A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
Израиль орныг нэг тодорхойлох хүчин зүйл бол инноваци болон гарааны бизнесийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг явдал юм. 5000 гаруй стартап энд өдгөө хөгжиж байна. Зөвхөн стартап төдийгүй дэлхийд топ компаниудын анхаарлыг энэ улс татдаг.
Сүүлийн 12 сарын хугацаанд л гэхэд Sony компани нь LTE модем чип технологийн шинэ санаачлагч Altair-ийг 212 сая доллараар, Cisco компани чип хөгжүүлэгч стартап компани болох Leaba 320 сая ам.доллараар худалдан авсан байна.
Саяхан Intel нь Израилийн технологийн компанийг хамгийн том худалдан авалт болох 15 тэрбум орчим доллараар жолоочийн тусламжийн систем, бие даасан жолоодлогын технологийг хөгжүүлэхэд чиглэсэн Mobileye компанийг худалдаж авснаа зарлав.
Hebrew их сургуулийн ивээн тэтгэсэн 350 гаруй хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, бизнесийн эзэд, энтрепренёруудын 5 дугаар сард Нью-Йоркод цугларсан NEXUS дээр Израилийг “Онцгой хольц” хэмээн тодорхойлсон юм.
Энэхүү арга хэмжээнд оролцсон шинжээчдийн үзэж байгаагаар Израилийг онцгой болгодог зүйл нь нийгмийн хэв маягт нь нэвт шингэсэн, амьдралын бүхий л талыг харуулсан бизнесийн соёл юм. Дараах 5 шинж нь Израилийг стартап үндэстэн болохыг илэрхийлнэ.
1. Нэгдмэл хүч. Газар нутгийн маргаан, улс төрийн хувьд түвэгтэй нөхцөл байдал нь энэ ард түмнийг илүү хүчтэй нэгдмэл, тусгаар тогтнолоо хамгаалах илүү их тэмүүлэлтэй болгожээ. Өөрөөр хэлбэл, Израильчуудын гол төвлөрөл хүний хөгжил, хүмүүжил, боловсролыг тогтмол дээшлүүлэх соёлыг үндэстний хэмжээнд бий болгож чаджээ. Энэ нь компани хөгжихөд ч чухал хөшүүрэг болдог байна.
2. Бүтээлч хандлага. Израиль нь шаардлагатай үед хөршүүдээсээ “аяга элсэн чихэр хүсэх” тансаглалгүй байсан бөгөөд ган гачигтай байнга тэмцэж, байгалийн нөөц хомс тул Израилийн ард түмэн байхгүй зүйлийг ч бий болгох бүтээлч хандлага, сэтгэлгээтэй байх шаардлага тулгарчээ. Тухайлбал, Израилийн технологчид усны менежментэд гайхалтай алхам хийж, дуслын усжуулалт, усыг дахин боловсруулах, цэвэршүүлэх, мөн давсгүйжүүлэх зэрэг шинэ технологи нэвтрүүлэв. Өдгөө усны хомсдолтой холбоотойгоор дэлхийн улс орнууд Израилийн энэхүү цэвэр ус бий болгох технологийг ихээхэн сонирхон судалж байна.
3. Өндөр технологийн цэрэг. Энэ нь Израилийн ихэнх залуу насанд хүрэгчдэд ахлах сургуулийн дараа амьдралын туршлага хуримтлуулдаг газар юм. Энэхүү орчин нь элсэгчдийг стратегийн тагнуулын ажиллагаанд сургадаг бөгөөд тэд дайн байлдааны болон цэргийн харилцаа холбоог удирдахад шаардлагатай технологийн мэргэжилтнүүд болдог. Энэ чадвар нь тэднийг технологийн болон бусад салбарт дэлхийд амжилт гаргахад нөлөөлдөг гэж үздэг. Цэргийн сахилга бат, тууштай байдал, хариуцлага хүлээх чадвар нь бизнест ч маш чухал гэдгийг онцолдог.
4. Боловсрол бас дахин боловсрол. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2012 онд хийсэн судалгаагаар Израиль улс Канадын дараа Япон улстай зэрэгцэж хамгийн боловсролтой орнуудын хоёрдугаарт бичигджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 25-64 насны хүмүүсийн 49% нь дээд боловсролтой. Израилийн байгууллагууд залуучууддаа сониуч зан, санаачилгатай байдал, манлайллын чадварыг бий болгодог. Мөн сургалт хөгжлийн төвүүд нь бизнес эрхлэгчдэд өөрсдийн санаагаа хэрэгжүүлэх боломжийг олгодог. 2015 оны сүүлээр Hebrew их сургууль нь Нанотехнологи, нано шинжлэх ухааны төвийн нэг хэсэг болох Израилийн анхны 3D, функционал хэвлэлийн төвийг нээсэн бөгөөд Эдмунд, Лили Сафра тархи судлалын төвийг нээснээр технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа бууруулж байна. Intel, Google, Apple, Samsung, GE, Oracle, Microsoft, Stratasys, HP, Cisco, Fortune зэрэг 500 олон улсын компаниудын өсөн нэмэгдэж буй жагсаалт нь Израильд R&D чиглэлээр ажилладаг бөгөөд энэхүү хурдтай өсөлт нь ажиллах хүчний шинэлэг боломжуудыг бий болгодог.
5. Хамтын ажиллагаа. Израиль болон АНУ-ын технологийн компаниуд хоорондоо хамтарч ажилласнаар хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, технологи хөгжүүлэгчдэд урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн боломжийг олгож байна.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|