• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    120   |  
0

Цар тахлын онцгой дэглэмийн үед нийгмийн аюулгүй байдлын төлөө эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж буй салбарын нэг нь хэвлэл мэдээллийнхэн.

Дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллага технологийн давуу талыг ашиглаж ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжоор хангаж газар дээрээс сурвалжлага бэлтгэх  болон бусад үед халдварын эрсдэлээс хамгаалах асуудлыг чухалчлан авч үзэж байна.

ДЭМБ-ын зүгээс таваас дээш хүн нэг дор цуглахгүй байх зөвлөмж гаргасны дагуу хэвлэлийн хурал, мэдэгдэл, олон нийтэд мэдээлэл өгөх үед хэвлэл мэдээллийнхнийг олноор цуглуулахгүй цахимаар шийдэхийг уриалж байна. 

Тэр ч бүү хэл энгэрийн микрофон зэрэг халдвар тарааж болзошгүй төхөөрөмжийг болгоомжтой ашиглахыг сануулж буй.  

Гэтэл манай улс технологийн дэвшлийг тэр  бүрэн ашиглахгүй байна.

Олон улсад хэвлэл мэдээллүүд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

  • Сумогийн барилдаан болон үзэгчдийн оролцоотой ихэнх  телевизийн нэвтрүүлэг нь танхимд үзэгч цуглуулахгүйгээр нэвтрүүлгээ бэлдэж цацаж буй.
  • Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхээр нэг дор олноороо цуглахыг хориглож буй энэ үед дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага ч зайнаас ажиллах арга барилыг хэрэгжүүлж эхэлжээ.
  • Тухайлбал, АНУ-ын үндэсний хэвлэл мэдээллийн агентлаг CNN-ий толгой компани WarnerMedia зэрэг хэвлэл мэдээллийн акулууд Нью Йорк хотод төвтэй мэдээллийн хэрэгслийн бүх ажилчдаа гэрээс нь ажиллуулах боломжийг хангаж буй.
  • Нэг жишээ дурдахад цагаан ордны хэвлэл мэдээллийн холбоо (WHCA) ерөнхийлөгч Jonathan Karl-ийн хэлснээр нэрийг нь нууцалсан сурвалжлагч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул халдварын эрсдэлээс  сэргийлж цагаан ордноос мэдээлэл бэлтгэх, сурвалжлах тоог цомхтгож,  гэрээсээ ажиллахыг уриалж, халдварын шинж тэмдэг илэрвэл цагаан ордонд ирэхгүй байх шийдвэр гаргасан юм.
  • Онцгой дэглэмийн үед хотуудын хэвлэл мэдээллийг байгуулагууд хамтарч ажиллах болов. АНУ-ын Орегон мужийн Pamplin Media Group,  KGW-TV,  KOBI TV,  Oregon Public Broadcasting, Patch.com, The Oregonian/OregonLive, Beyond Well, Jefferson Public Radio зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлын үед хамтарч  шуурхай ажиллаж эхэлжээ.
  • Тухайлбал  Филадельфи мужийн Resolve Philadelphia нэгдэл нь мужийн 24 мэдээллийг хэрэгслийг  нэгтгэж шийдэлд эрэлхийлсэн, үнэн зөв, шуурхай мэдээллээр” ханган, цахимаар ажиллах журам боловсруулан ажиллаж буй аж.

Микрофон яагаад нян үржих таатай орчин болдог вэ?

Микрофоныг ам дамжуулан ашигладаг болохоор бактери тархах, үржих таатай орчин болдог. Хүмүүсийн шүлс, ханиаж, найтаахад агаарт дэгдсэн нян хамгийн түрүүнд уг төхөөрөмжинд халдаж тул эрсдэлтэй харилцааны хэрэгсэл.

Микрофонд наалдсан нян, зөөлөвчийн элэгдлээс хамааран 48 цаг хүртэл амьдрах чадвартай. Ханиад, амьсгалын замын халдварт өвчний нян хүнээс хүнд халдварлах төдийгүй юмсын гадаргууд мөн амьдарч хүнд халдварладгийг бид коронавирусийн жишээнээс сайн мэдэх болсон.

