CS2 цахим спортын энэ оны хамгийн том бөгөөд сүүлийн тэмцээн болох Budapest Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн. Тэмцээний гуравдугаар шатнаас оролцож байгаа TheMongolz багийн хувьд хоёр тоглолт хийж 1-1 амжилттай явна. Хэсгийн гурав дахь тоглолтоо Faze багийн эсрэг хийх ба тоглолт өнөөдөр оройн 22:00 цагаас болно.
TheMongolz хэсгийн эхний тоглолтоо Imperial Esports багийн эсрэг хийж ялагдал хүлээсэн бол хоёр дахь тоглолтоо Team Liquid багийн эсрэг хийж ялалт байгуулаад байна.