• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    114   |  
0

Эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны өгүүлэл (manuscript)-ээ явуулсны дараа сэтгүүлийн редактораас хариу автлаа дунджаар 1-6 сар болдог.

Энэ хооронд юу болдог тухай энд дарж олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгсөн өгүүллийн онлайн статусын талаар орж уншаарай.

Ингэж хугацаа зарцуулсаны дараа хэвлэхээс татгалзсан захиа (rejection letter) авна гэдэг мэдээж таатай биш.

Нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн бодлого, системийн чиглэлээр тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэг “Bulletin of the World Health Organization” сэтгүүлээс судлаач нарын өгүүллийг хэвлэхээс татгалзсан хариу өгдөг гол шалтгаануудыг ингэж нэрлэжээ.

  • Судалгааны агуулга нь тухайн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн зорилготой нийцэхгүй байх
  • Судалгааны дэвшүүлж буй таамаглал болон асуултанд тохирох судалгааны загвар, арга, аргачлал ашиглаагүй
  • Судалгаа нь тодорхой шинэлэг санаагүй, цаг хугацааны хувьд тохиромжгүй
  • Ёс зүйн зөвшөөрөлгүй эсвэл зөвшөөрлийн хуудасгүй байх
  • Судалгааны хайлт хийх стратеги нь дутагдалтай байх
  • Судалгааны ажлын дүгнэлт нь судалгааны ажлын үр дүнд суурилаагүй байх
  • Түүврийн хэмжээ хангалттай биш
  • Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, судлаач болон бодлого боловсруулагчдад судалгаагаар дамжуулан өгч буй санаа нь хангалттай биш
  • Хүн амзүйн мэдээлэл эсвэл тархалтын судалгааг ашиглан хийсэн хоёрдагч судалгааг ерөнхийлөхөд хүндрэлтэй

Гэхдээ сэтгүүлээс өгүүллийг хэвлэхээс татгалзсан хариу авах нь бүх зүйлийн төгсгөл биш юм. Судалгаагаа сайжруулсны дараа эрдэм шинжилгээний сэтгүүлээ зөв сонгох нь чухал аж. 

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