгалтаа онц өгч диплом авахад л амьдрал баталгааждаг үе өмнөх мянганд ард хоцорчээ. Тиймээс нээлттэй боловсролын үр шимийг хүртэж, сурахад суралцаж, тасралтгүй шинэчлэгдэж байх нь орчин үеийн залуусын зайлшгүй эзэмших чадвар болоод байна.
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|