Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцууллаа. Энэ сарын эхний барилдаан 10-ны өдөр Талх-Чихэр хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанаар эхэлнэ.
01.10 Бямба, 11:00
Талх-Чихэрийн хэвийн боовны баяр Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан
01.11 Ням, 13:00
Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
01.13 Мягмар, 13:00
Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан
01.17 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/
01.18 Ням, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/
01.24 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/
01.25 Ням, 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
01.31 Бямба, 13:00
Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан.