A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 167 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 167 | |
|
-Төдийлөн хайхардаггүй ч хамгийн том асуудал дагуулах “Орчны эрүүл мэнд”-
Урин цаг ирж, цас мөс хайлан, шувуудын жиргээгээр амьд бүхэн сэргэж, хүүхэд, хөгшидгүй л гадаа нарлан, тоглож харагдана.
Энэ үеэр яригдах нэг асуудал бол гарцаагүй орчны бохирдол тэр дундаа хог хаягдал. Нийслэлийн хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл хэт ихэссэний улмаас бидний хүрээлэн буй орчныг (агаар, ус, хөрс) доройтуулж буй голлох хүчин зүйл нь хог хаягдал болоод байна.
Гудамж, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэг, авто замын хашлага, хогийн савны орчим хөглөрөх хог, тамхины иш зэрэг ахуйн хаягдлыг хараад хэзээ нэгэн цагт эмзэглэж байв уу? Энэ нь зөвхөн хотын цэвэр цэмцгэр байдлын тухай асуудал төдий биш, байгаль орчин, бидний эрүүл мэнд, сэтгэл зүйд учруулах хор хөнөөлийн тухай ойлголт.
Бидний эрүүл мэнд, амьдралын чанар хүрээлэн буй орчин болон сэтгэлзүйн хүчин зүйлээр тодорхойлогддог.
Орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлж байна гэсэн судалгаа гарчээ.
ТҮК-ийн ажилчид үүрээс үдшийн бүрий хүртэл ил задгай хаясан хогийг цэвэрлэх ч хүмүүсийн тархин дахь хогийг цэвэрлэж үл чадна.
Тэгвэл асуудлын шалтгаан хаана байна? Холоос бүү эрээрэй.
Хогийн саванд хогоо хийснээр л асуудал шийдэгдчихгүй....
Хогоо байрныхаа гадаах пункер лүү асгаснаар хогноосоо салчихлаа гэж эндүүрэв.
Танд нэгийг бодогдуулах нэгэн туршилтыг хийе. Өдрийн турш хэрэглэсэн амны болон ариун цэврийн цаас, хоол хүнсний хаягдал гээд гаргадаг хогоо нэгийг нь ч үлдээлгүй уутлаад хаа явсан газраа өдөржин авч яваарай. Заваан байгаа биз. Шингэн хаягдлыг оролцуулахгүйгээр шүү дээ. Харин байгаль таны өнөөдрийг хүртэл хаясан бүх хаягдлыг ийм л байдлаар өөртөө шингээж байгаа гээд та бод доо?
Бидний юу ч бодолгүй хэрэглээд л хаядаг түргэн хоолны олон сав баглаа боодол, цаасан аяга, өчнөөн давхар хайрцаг, уут, баглаа боодол бүхий бараа бүтээгдэхүүн, хүнснээс гарах хог хаягдал хөрсийг мянга мянган жил бохирдуулж, эргээд бидний эрүүл мэндэд ноцтой асуудал учруулсаар байна.
Жил тутамд хүн төрөлхтөн ойролцоогоор 2.12 триллион тонн хог хаягдал ялгаруулж үүний ердөө таван хувийг дахин боловсруулдаг гэсэн судалгаа бий. Хаягдлын энэ хэмжээ нь 1.8 метрийн өндөртэй 820 сая ширхэг хөл бөмбөгийн талбайн эзлэхүүнтэй дүйх тоо юм.
Тэгэхээр хаягдал багатай, ээлтэй хотыг бий болгохын тулд гаргаж буй хогоо багасгах, эд зүйлээ тогтвортой удаан хэрэглэх, нэгэнт гаргасан хаягдлыг дахин боловсруулах нь нэн чухал юм.
Орчин цэвэр байх нь халдварт өвчин тархахаас сэргийлэхээс гадна бидний сэтгэл санаа тайван, эрүүл байхад хамгийн чухал нөлөөтэй.
