• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    79   |  
0
 
 

“Seinfeld” телевизийн цувралд аавын дүрээр танигдсан хошин шогийн жүжигчин Jerry Stiller 92 насандаа таалал төгссөн болохыг түүний хүү Ben албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр twitter хуудаснаа “Аав маань ертөнцийн жамаар нас барсныг дуулгахад харамсалтай байна. Тэрээр хамгийн агуу аав, өвөө бас үнэнч нөхөр байсан” гэжээ.

Jerry Stiller 1927 онд New York хотод мэндэлсэн бөгөөд амьдралынхаа олон жилийг эхнэр Anne Meara-гийн хамт хошин шогийн багт өнгөрүүлсэн. Түүний эхнэр 2015 онд таалал төгссөн юм.

Тэрээр хүү Ben-тэйгээ хамт “Zoolander”, “Zoolander 2”, “The Heartbreak kid” зэрэг хэд хэдэн кинонд хамтран тоглосон гэдгийг хүн бүр мэднэ.

Stiller эхнэр Meara-тайгаа 1953 онд жүжигчилсэн сургуулилтын үеэр танилцсан бөгөөд жилийн дараа гэрлэлтээ батлуулсан аж.

Тэд Америкаар тойрон аялж 30 гаруй тоглолтод хамтдаа тоглосон юм.

TAGS