• Lead the way ...
         
19
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    178   |  
0

Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна.

Замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг ирэх гуравдугаар сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Уг төсөл  нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой юм. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.

Одоогийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байгаа аж. Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