Шийдэл бий... Энэ нь таны худалдан авалтаас эхэлнэ
Zero waste буюу хог хаягдалгүй амьдрах 5R зарчим дэлхий нийтэд тренд болж буй.
Үүнд:
Хог хаягдал багатай, байгальд ээлтэй амьдрал хэв маягийг өвөг дээдэс маань нүүдэлчин ахуйдаа зуун дамнан хэрэгжүүлж ирсэн ч суурин иргэншил, хэт хэрэглээний соёл авсан орчин үед энэ л ахуй улам бүр бүдгэрсээр.
Манайд хог хаягдлаа ангилдаг өрх, ААН өдрийн од мэт ховор. Тиймээс хог хаягдал бидний хамгийн том асуудал болсоор байна.
Учир нь ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л арга бий. Ингэснээр агаарт хорт хий дэгдэж, хөрсний бохирдлын шалтгаан болно. Агаар, хөрсний бохирдол нь уушгины хавдар, зүрх судасны өвчин, амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, татран, төрөлхийн гаж хөгжил, харшлын шалтгаан болдог аж.
Тиймээс өрх бүр хэт хэрэглээгээ танаж, өдөр тутамдаа нэг удаагийн сав баглаа боодлоос татгалзаж, хүүхдэдээ ил задгай хог хаяхгүй байх дадлыг бий болгож, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан дахин боловсруулах дараагийн шат руу илгээж дадвал бага өөрчлөлт томоохон хөдөлгөөний үндэс болж чадах юм.
Өндөр хөгжилтэй хотууд хог хаягдлаа багасгах ямар арга хэмжээ авч байна вэ?
Өндөр хөгжилтэй орнууд хаягдлаа дарж булах технологийг ашиглахаа больж, бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологид шилжиж байна.
2050 он гэхэд хүн амын 70 хувь нь хот суурин газар амьдарна гэсэн тооцоо бий. Хотууд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 70 хувийг ялгаруулна гэж үзэх тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр дэлхийн улс орнууд хог хаягдлаа багасгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Сингапур улс
5,9 сая хүн амтай, усаар хүрээлэгдсэн, 700 км2 хязгаарлагдмал газар нутагтай Сингапур улсын үндэсний байгаль орчны яам нь хог хаягдлыг дахин ашиглахад ихээхэн ач холбогдол өгдөг.
Хогийн цэгийн багтаамжийг зохистой ашиглахын тулд өдөрт 8,200 тонн дахин боловсруулах боломжгүй хаягдлыг шатааж, эзлэхүүнийг 90 хувиар бууруулдаг. Үүнийг том матрасыг богино долгионы жижиг зуух болгон хувиргах үйл явцтай жишиж болно.
Мөн хог хаягдлыг шатаах зуухнууд өдөрт 2,500 мегаватт эрчим хүч ялгаруулдаг ба үүгээр 900 өрхийн цахилгааны хэрэглээг хангадаг байна.
Хогоо шатаах нь дахин ашиглаж болох металлын ашиглалтыг нэмэгдүүлж, улмаар боломжийн үнээр дахин худалдаалагддаг байна. Түүнчлэн тус улсад ил задгай нийтийн эзэмшлийн талбайд хог хаясан иргэнийг мянган ам.доллараар торгодог аж. Түүгээр ч үл барам нийтийн бие засах газрыг ашиглаад усаа татахгүй орхивол 150 ам.доллараар торгуулдаг байна.
Осака, Япон
1970-аад оны үед энэ хотод хүнд үйлдвэрлэл эрчимтэй явагдаж агаар, ус, хөрсний бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байв. Агаар дахь утаанаас болж хот бүхэлдээ харагддаггүй байв.
