• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    95   |  
0
 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд /Parent.esis.edu.mn/ системд эцэг, эх, асран хамгаалагч өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, тойргийнхоо сургуульд элсэх хүсэлт илгээж бүртгүүлэх юм.

Цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаа шилжүүлсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульдаа уламжлалт аргаар бүртгүүлж болно.

 
 

Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан.

Харин энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна.

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.

TAGS