A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 132 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 132 | |
|
Тооцоолол хийхдээ яагаад бид гар утас, таблетаа ашиглахгүй байж чаддаггүй вэ?
Та цээжээр боддог хүн мөн үү?
Бидний ихэнх гэртээ болон ажил дээрээ математикийн тооцооллыг бүтэн өдрийн турш ашигладаг. Тооцоолол нь бидэнд банкны дансаа удирдах, хүнсний дэлгүүрт сонголт хийхэд, алдааг тооцож гаргахад тусалдаг.
Өрөөгөө чимэглэх, бялуу хийх, гадуур хооллох эсвэл дэлгүүрээр дайраад гарахдаа бид өөрсдийн тооцооллын мэдрэмжин дээр тулгуурлан шийдэр гаргадаг.
National Numeracy буяны сангийн захирал хэлэхдээ: “Энгийн математик үйлдэл бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл. Түүгээр ч үл барам бид нарийн төвөгтэй нөхцөл байдалд хэрэглэх мэдлэг хэрэгтэй". Гол нь тооцооллын өргөн мэдлэг нь нарийн төвөгтэй, хийсвэр эсвэл ойлгомжгүй контекст зэргээс хамаарч болно.
Тухайлбал, машин худалдаж авах эсвэл түрээслэхийн бодит өртгийг тооцох, шагналын оноо эсвэл бэлэн мөнгөөр онгоцны тасалбар худалдаж авах, дөрвөн хүний жороор зургаан хүний хоол хийх зэрэг нь тооцоололтой болоход таньд хэрэг болж мэднэ.
Ноогдвор, хувь, хүүг тооцох, тоймлох, орон зайн баримжаа, өөрчлөлтийн харьцаа, график болон арифметикийн энгийн ухагдахуун зэрэг нь тоон ойлголтын нэг хэсэг. Гэхдээ тооцоолол нь сургуульд заадаг математиктай ижил биш ч нарийн төвөгтэй тооцоолол бас биш юм.
Компаниуд үйлчлүүлэгчдийнхээ тооцооллын түвшинг харьцангүй боломжийн хэмжээнд байдаг гэж үздэг.
Бодит байдал дээр хүмүүсийн ихэнхи нь оюутны зээлийн хүүг бодох эсвэл зочны өрөөний хаалгаар шинэ буйданг яаж оруулах, төлбөр тооцоо хийхдээ фунтыг доллар луу хэрхэн хурдан хөрвүүлэхэд цээжээр тооцоолол хийж чаддаггүй аж.
Мэдээж эдгээр шийдвэрүүд нь хүчин зүйлийн тоо хэмжээ, хүний зан төлөв болон үнэлгээн дээр суурилдаг ч математикийн мэдлэг бол хамгийн чухал нь.
Тооцоололгүй байдал нь хувь хүний амьдралыг хэцүү болгодог. Судалгаанаас үзэхэд тооцоололгүй байдал нь үндэсний ажилгүйдэл, бүтээмж, эрүүл мэндийн байдлаас хүртэл хамаардаг байна.
Орчин үед бүхий л тооцооллыг компьютерийн технологид даатгаж болох ч технологийн дэвшил нь хүний тархийг гүйцэх хэмжээнд хүрээгүй байна. Технологийн дэвшил нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж буй мэт боловч тархины хөгжлийг сааруулах зэрэг олон сөрөг үр дагаварыг бий болгодог.
Тэгвэл хэрхэн тооцоололтой вэ?
Үүний оронд цээжээр эсвэл цаасан дээр тооцоолол хий. Энэ нь бага зэрэг хүчин чармайлт, цаг хугацаа шаардах боловч цээжээр бодох дадлыг өөртөө төлөвшүүлэх нь алдааг илрүүлэх, чухал ач холбогдолтой зүйлд илүү бодит таамаглал дэвшүүлж, шийдэл олоход тусална.
Тохирсон асуулт асуух нь бодит болон шинжлэх ухааны ялгааг гаргахад тусална. Алдаагүй сайн статистик нь зөвхөн таамаглахаас илүүтэй бодит үндэслэл, нарийн тоо хэмжээ, практик туршлага дээр суурилдаг.
Энэ нь таны цагийг хэмнэж, илүү төвөгтэй тооцооллуудыг гаргахад тусална. Тэд бидний хийсэн процедурыг дахин шалгаж, алдааг илрүүлж, гаргасан алдаагаа засахад дөхөм болдог. Их хэмжээний тооцооллыг цээжээр гаргах нь төвөгтэй. Компьютер бидэнд нэг их наяадын төсвийн хэмжээ, зуун мянга гаруй үг зохиол зэргийг ойлгоход тусална.
Н.Маралгоо
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|