• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    85   |  
0
 

Засгийн газрийн өнөөдрийн хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг эцэслэн гаргалаа.

Ингэхдээ: 

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хичээллэхээр болжээ.

Түүнчлэн хичээлийг теле болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар хэлэлцэж, сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох аж. 

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээлийн хугацаа 35-40 минут байхаар тооцсон байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