• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    117   |  
0

Энэхүү нийтлэл нь Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтаас бэлтгэгдсэн болно. 

  • Зогсолтгүй хөгжиж буй дэд бүтцийн салбарт чадварлаг хүний нөөцийн эрэлт өндөр байна. Гэвч энэ салбар эрэлтийг хангах инженерүүд, STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр мэргэшсэн ажилчдаар дутаж байна.
  • Өсөн нэмэгдэж буй шинэ үеийн боловсон хүчин компаниудаас ажил, амьдралын тэнцвэртэй хуваарь, илүү уян хатан байдлыг хүсэж байна.
  • Инженерийн салбар тулгамдаад буй сэтгэлгээний эрх чөлөөний дутмаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

Ирээдүй биднээс илүү ухаалаг, тогтвортой, уян хатан, шинэлэг дэд бүтцийн шийдлүүдийг шаардаж байна. Гэвч эдгээр шаардлагыг биелүүлэхийн тулд бидэнд авьяас чадвартай шинэ үеийнхэн хэрэгтэй.

Гол асуудал нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн мэргэжилтнүүд санхүү, технологи гэх мэт дэд бүтцээс бусад салбарт ажиллах нь түгээмэл болсон. Энэ нь дэлхий даяар инженерүүдийн хомстол үүсгэж улмаар чадварлаг боловсон хүчний төлөөх өрсөлдөөнийг өдөр ирэх бүр эрчимжүүлж байна.

Тэгвэл бид яах вэ? Энэ асуултад нэмэр болох дөрвөн алхамтай танилцана уу.

1. Шинэ үеийнхний анхаарлыг татах

2025 он гэхэд Милленниал үеийнхэн буюу 1980-1996 онд төрсөн хүмүүс дэлхийн ажиллах хүчний дөрөвний гурван хувийг бүрдүүлнэ. Мөн энэ үед Z үеийнхэн буюу 1997 оноос хойш төрсөн хүүхдүүд ажлын гараагаа эхлүүлнэ.

Тэд Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу технологи, инновацийн хөгжлийн шинэ эринд өрсөлдөөн, өөрчлөлтөд бэлэн компаниудад ажиллахыг эрхэмлэдэг. Мөн шинэ үеийнхэн өндөр үүрэг хариуцлага бүхий ирээдүйтэй кареер хайдаг. Гэвч Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн ухаанд суурилсан салбар олон хүний хувьд нийтлэг кареерийн сонголт биш нь судалгаагаар тогтоогджээ.  

Судалгаанд хамрагдагсад доорх шалтгаанууд ирэх таван жилд томоохон дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд саад учруулна гэж үзжээ.

  • Төсвийн хүрэлцээгүй байдал – 39 хувь
  • Улс төрийн өөрчлөлт/эргэлт – 27 хувь
  • Эдийн засгийн тодорхойгүй байдал (инфлацийн өсөлт гэх мэт) – 27 хувь
  • Хүний нөөцийн хомстол – 25 хувь
  • Байгаль орчны нийгэмлэгүүдийн дарамт шахалт – 22 хувь
  • Хангалтгүй хөрөнгө оруулалт – 22 хувь
  • Уур амьсгалын өөрчлөлт (онц ноцтой цаг агаарын үзэгдэл) - 21 хувь
  • Засаг захиргааны байгууллагын хорио цээр – 20 хувь

Энэ чиг хандлагыг өөрчилж, шинэ үеийнхний сонирхлыг татахын тулд дэд бүтцийн салбарынхан амьдралд ойрхон, эерэг, бодит түүхийг илүү өргөн хүрээнд хуваалцах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихэвчлэн дэд бүтцийн салбарт гарсан алдаа дутагдлыг л түгээдэг. Иймд эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хувьд эерэг нөлөө үзүүлсэн дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг олон нийтэд сурталчилж, түгээх хэрэгтэй. Ялангуяа шинэ үеийнхнийг татахын тулд нийгмийн сүлжээг ашиглаж хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх шаардлагатай.

