• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    86   |  
0

2015 оноос эхлэн хоёр улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 200 хүртэлх Монгол иргэн жил бүр Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой болсон. Тэтгэлгийн хүрээнд Монгол улсын хөгжилд нэн хэрэгтэй мэргэжлээр залуусаа сургах бодлого баримталдаг. Энэ жилийн байдлаар Унгар улсад 78 залуус бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалан сургуулиа амжилттай төгсөж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэгдлээ.

 

Унгар улсын засгийн газрын тэтгэлэг сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Гэвч сургуулиа төгссөн оюутнуудад зургадугаар сараас хойш тэтгэмж олгодоггүй, эрүүл мэндийн даатгал нь дууссан бөгөөд оюутны байрнаасаа зургадугаар сарын 30-ны байдлаар гарахыг шаарддаг. Мөн энэ жил төгсөж буй бүх оюутны Унгар улсад оршин суух эрхийн үнэмлэхний хугацаа долдугаар сарын 31-нд дуусгавар болно. Эдгээр эрдэмтэй, эрүүл монгол залуус өвдлөө гэхэд эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй эсвэл их өндөр үнээр авах шаардлагатай болно гэсэн үг. 

Гадаадад төгссөн залуус мэргэжилтэй болоод зогсохгүй нийгэм орчныхоо талаар шинжлэх ухааны үндэстэй онол дадлын зөв ойлголттой буюу давхар “боловсролтой” болдог. Гэвч боловсролтой иргэний ус агаар шиг хэрэгцээтэй Монгол Улс эдгээр залуусаа үл тоов. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм, эх орноо өөд нь татах ирмүүн их эрмэлзэл өвөрлөсөөр буцаж очих гэсэн боловч хайртай монгол орон нь хүлээж авахгүй гэв. Дэлхий нийтийг цочроож буй цар тахлын улмаас Монгол Улс хилээ бүрэн хааж, зөвхөн тусгай үүргийн онгоцоор гадаадад гацсан иргэдээ татсаар байна. Гэвч тусгай онгоцонд багтах шалгуурт “оюутан” гэж ороогүй. Мөн Европ руу сард нэг л удаагийн нислэг үйлдэж байгаа нь хангалтгүй байна. 

Унгар улсад суугаа элчин сайдын яам төгсөгч оюутнуудынхаа нэрсийг тусгайлан тэмдэглэж УОК-т илгээсэн боловч тусгай үүргийн нислэгт өдийг хүртэл багтсангүй. Хамгийн гол нь цаашид төгсөгч оюутнуудыг хэзээ, хэрхэн татан авах тал дээр мэдээлэл хийж, төлөвлөгөө танилцуулсангүй. Мэдээллийн тодорхойгүй, ойлгомжгүй байдал биднийг цөхрөөж, цаашдын асуудлаа зохицуулахад хүндрэл үүсгэж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газар наймдугаар сараас өмнө арга хэмжээ авахгүй бол эдгээр оюутнууд виз, санхүүгийн хүндрэлтэй тулгарахаас гадна сурсан эрдэм, эрүүл мэнд, залуу насаа эх орондоо биш өөр улсад зориулахаас өөр гарцгүй болж байна. Гэвч нөгөө талаас цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал Унгар улсын ажилгүйдлийн тоог нэмсэн ба гадаад иргэдийг ажилд авах сонирхолгүй байна. Иймд Унгар улсын хөрөнгөөр бэлтгэсэн боловсон хүчнээ Монгол улс нэн даруй татаж авах хэрэгтэй. Бид өнөөдрийг хүртэл улсаасаа нэг ч тусламж аваагүй бөгөөд өөрсдийн үүргээ амжилттай биелүүлсэн билээ. 

 

Бид Унгар улсад суугаа элчин сайдын яамны тусламжтай Унгарын агаарын тээвэр болох Wizz Air болон Польш улсын LOT компаниудад хүсэлт тавьж, өөрсдийн зардлаар онгоц түрээслэн Монгол руу нислэг үйлдэх боломжийг судлахад “боломжтой” гэсэн хариу авсан. Эдгээр компаниуд МИАТ-ийн үйлдэж буй нислэгээс харьцангуй хямд үнэ санал болгосон. Уг хүсэлтээ Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комисст тавьсан боловч “гаднын онгоц хүлээж авахгүй” гэсэн хариу ирсэн. Өөр нэмэлт тайлбар өгөөгүй. 

Гуравдугаар сараас хойш Европ руу сард нийт дөрвөн удаагийн нислэг хийсэн. Гэвч Европын холбооны 27 улсад Монгол явах хүсэлтэй нийт 3000 гаруй иргэд бий. Долдугаар сарын 9-ний Истамбулын тусгай үүргийн нислэгт Унгар улсаас явах хүсэлтэй нийт 241 иргэнээс зөвхөн 4-ийг нь л авжээ. Энэ хурдаараа хүмүүсээ татна гэвэл ойрын хоёр жилдээ бид гэртээ харих боломжгүй. Мөн тусгай үүргийн онгоцны өндөр зардлыг даах санхүүгийн чадвартай хүн тун цөөн байна.

Унгар улсад Монгол оюутнууд сурлага, хүмүүжлээрээ тэргүүлдэг учир хоёр улсын засгийн газар хоорондын боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээр 2022 он хүртэл сунгагдсан баярт мэдээтэй. Гэвч Монгол улсын засгийн газраас төгссөн оюутнуудаа татан авах ажилд хойрго хандаж байгаа нь хоёр улсын цаашлаад Монгол улс, Европын холбоо хоорондын өргөжиж буй харилцаанд сөргөөр нөлөөлөх аюултай. 

Бид хэн нэгнийг буруутгаж, хийсэн ажлыг харлуулж, бусдаас мөнгө гуйх гэсэнгүй. Боловсролтой, залуу хүний үүднээс арга шийдэл эрэлхийлж, саналуудаа холбогдох байгууллагуудад удаа дараа тавьж буй ч тодорхой хариу авсангүй. Мөн шийдвэр гаргах төвшинд нөлөөлж чадахгүй байна. Хэрэв Засгийн газар гаднын онгоц хүлээн авахгүй гэсэн шийдвэрээ өөрчилбөл зөвхөн Унгар гэлтгүй дэлхий даяар гацаад буй олон монголчууд өөрсдийн зардлаа даагаад очих боломжтой. Тусгаарлах байраа хүртэл буудал, амралтын газруудтай тохиролцоод олчихсон. Ядаж бидэнд хэдэн сард хилээ нээх, хэзээний тусгай үүргийн онгоцонд багтахыг хэлж өгөхийг хүсэж байна. 

Унгар дахь Монгол оюутны холбоо

TAGS





Холбоотой санал болгох мэдээ