1991-2014 оны хооронд хог хаягдлаа дахин боловсруулах аргыг туршсанаар нийт хаягдлынхаа тал хувийг нь дахин боловсруулдаг болжээ. Үлдсэнийг нь өндөр технологи бүхий станцуудад шатааж, гарган авсан эрчим хүчээр 125 мянган өрхийн цахилгааныг хангаж, хотын дулааны шугамын усыг халаахад зарцуулдаг байна. Хог хаягдлын үнсийг, дэд бүтцийн хөгжилд ашигласан хаягдалтай хамт Осака хотын эрэг дэх хэд хэлэн хиймэл арлууд руу илгээнэ.
Хогийн цэг болж байсан эдгээр арлуудыг нарны эрчим хүч хуримтлуулах, мөн ботаникийн парк болгон хувиргажээ.
Люблян хот, Словен улс
Хог хаягдал багатай европын анхны улс болох зорилт тавьж, хаягдал боловсруулах менежментийг сайжруулж олон эерэг үр дагаврыг бий болгожээ.
Тус улс хаягдлын дахин боловсруулалтаа нэмэгдүүлэхээр 10 гаруй жилийн турш иргэдэд хариуцлагатай хэрэглээг бий болгох, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулахын ач холбогдлын талаарх мэдлэгийг түгээжээ.
Үүний үр дүнд тус улс европын бүс нутагт хамгийн дээгүүр буюу хаягдлын 60 гаруй хувийг дахин боловсруулдаг болжээ. Тэрээр 2016 онд европын хорооны “ногоон нийслэл” шагналыг хүртэж байв. Тус улсын жишээнээс үзэхэд хаягдлыг багасгах хамгийн чухал алхам нь ялгасан хог муудаж, үнэр орохоос өмнө ялзмаг болгох эсхүл дахин боловсруулахаар ойр ойрхон хогийг цуглуулдаг байна.
Мөн 2019 оноос хотын төвд автомашин явуулахыг хориглож, зогсоолыг сайжруулснаар хүлэмжийн хийн ялгарлыг 70 хувиар бууруулж, дуу чимээний бохирдлыг үлэмж бууруулснаар аялал жуулчлал болон иргэдэд ээлтэй, тогтвортой хот болж чаджээ.
10 жилийн турш хэрэгжүүлсэн кампанит ажлын бас нэгэн зорилт нь хүнсний хог хаягдал бага гаргах байв.
Энэ шийдэл нь ч үнэхээр өгөөжөө өгчээ. Нэг хүний хог хаягдлаас дахин ашиглах материалын хэмжээ нь 2004 онд 16 кг байсан бол, 2014 онд 145 кг болж нэмэгдэж, ландфилл руу илгээгдэх хогийн хэмжээ 59 хувиар буурсан байна.
Мөн 2014 оны байдлаар өрхийн хог хаягдлын менежментэд зарцуулах сарын өртөг нь 8 еврогоос доогуур байгаа нь тус улсын хэмжээнд хамгийн бага, түүхэн үзүүлэлт юм.
Люблян мэт европын 10 гаруй хотууд хамтран бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, хаягдал болон эрчим хүчний хэрэглээг багасгах зорилгоор Zero Waste Europe сүлжээг үүсгэн байгуулсан байна.
Брюгге хот, Бельги улс
Брюгге хотын хувь хүнсний хаягдал голлох асуудал байжээ. Учир нь судалгаагаар хүнсний худалдаачид жилд 750 мянган кг идэж болох хүнсийг хаядаг байжээ. Энэ асуудалтай тэмцэхээр хотынхон салбаруудын хүнсний хаягдлыг багасгах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд 2015 онд 318 тонн хүнсний хаягдал гаргасан нь 1,017 тонн бүхий нүүрсхүчлийн хийтэй тэнцэж байв.
Энэ хөтөлбөрийн тусламжтай улсын эмнэлгээс гарах хоол хүнсний хаягдал 43 хувиар буурчээ. Дэлхий нийтээрээ хүнсний хаягдлыг багасгаж чадвал дараагийн 30 жилд 70,53 гига тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулахгүй байх аж. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хамгийн чухал шийдэл юм.
Эх сурвалж:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|