Ямар арга хэмжээ авах вэ?

АНУ-ын Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) дараах зөвлөмжийг гаргаж хэвлэл мэдээллийнхнийг дагаж мөрдөхийг уриалж буй.  

  • Зайнаас нэвтрүүлэг бэлдэх

Эрсдэлээс хамгаалах үүднээс хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэг дор цуглуулахгүй, нүүр тулсан уулзалт, газар дээрээс шууд дамжуулалт хийхээс татгалзаж олон төрлийн платформ, төхөөрөмжийн тусламжтай шууд дамжуулж, зайнаас ажиллахыг уриалж байна. Халдварын тархалтаас хамгаалах хамгийн найдвартай арга нь Skype, Google Hangouts, Zencaster, Zoom, Ringr гэх зэрэг технологийг ашиглан зайнаас ажлаа хийх арга юм. 

  • Хол зайнаас харилцах

Микрофон уртасгах төхөөрөмж нь ярилцагч болон сэтгүүлчийг харилцан ярилцах болон микрофоныг ойроос ашиглах байдлыг хязгаарлахад тусална.

  • Төхөөрөмжүүдийг ариутгах

Урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор микрофоны зөөлөвчийг ойр ойрхон шинэчилж, ариутган, уртасгагч ашиглан хол зайнаас ярилцлага, сурвалжлага хийх шаардлагатай. Гэтэл энэ жишгийг манайхан хэрэгжүүлдэг болов уу? 

Учир нь микрофон нь шүлс, бактери, олон төрлийн нянгаар бохирдсон тул вирус тараах өндөр эрсдэлтэй.

Микрофон ариутгагч шингэн, нэг удаагийн зөөлөвч, хамгаалах уут, микрофон уртасгагч зэрэг аюулгүй байдал, ариун цэврийг хангах эд зүйл ашиглах.

Гар утас, таблет, чихэвч, лаптоп, камер, залгуур, мэргэжлийн үнэмлэх, дамжуулж хэрэглэсэн холбогч, флаш зэрэг олон хүн цугласан газар ашигласан бүх төхөөрөмжөө бактерийн эсрэг үйлчилгээтэй ариутгагч бодис, нойтон алчуураар ариутгах хэрэгтэй.  

Микрофон ариутгах тухайд:

Микрофон нь нян үржих таатай орчин болохоос гадна маш эмзэг эд тул цэвэрлэх нь бага зэрэг ярвигтай. Ихэнх микрофоны толгойг их биеэс салгаж болох тул ойр ойрхон ариутгах нь чухал. Ингэхдээ төмөр толгой хэсгийг их биеэс салгаад ариутгагч хэрэглэн сойздон угааж, халуун уураар ариутган, сайтар хатааж байгаад шинэ зөөлөвчийг хийх хэрэгтэй. Харин их бие рүү ус оруулахаас сэргийлээрэй.  

Гэхдээ бүх микрофоныг энэ байдлаар угааж болно гэсэн үг биш тул гарын авлагыг сайн уншаарай.

Энэ нь микрофоныг боломжит хувилбараар цэвэрлэх арга болохоос нянг бүрэн устгах шийдэл биш гэдгийг санах хэрэгтэй. Энд дарж хэрхэн ариутгах бичлэг үзнэ үү

Бидний хувьд ч гадны жишгийг хэрэгжүүлж сурвалжлага, шууд дамжуулалт хийхдээ олноороо нэг дор цуглахгүй, зайнаас ажиллах боломжийг эрэлхийлж, микрофон мэт ажил мэргэжлийн хэрэгслээ байнга халдваргүйжүүлж, харилцагчийн болон өөрсдийн эрүүл мэндээ анхаарч цахимаар ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж:

cnn.com

ksj.mit.edu

firstdraftnews.org

TAGS