2. Өөртөө итгэлтэй, зоригтой, шударга байх

Шинэ үеийн ажилчид сэтгэлгээний эрх чөлөө буюу хувь хүнийг өөрийнх нь оршин буйгаар хүлээн зөвшөөрдөг үзэл бол аливаа алсын хараатай байгууллагад заавал байх ёстой, үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэжээ. Тодруулбал байгууллагууд ажилчдынхаа үзэл бодлын ялгаатай байдлыг хүндэтгэх, өөр өөр байдлыг нь хүлээн зөвшөөрөх, ялгаварлан гадуурхдаггүй байх хэрэгтэй гэсэн үг юм.

Ялангуяа дэлхийн дэд бүтцийн салбарт сэтгэлгээний өөрчлөлт дутагдаж байна. Шаардлагатай өөрчлөлтийг хийхийн тулд бид илүү их хичээж, илүү радикалаар сэтгэх хэрэгтэй. Үүний тулд янз бүрийн хүсэл сонирхолтой залуу хүмүүсийн хүсэл эрмэлзлийг няцааж буй хуучинсаг аргуудаас салах юм. Одоогийн хүрч чадахгүй байгаа зорилтот үеийнхнийг татахын тулд тэдэнд таалагдах, хүнтэй харилцаж чаддаг шинэ нүүр царай олох хэрэгтэй.  

 

Мөн хүйс харгалзахгүй ажилд авдаг прецессийг нэвтрүүлэх, уян хатан цагийн хуваарь, хүссэн газраасаа ажиллах боломжийг санал болгох, урвуу ментор буюу залуучууд ахимаг насны ажилчдад технологи, нийгмийн сүлжээг ашиглах зэргийг заадаг аргыг турших, шагнал урамшууллын багц бодлоготой болох зэрэг шинэ аргуудыг нэвтрүүлэх шаардлагатай. Хэрэв бид өөрчлөлтийг хүсэж буй бол асуудлыг хамтдаа нээлттэйгээр хэлэлцэх зоригтой байх мөн өөрчлөлтөд саад болж буй тогтсон хэвшлийг илрүүлж, солих зоригтой байх хэрэгтэй.

3. Уян хатан байх

Технологи, үйлдвэрлэл, ажлын байрууд байнга хувьсан өөрчлөгдөж буй тул урьдчилсан таамаг дэвшүүлэх аргагүй болжээ. Гэвч бид сүүлийн үед эрчтэй дэлгэрч буй ажлын шинэ арга барилыг мэднэ.

Бид өмнөхөөсөө илүү их ажиллаж мөн урт насалдаг болсон. “Зуун жилийн амьдрал” номын зохиолч Граттон, Скот нар хойч үеийнхэн маань амьдралдаа олон шинэ өөрчлөлтийг үзнэ. Мөн өөр өөр насандаа шинэ ажил хийж үзэх ба тэдгээрийг гартаа оруулах хүртлээ ажил олгогчдоос дэмжлэг авах шаардлагатай болно гэжээ.

Үүний хариуд дэд бүтцийн салбар илүү динамик буюу хөдөлгөөнтэй, уян хатан карьерын загваруудыг санал болгох ёстой. Төсөл, үйл ажиллагаа, салбар, сургалт, хангамжийн шинэлэг, уян хатан чиглэлийг бий болгох хэрэгтэй. Мөн манлайлал, менежментийн аргыг шинэ төсөл, шинэ баг бүрдэх бүрт өөрчлөн, шинэчилбэл зохистой.

Хүн ам зүйн өөрчлөлтийн нөлөөгөөр олон үеийн төлөөлөл нэг дор ажиллах болсон. Нэгэн судалгаагаар бүгд уян хатан цагийн хуваарьтай, алсаас ажиллах боломж олгодог буюу ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг байгууллагад ажиллах сонирхолтойг нотолжээ.

