• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    74   |  
0
 

Испанийг зорьж буй гадаадын жуулчид долдугаар сарын нэгнээс эхлэн хоёр долоо хоногийн тусгаарлалтад хамрагдах шаардлагагүйг тус улсын ЗГ-аас мэдэгдлээ. Гадаад хэргийн сайд Arancha Gonzalez Laya хэд хоногийн өмнө хийсэн мэдэгдэлдээ мөн энэ тухай дурдсан юм.

Испани улс жилд 80 сая гаруй жуулчин хүлээн авдаг бөгөөд аялал жуулчлалын салбар нь ДНБ-ий 12-аас дээш хувийг хангадаг аж.

Нислэг хэвийн үргэлжилж эхэлнэ

Түүнчлэн “EasyJet”, “Jet2”, “Ryanair” зэрэг хэд хэдэн агаарын тээврийн компани ойрын хугацаанд нислэгээ дахин эхлүүлэхээр төлөвлөөд байна.

"Easyjet" компаний Европ дахь 22 нисэх онгоцны буудал зургадугаар сарын 15-наас хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн Их Британийн бүс нутгийн нислэгийг сэргээх аж. Гэхдээ Их Британи улсын Гатвикээс Францын Ницца руу нисэх ганцхан нислэг үйлдэх юм.

TAGS