A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид
| | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид
| |
|
2025 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянгаар өссөн ба адуу 9.5 хувь, үхэр 7.2 хувь, ямаа 1.1 хувь, тэмээ 4.3 хувиар өссөн бол хонины тоо толгой 2.6 хувиар буурчээ.
Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал тоолуулж, улсдаа тэргүүлсэн бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 532.1 мянган толгой мал тоолуулж, хамгийн олон малтай сум боллоо. Өмнөдэлгэр сумын араас Дундговийн Эрдэнэдалай, Хөвсгөлийн Цагаан-Уул, Хэнтийн Хэрлэн, Баянхонгорын Баацагаан сумд малын тоогоороо эхний тавд жагслаа.
Газар зүйн байршлын хувьд Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Завхан аймгууд болон Улаанбаатар хотын малы тоо өмнөх оныхоос 10.7-325 мянгаар өссөн байна. Харин Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Төв, Орхон аймгуудад малын тоо өмнөх оноос буурсан үзүүлэлттэй гарчээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Daily poll
|