Энэ нь долоо хоногийн таван өдөр өглөө 9-18 хүртэл ажилладаг уламжлалыг үгүй болгож буй бөгөөд технологийн тусламжтайгаар ажиллагсад өөрт тохиромжтой цагтаа, дундын оффист очиж ажилладаг болсон.

4. Ажилчдаа үнэлж, дэмжих

Дэд бүтцийн салбар, үйлдвэрүүдийг бүрэн автоматжуулснаар хүмүүс ажлын байргүй болно гэж айх хэрэггүй. Харин ч энэ үед хүний шүүмжлэлт сэтгэлгээ, страртегич сэтгэлгээ, асуудлыг шийдэх чадвар, харилцаа холбоо болон бусдыг ойлгох чадварууд эрэлттэй, үнэ цэнэтэй байх болно.

Доорх зургийн орчуулга

Эзэмшвэл зохих эрэлттэй 10 ур чадвар

2020 ОНД

  1. Олон асуудлыг цогцоор нь шийдэх чадвар
  2. Шүүмжлэлт сэтгэлгээ
  3. Бүтээлч байдал
  4. Хүмүүсийг удирдах чадвар
  5. Бусадтай зохицох чадвар
  6. Сэтгэл зүйн чадвар буюу өөрийгөө удирдах чадвар
  7. Эрүүл сэтгэж, шийдвэр гаргах чадвар
  8. Бусдад үйлчлэх чадвар
  9. Хэлэлцээр хийх чадвар
  10. Сэтгэхүйн уян хатан чадвар

2015 ОНД

  1. Олон асуудлыг цогцоор нь шийдэх чадвар
  2. Бусадтай зохицох чадвар
  3. Хүмүүсийг удирдах чадвар
  4. Шүүмжлэлт сэтгэлгээ
  5. Хэлэлцээр хийх чадвар
  6. Чанарыг үнэлэх чадвар
  7. Бусдад үйлчлэх чадвар
  8. Эрүүл сэтгэж, шийдвэр гаргах чадвар
  9. Бусдыг сонсох чадвар
  10. Бүтээлч байдал

Энэ нь төрөл бүрийн удирдагч, мэргэжилтнүүдийг шинээр төрүүлэхээс гадна бүтээлч сэтгэлгээтэй хамт олонг бий болгоно. Хамгийн чухал нь дэд бүтцийн чухал асуудлыг шийдвэрлэх оролцогч талуудын анхаарлыг татаж, тэдний дэмжлэгийг авч чадах тууштай, ажил үйлсдээ бие сэтгэлээ зориулсан ажилчдыг бүтээнэ.

Ирээдүйн дэд бүтцийн салбар мэдээллийн технологи, харилцаа холбоо, урлаг, дизайн, амин судлалын шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг татах хэрэгтэй. Мөн одоо ажиллаж буй хүний нөөцийнхөө ур чадварыг хөгжүүлж, сэргээх шаардлагатай болж байна.  

Үүнтэй зэрэгцэн байгууллагууд хувьсан өөрчлөгдөж буй ажлын байр болон ажилтны шинэ ур чадварт тохирсон үнэлгээний шинэ арга нэвтрүүлэх хэрэгтэй. Тус үнэлгээ нь ажилтны техникийн ур чадварыг шалгахаас гадна ажилд шаардлагатай шинэ ур чадварыг сурах чадвартай эсэхийг тодорхойлдог байвал зохистой.

Ойрын хэдэн жилд бүх зүйл өөрчлөгдөхгүй. Жишээ нь санхүүгийн хувьд баталгаатай, найдвартай ажлын байр хүмүүсийн дунд эрэлттэй хэвээр байх болно. Гэвч дэлхий ертөнц хувьсаж буй бол өөрчлөлт биднийг хэзээ нэг өдөр дайрах л болно. Иймд дэд бүтцийн салбар шаардлагатай байгаа шинэ үеийн боловсон хүчийг бэлтгэхэд эртнээс бэлдэх хэрэгтэй.

Эх сурвалж  
https://www.weforum.org/agenda/2019/12/engineering-industry-future-skills-and-talent/

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